Цагдан хорилт болон хяналт

Förvar och uppsikt – mongoliska

Цагаачлалын агентлаг таны хаана байгааг мэдэж байх болон таныг саатуулах шаардлагатай гэж үзвэл та зарим тохиолдолд танд хяналт тавих шийдвэр гаргах үндэслэл болно. Цагаачлалын агентлаг танд тавих хяналт хангалтгүй гэсэн шийдвэр гаргасан бол таныг саатуулж болно.

Та 18-аас дээш насны бол, таны биеийн байцаалт буюу зөвшөөрөл авах эрхийг шалгах шаардлагатай тохиолдолд таныг хяналтанд авах эсвэл саатуулах болно. Хэрэв таны тус улсад нэвтрэн орох эрхийг татгалзсан шийдвэр хүлээн авсан эсвэл авах гэж байгаа бол, Цагаачлалын агентлагаас таныг Швед улсад нуугдаж үлдэх магадлалтай, эсвэл гаргасан шийдвэрт буюу таныг албадан гаргах ажилд саад, хүндрэл учруулсан гэж тогтоосон тохиолдолд таныг хяналтанд авах эсвэл саатуулах болно. 

Хэрэв Цагаачлалын агентлаг Дублины журмын дагуу таныг ЕХ-ны гишүүн өөр улсад аялах ёстой гэж шийдсэн бол, мөн хүрэх улсад та нуугдаж үлдэх эсвэл гаргасан шийдвэрт буюу таныг албадан шилжүүлэх ажилд саад, хүндрэл учруулсан гэж тогтоовол, насанд хүрсэн хүний нэгэн адилаар хүүхдийг ч мөн саатуулж болно.

Дублины Журмын талаар дэлгэрэнгүй унших (англи хэлээр)

Хяналт

Зарим тохиолдолд Цагаачлалын агентлаг таныг хяналтанд авах шийдвэр гаргаж болно. Хяналт шалгалт нь Цагаачлалын агентлагийн хувьд таныг бидэнтэй холбоотой байх эсэхийг шалгах нэг арга юм. Та хяналттай холбоотой шийдвэр хүлээн авсан бол та Цагдаагийн алба эсвэл Цагаачлалын агентлагийн аль нэгэнд заасан цагт ирж гарын үсэг зурах үүрэгтэй. Та хэзээ, хаана очиж гарын үсэг зурах ёстойг шийдвэрт заасан байна. Та мөн өөрийн гадаад паспорт болон бусад таних баримт бичгийг хүлээлгэн өгөх ёстой болно.

Хязгаарлалтын хугацаа

Хяналтад авах тухай шийдвэрийн хугацаа зургаан сарын турш үргэлжлэх ч, сунгагдаж болно. Ихэвчлэн Цагаачлалын агентлаг хяналт тавих хугацааг сунгах тухай шийдвэр гаргахын өмнө амаар шалгах байцаалтад дуудагдах болно.

Хяналт тавих тухай шийдвэрийг давж заалдах

Та ямар ч үед хяналт тавих тухай шийдвэрийн эсрэг гомдол гаргаж болно. Та зүгээр л хяналт тавих тухай шийдвэр хүлээн авсны төлөө олон нийтийн зөвлөгөөг авах боломжгүй.

Цагдан хорих

Бидний хяналт таныг холбоотой байлгахад хангалтгүй гэж тодорхойлбол Цагаачлалын агентлаг таныг баривчлах болно. Энэ тохиолдолд, жишээ нь, танд хяналт тавих талаар гарсан шийдвэр байсан ч, та биечлэн ирж гарын үсэг зураагүй эсвэл бусад хэлбэрээр Цагаачлалын агентлагтай хамтран ажиллахгүй бол.

Цагдан хорих гэдэг нь та түгжээтэй байгууламжид (хорих байранд) гарч явах эрхгүй амьдарна гэсэн үг юм. Цагаачлалын агентлаг нь эдгээр байгууламжийг хариуцна. Хоригдож байгаа хүмүүс уг байгууламжийн үйл ажиллагаанд саад болохгүй тохиолдолд эргэлт хүлээн авах эрхтэй. Зарим тохиолдолд Цагаачлалын агентлагаас тэдгээр эргэлтэд хяналт тавихаар шийдвэрлэж болно.

Та хоригдож байх хугацаанд хойшлуулшгүй эмнэлгийн үйлчилгээ авах эрхтэй ба хувьдаа санхүүгийн хүндрэлтэй тулгарч байгаа бол өдрийн хэрэглээний болон тусгай хангамж авах хүсэлт гаргаж болно.

Өдрийн хэрэглээний болон тусгай хангамжийн талаар дэлгэрэнгүй унших

Нууцлал ба аюулгүй байдал

Нууцлал хадгалах үүднээс Цагаачлалын албаны ажилтан хэнийг баривчилсан, хаан хорьж байгаа талаар ил мэдэгдэх эрхгүй. Тиймээс, Цагаачлалын албаны ажилтан таны гэр бүлийнхэн, найз нөхдөд таны хаана байгааг хэлэх боломжгүй ч, та өөрөө хорих төвөөс тэдэнтэй утсаар холбогдож болно.

Хорионд байгаа хүмүүс утас, интернэт ашиглах боломжтой. Хоригдсон хүмүүсийн хэн болохыг тогтоохоос сэргийлэх үүднээс зургийн аппарат, камертай гар утастай байхыг зөвшөөрөхгүй. Шаардлагатай бол та камергүй гар утас түр зээлж болно. Хорионд байх хугацаанд мөн биедээ байлгахыг хориглосон бусад зүйлс бий. Хэрэв Цагаачлалын алба танд хориотой зүйл байна гэж сэжиглэвэл ажилтан биеийн нэгжлэг хийх эрхтэй.

Эрэгтэй, эмэгтэй хүн, хүүхэд бүгд Цагаачлалын албаны хорих төвд байх ч, зарим тохиолдолд эрэгтэй хүн оруулахыг хориглосон хорих төвийн хэсэг байна. Шаардлагатай бол Цагаачлалын алба тушаал гүйцэтгэх, аюулгүй байдлыг хангах үүднээс хорих төвд байх бусад хүмүүсээс таныг бусдаас тусгаарлан хорино.

Хязгаарлалтын хугацаа

Таныг цагдан хорих шалтгаанаас хамааран хорих шийдвэр 48 цагаас хоёр сарын хугацаанд хүчин төгөлдөр байна. Таныг цагдан хорихтой холбоотой шийдвэр шинэчлэгдэж болох ба зарим тохиолдолд та арван хоёр сар буюу түүнээс дээш хугацаагаар хоригдож болзошгүй.

Цагдан хорих шийдвэрийн эсрэг давж заалдах

Та хэзээ ч хамаагүй цагдан хорих шийдвэрийн эсрэг давж заалдаж болно. Цагаачлалын албаны ажилтны шийдвэрийн эсрэг давж заалдах гомдлыг ихэвчлэн шийдвэр гарснаас хойш гурван долоо хоногийн дотор Цагаачлалын шүүхэд гаргаж болно. Та цагдан хоригдсон бол олон нийтийн зөвлөх авах эрхтэй.

Хүүхдүүд

Хэрэв та 18 нас хүрээгүй бөгөөд танд хилээр нэвтрэхэд татгалзсан эсвэл тус улсаас хөөх тухай шийдвэр хүлээн авсан бол Цагаачлалын агентлаг таныг хяналтанд байлгах шийдвэр гаргаж болно. Та тус улсаас гарч явах үедээ танд тавих хяналтад хайнга хандах тохиолдолд, Цагаачлалын агентлаг түүний оронд таныг хорионд байлгах шийдвэр гаргаж болно.

Та хилээр нэвтрэхэд нэн даруй хүчин төгөлдөр болох татгалзсан хариу хүлээж авсан эсвэл авах магадлалтай, мөн та нэн даруй Швед улсыг орхиж явах асуудалд хамтран ажиллахгүй гэдэг нь тодорхой байвал Цагаачлалын агентлаг нь мөн хяналтандаа байлгах шийдвэр гаргаж болно, Цагаачлалын агентлаг нь таныг хяналтанд байлгах нь тус улсад үлдэхээс сэргийлэхэд хангалтгүй гэж тодорхойлбол, бид оронд нь таныг цагдан хорих болно.

Нэн даруй хүчин төгөлдөр болох хил нэвтрэхэд татгалзсан тухай шийдвэр талаар дэлгэрэнгүй унших

Хүүхдүүдийг хорионд байлгах шийдвэр бараг л хэзээ ч гарч байгаагүй ба хүүхдүүдийг тэдний аль ч асран хамгаалагчаас салгаж болохгүй. Хүүхдийг дээд тал нь 72 цаг хүртэл хорьж саатуулж болно. Ийнхүү шийдвэрлэх тодорхой үндэслэл байгаа бол хорих хугацааг дахин 72 цагаар сунгаж болох ч, хэзээ ч зургаан хоногоос илүү хугацаагаар саатуулж болохгүй.

Цагаачлалын Агентлагийн хорих төвөөс бусад газруудад байршуулах

Таныг хоригдож байх үед Цагаачлалын Агентлагийн хорих төвд байрлуулахын оронд Цагдаагийн хорих байрны нэгд байрлуулах, эсвэл Шведийн аль нэг засан хүмүүжүүлэх газарт буюу шоронд хорих шийдвэр гаргаж болно, Энэ нь гагцхүү 18 ба түүнээс дээш насныханд хамаарна.

Дараах шалтгаанаар Цагаачлалын алба тийм шийдвэр гаргах магадлалтай. Хэрэв:

  • та гэмт хэрэг үйлдсэний улмаас тус улсаас албадан гаргах шийдвэр гарсан ба таныг Цагаачлалын албаны түр хорих төвд байлгах нь зүй бус гэж үзсэн бол;
  • та хорих төвд бусдаас тусгаарлагдан хоригдож байгаа ба таныг тус төвийн аюулгүй байдалд халтай гэж үзсэн бол; эсвэл
  • таны тухайн байгууламжид байлгахын эсрэг ноцтой нөхцөл байдал байгаа бол.

Таныг хоригдох үед таныг Цагаачлалын Агентлагийн хорих төвд байрлуулах ажлын зохицуулалт хийгдэх хугацаанд Цагдаагийн хорих байрны нэгд байрлуулах, эсвэл Шведийн аль нэг засан хүмүүжүүлэх газарт буюу шоронд богино хугацаагаар хорих шийдвэр гарсан бол,

Өөр газарт хорих шийдвэрийн эсрэг давж заалдах

Хэрэв та цагдаагийн хорих байгууламжид эсвэл шоронд хоригдсон бол Цагаачлалын шүүхийн шийдвэрийн эсрэг давж заалдаж болно. Та давж заалдах заргаа гурван сарын дотор багтаж мэдүүлэх ёстой.

Last updated: 16 April 2018

Was the information on this page helpful to you?

Thank you for helping us improve our website!

Thank you for helping us improve our website!

Tell us how we can make this page better*






If you wish to ask the Migration Agency a question you can find our contact details under the heading Contact us.