The Swedish Migration Agency logotype

Оршин суух зөвшөөрөл сунгах

Förlänga uppehållstillstånd – mongoliska

Та хугацааны хязгаартай оршин суух зөвшөөрөлтэй бөгөөд зөвшөөрлөө дуусахаар Шведэд үлдэхийг хүсч байгаа бол зөвшөөрлөө сунгах өргөдөл гаргах шаардлагатай.

Та оршин суух зөвшөөрлөө сунгахын тулд юу хийх ёстой нь танд ямар төрлийн зөвшөөрөл байгаагаас хамаарна. Та өөрийн хугацааны хязгаартай оршин суух зөвшөөрлийн хугацааг дуусахын өмнө заавал шинэ зөвшөөрлийн өргөдөл гаргах ёстой.

Та өөрт хамаатай хуудсууд дээр дэлгэрэнгүй уншина уу (зарим хуудаснууд бүх хэл дээр байхгүй):

Хэрэв та орогнол хүсч хугацааны хязгаартай оршин суух зөвшөөрөл авсан бол

Таны хугацааны хязгаартай оршин суух зөвшөөрөл дуусвал та сунгалтын өргөдөл гаргаж болно. Танд хамгаалал шаардлагатай нь хэвээрээ бол таны оршин суух зөвшөөрлийг сунгах магадлалтай. Хэрвээ танд Шведэд үлдэх өөр шалтгаан бий бол зарим тохиолдолд танд оршин суух зөвшөөрөл өгөх магадлалтай.

Орогнол хүссэн та оршин суух зөвшөөрөл сунгах тухай дэлгэрэнгүй уншина уу (англи хэлээр)

Та хэн нэгэнтэй хамт амьдрахын тулд оршин суух зөвшөөрөл авсан бол

Хэн нэгэнтэй хамт амьдрахын тулд оршин суух зөвшөөрлөө сунгах тухай дэлгэрэнгүй уншина уу (англи хэлээр)

Хэрвээ та ажиллах зорилгоор оршин суух зөвшөөрөлтэй бол

Та өөрийн зөвшөөрлийг дууссаны дараа үргэлжлүүлж ажиллахыг хүсч байвал ажиллах зөвшөөрлийг сунгах өргөдөл гаргах шаардлагатай. Хэрвээ та доод тал нь зургаан сарын хугацаанд ажил авагчийн зөвшөөрөлтэй байсан ба одоогийн зөвшөөрлөө дуусахаас өмнө өргөдөл гаргаж байгаа бол та шийдвэр гарахыг хүлээх хугацаандаа ажлаа үргэлжлүүлээд хийх эрхтэй.

Ажиллах зөвшөөрлөө сунгах тухай дэлгэрэнгүй уншина уу (англи хэлээр)

Хэрвээ та хувиараа аж ахуй эрхлэгчийн оршин суух зөвшөөрөлтэй бол

Хувиараа аж ахуй эрхлэгчийн оршин суух зөвшөөрлөө сунгах тухай дэлгэрэнгүй уншина уу (англи хэлээр)

Хэрвээ та суралцах оршин суух зөвшөөрөлтэй бол

Их дээд сургуульд суралцах оршин суух зөвшөөрлөө сунгах тухай дэлгэрэнгүй уншина уу (англи хэлээр)

Хэрвээ та жуулчны визтэй эсвэл айлчлах оршин суух зөвшөөрөлтэй бол

Айлчлалаа сунгах тухай дэлгэрэнгүй уншина уу (англи хэлээр)

Last updated: 2021-03-16

Was the information on this page helpful to you?