Оршин суух зөвшөөрлийн карт

Om du får avslag på din ansökan om asyl – mongoliska

Хэрэв танд оршин суух зөвшөөрөл олгосон бол Швед улсад амьдрах баталгаа болсон оршин суух зөвшөөрлийн карт мөн олгох болно. Картанд таны цээж зураг, хурууны хээг агуулсан компьютерын чип байна. Та төрийн байгууллага эсвэл эрүүл мэндийн үйлчилгээний байгууллагад очих бүрд оршин суух зөвшөөрлийн картаа биедээ авч явах хэрэгтэй.

Fotografi och fingeravtryck.

Цээж зургаа авахуулж, хурууны хээгээ өгөх

Оршин суух зөвшөөрөл хүлээн авах хүн бүр цээж зургаа авахуулах шаардлагатай. Зургаагаас бага насны хүүхдийн хурууны хээг авах шаардлагагүй. Насан туршийн хурууны гэмтэлтэй зэрэг эрүүл мэндийн шалтгаанаар хурууны хээгээ өгөх боломжгүй аливаа хүн хурууны хээгээ өгөх шаардлагагүй.

Таны цээж зураг, хурууны хээг зөвхөн зөвшөөрлийн картын чипэнд хадгалахаас бусдаар өөр газар хадгалахгүй. Энэ шалтгаанаар та оршин суух зөвшөөрлийн карт шинээр авах бүрдээ дахин цээж зургаа авахуулж, хурууны хээгээ өгөх шаардлагатай. Оршин суух зөвшөөрлийн карт олгоход зөвшөөрлийн мэдүүлгийн хураамжаас өөр хураамж төлөхгүй.

Та Швед улсын гадна байгаа бол

Хэрэв та Швед улсад ирэхэд виз авах шаардлагатай бол цээж зургаа авахуулж, хурууны хээгээ өгөхийн тулд элчин сайдын яам эсвэл ерөнхий консулын газарт очих шаардлагатай. Уулзах цаг авах талаар элчин сайдын яам эсвэл ерөнхий консулын газарт хандаж лавлана уу.

Швед улсад зорчиход иргэдэд нь виз шаардлагатай улс орнууд (англи хэлээр)external link, opens in new window

Swedenabroad.se хаягаар та өөрт ойр элчин сайдын яам эсвэл ерөнхий консулын газрыг олж болно (англи хэлээр)external link, opens in new window

Хэрэв та Швед улсад ирэхийн тулд виз авах шаардлагагүй бол тус улсад ирснийхээ дараа цээж зургаа авахуулж, хурууны хээгээ өгөх болно. Та оршин суух зөвшөөрөл хүлээн авч, Швед улсад ирсэн даруйдаа Цагаачлалын албанд очих ёстой.

Та Швед улсад байгаа бол

Хэрэв та Швед улсад байх хугацаандаа оршин суух зөвшөөрөл хүссэн өргөдөл мэдүүлж байгаа бол цээж зургаа авахуулж, хурууны хээгээ өгөх зорилгоор Цагаачлалын албанд очих шаардлагатай. Энэ нь мөн та оршин суух зөвшөөрлөө сунгуулах эсвэл шинээр авахад шаардлагатай.

Цагаачлалын албанд цээж зургаа авахуулж, хурууны хээгээ өгөх цаг авна уу (англи хэлээр)

Биднийг хаанаас олох вэ? (англи хэлээр)

Та хаягаа өөрчилсөн бол

Хэрэв та оршин суух зөвшөөрлийн картаа гэр лүүгээ илгээлгүүлэхийг хүсвэл бидэнд таны хаяг хэрэгтэй болно. Хэрэв та өөр газар луу нүүсэн бол Цагаачлалын албанд очихдоо шинэ хаягаа бүртгүүлж болно. Хэрэв та өөр хэн нэгэнтэй амьдардаг ба дундын хаягтай бол бидэнд мэдэгдэхээ бүү мартаарай.

Uppehållstillståndskort.

Оршин суух зөвшөөрлийн карт бэлэн болох хугацаа

Хэрэв та элчин сайдын яам эсвэл ерөнхий консулын газарт цээж зургаа авахуулж, хурууны хээгээ өгсөн бол картаа тэднээс хүлээн авах болно. Таны картыг танд илгээх эсвэл та өөрөө очиж авах талаар элчин сайдын яам эсвэл консулын газраас лавлана уу. Танд нэгэнт оршин суух зөвшөөрөл олгох шийдвэр гарсан бол картыг хэвлэн, элчин сайдын яам эсвэл ерөнхий консулын газарт илгээхэд дөрөв хүртэл долоон хоног болж болно.

Хэрэв та Цагаачлалын агентлагт цээж зургаа авахуулж, хурууны хээгээ өгсөн бол таны картыг нэг долоо хоногийн дотор таны гэрийн хаягаар илгээнэ.

Таны оршин суух зөвшөөрлийн картыг шийдвэр гарсны дараа хэвлэх боловч энэ нь таны оршин суух зөвшөөрөл хүчин төгөлдөр болохоос гурваас багагүй сарын өмнө байна.

Картын хэвлэх, хүргэх ажлыг хурдавчлах боломжгүй.

Картанд буй мэдээлэл

Оршин суух зөвшөөрлийн картанд танд ямар төрлийн зөвшөөрөл байгаа, таны карт ямар хугацаанд хүчинтэй байх гэх зэрэг мэдээлэл бий. Таны хувийн мэдээлэл мөн картанд байна. Зарим картын ар талд “Ажиллах эрхтэй” (“Får arbeta”) гэсэн өгүүлбэр байна. Энэ нь таны хүлээн авсан шийдвэрт таны оршин суух зөвшөөрөл авсан үетэй нэгэн адил ажил эрхлэх эрхтэй болохыг шууд заагаагүй байх үед байна. Гэхдээ хэрэв танд Швед улсад ажиллах зөвшөөрөл эхэлж олгосон бол шийдвэрт таныг ажил эрхлэх эрхтэй тул таны картын ар талд “Ажиллах эрхтэй” гэсэн өгүүлбэр байх шаардлагагүй. Хүүхдийн хувьд 16 нас хүрсэн өдрөөс эхлэн (холбогдох хэсэгт) тус өгүүлбэрийг нэмж оруулна.

Картан дээрх мэдээллээ шалгана уу.

Таны оршин суух зөвшөөрлийн картан дээрх нэр таны паспорт дээрх нэртэй таарч байгаа эсэхийг ямагт шалгаж бай. Хэрэв таны картан дээр нэрийг буруу бичсэн байвал шинээр авахын тулд та Цагаачлалын агентлаг эсвэл элчин сайдын яаманд очих шаардлагатай. Паспортаа биедээ авч явна уу.

Хэрэв та нэрээ өөрчилсөн бол шинэ карт авахын тулд нэн түрүүнд хүн амын бүртгэл хариуцлсан Татварын агентлаг очиж, шинэ нэрээ бүртгүүлэх ёстой. Дараа нь та оршин суух зөвшөөрлийн картаа шинээр авахын тулд Цагаачлалын агентлагт очих шаардлагатай.

Väska.

Та аялах үедээ

Та аялах үедээ картаа паспортын хамт үзүүлэх шаардлагатай. Карт нь дангаараа биеийн байцаалт эсвэл аяллын бичиг баримт болохгүй.

Картын хүчинтэй хугацаа

Та оршин суух зөвшөөрлөө шинээр авах эсвэл сунгуулах бүрд оршин суух зөвшөөрлийн шинэ карт хүлээн авна. Таны карт зөвшөөрөлтэй адил хугацаанд хүчинтэй байх боловч таван жилээс хэтрэхгүй байна. Танд шинэ оршин суух зөвшөөрлийн карт авах шаардлагатай болсон үед та дахин цээж зургаа авахуулж, хурууны хээгээ өгөх ёстой.

Та картаа алдсан бол

Хэрэв та оршин суух зөвшөөрлийн картаа гээсэн эсвэл хулгайд алдсан бол хамгийн түрүүнд цагдаагийн газарт мэдэгдэх ёстой. Дараа нь та шинэ картанд зориулж цээж зургаа авахуулж, хурууны хээгээ өгөхийн тулд Цагаачлалын агентлагт очих шаардлагатай. Та Цагдаагийн газраас мэдэгдэл гаргах үед эсвэл шуудангаар хүлээн авсан цагдаагийн газрын мэдэгдлийн хуулбарыг авч очно уу.

Та картаа хүлээж аваагүй бол

Та оршин суух зөвшөөрлийн картаа удаан хугацаагаар хүлээж байна уу? Шалтгаан нь таны картыг Цагаачлалын агентлагт буцаасан байж болно. Цагаачлалын агентлагт таны буруу хаяг байгаа үед ийм тохиолдол гарч болно.

Энэ талаар асуулт байгаа бол Цагаачлалын агентлагт хандана уу (англи хэлээр)

Last updated: 2018-03-07

Was the information on this page helpful to you?

Thank you for helping us improve our website!

Thank you for helping us improve our website!

Tell us how we can make this page better*






If you wish to ask the Migration Agency a question you can find our contact details under the heading Contact us.