Aжилтай болсон бөгөөд Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл хүсч буй өмнө нь орогнол хүсч байсан хүн

Asylsökande som har fått arbete och vill ansöka om arbetstillstånd – mongoliska

Хэрэв та орогнолын өргөдөлдөө татгалзсан хариу авсан ба буцаах эсвэл улсаас гаргах тухай шийдвэр тань хэрэгжиж эхэлсэн (хуулийн хүчинд орсон) бол, та зарим тохиолдолд Швед улсаас гаралгүйгээр ажлын зөвшөөрлийн өргөдөл гаргах боломжтой. Энэ нь орогнолын шалтгаанаа анх удаа шалган судлуулсан болон аль хэдийн аль нэгэн өөр асуудлаар буцаах эсвэл улсаас гаргах шийдвэр авсан танд ч бас хамаатай.

Хэрэв та орогнол хүсэх хугацаандаа ажиллах хүсэлтэй бол танд AT-UND (хөдөлмөр эрхлэх зөвшөөрөлтэй байх шаардлагаас чөлөөлөгдсөн хүнд олгогдоно) гэх эрхтэй байх ёстой.

AT-UND олж авахын тулд ямар тодорхой шаардлагыг хангасан байх талаар дэлгэрэнгүй уншина уу

Орогнолын өргөдөлдөө татгалзсан хариу авсан хүн Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл хүсэхийн тулд ямар шаардлага хангах ёстой талаар

Та хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл авахын тулд дараах шаардлагыг хангах ёстой:

  • Таны өргөдөл орогнолын талаарх шийдвэр хэрэгжиж эхэлсэн (хүчин төгөлдөр болсон) өдрөөс хойш 14 хоногийн дотор Цагаачлалын албанд ирсэн байх
  • Та хүчинтэй паспорттай байх
  • Та орогнол хүсэх хугацаандаа AT-UND авсан байх
  • Та сүүлийн дөрвөн сарын хугацаанд ажилласан байх
  • Таны одоогийн ажил олгогч танд хойшид 12 сар үргэлжлүүлж ажиллах боломж олгож байх
  • Ажил эрхлэлтийн нөхцөл нь наад зах нь Шведийн Хамтын гэрээ хэлэлцээрт заасан түвшинд эсвэл тухайн мэргэжил, салбарт өргөн хэрэглэгддэг эсвэл тэрнээс дээр түвшинд байх ёстой. Ажил эрхлэлтийн нөхцөлд: цалингаас гадна эрүүл мэндийн даатгал, амь даатгал, мэргэжлээс шалтгаалсан гэмтлийн даатгал, мэргэжлээс шалтгаалсан тэтгэврийн даатгал орно. Эдгээр нөхцөлүүд бас сүүлийн дөрвөн сарын хугацаанд хангагдсан байсан байх.
  • Та хагас цагаар ажилладаг бол таны цалин Хамтын гэрээ хэлэлцээрт тусгагдсан хэмжээнд буюу наад зах нь татварын өмнө сард 13 000 крон байх ёстой. Сүүлийн дөрвөн сард мөн адил ийм байсан байх ёстой.

Дараах нөхцөлд шийдвэр хэрэгжиж эхлэнэ (хүчин төгөлдөр болно):

  • Та Шийдвэр хүлээн зөвшөөрөх тухай мэдэгдэл гэх баримтанд гарын үсэг зурсан,
  • Шийдвэр хүлээн авсан өдрөөс хойш гурван долоо хоног өнгөрсөн ба та  шийдвэрийг даван заалдаагүй,
  • Цагаачлалын Шүүхийн шийдвэрийг та хүлээн авсан өдрөөс хойш гурван долоо хоног өнгөрсөн бөгөөд та Цагаачлалын Дээд шүүхэд давж заалдахгүйгээр шийдсэн,
  • Цагаачлалын Дээд шүүх “Хэрэг шүүх  зөвшөөрөл” олгоогүй.

Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл авахын тулд та Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн шаардлагуудыг заавал нэг ажил дээр хангасан байх ёстой. Та нэгээс илүү ажил хийж тус шаардлагуудыг биелүүлж болохгүй.

Таны паспортын хүчинтэй хугацаа дуусах гэж байгаа бол та гадаад паспортаа сунгуулах ёстой, яагаад гэвэл Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл нь паспортын хүчинтэй хугацаанаас илүү хугацаагаар олгогдохгүй.

Хэрэв Цагаачлалын алба таны паспортыг орогнолын өргөдөл шийдэх хугацаанд түр зур авсан бөгөөд паспорт Цагаачлалын албанд хэвээрээ байгаа бол та өргөдөлдөө паспортын хуулбар хавсаргах шаардлагагүй.

Таны ажил олгогчид ямар шаардлага тавигдаж байгаа талаар Ажил олгогчид гэсэн хэсэгт дэлгэрэнгүй уншина уу (англи хэл дээр)

Хэрэв та шаардлагуудыг хангахгүй байгаа бол

Та  Шведээс гаралгүйгээр Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл авахын тулд дээрх бүх шаардлагыг хангасан байх ёстой. Хангахгүй бол та Шведийг орхиж, өөрийн улс эсвэл оршин суух зөвшөөрөлтэй өөр улсаас өргөдөл гаргаж, шийдвэрийг тэнд хүлээх ёстой.

Яах талаар Ингэж өргөдөл гаргана гэсэн хэсгээс уншина уу (англи хэл дээр)

Даатгалын талаар анхаарах зүйл

Танд Шведэд оршин суух үед өвчин ба гэмтэлтэй холбоотой гарч болох аливаа зардлыг нөхөх даатгал байх хэрэгтэй. Та Шведийн хүн амын бүртгэлд бүртгэгдвэл та Шведийн нийгмийн даатгалын тогтолцоонд хамрагдана. Хэрэв та хүн амын бүртгэлд бүртгэгдэхгүй бол эрүүл мэндийн даатгал хувиараа хийлгүүлэх нь чухал.

Шведийн хүн амын бүртгэлд бүртгэгдэхэд танд наад зах нь нэг жилийн турш Шведэд оршин суух зөвшөөрөл олгосон байх ба хойшид та нэг жил эсвэл тэрнээс удаан хугацаанд Шведэд байхаар төлөвлөж байх ёстой.

Та Шведийн Татварын Албаны вэбсайтад Шведийн хүн амын бүртгэлийн талаар дэлгэрэнгүй уншина ууexternal link, opens in new window

Таны гэр бүлийн гишүүдийн зөвшөөрөл

Таны гэр бүлийн гишүүд тантай адил хугацааны зөвшөөрөл авч болно. Гэр бүлийн гишүүд нь:

  • Таны хамтран амьдрагч, эхнэр/нөхөр эсвэл бүртгэгдсэн хамтран амьдрагч
  • Таны эсвэл таны хамтрагчийн хүнтэй гэрлээгүй 18-аас доош насны хүүхдүүд мөн юм.

Таны гэр бүлийн гишүүд хэрхэн өргөдөл гаргах вэ

Хэрэв таны гэр бүлийн гишүүд Шведэд орогнол хүсэгч журмаар байгаа бол эхлээд тэдний орогнолын өргөдөлд татгалзсан шийдвэр гарч тэр нь хуулийн хүчинд орсон байж байж тэд Шведээс гаралгүйгээр зөвшөөрөл хүсэх боломжтой. Тэд шийдвэрээ хэрэгжиж эхэлснээс (хүчин төгөлдөр болсноос) хойш хоёр долоо хоногийн дотор өргөдлөө гаргах ёстой.

Хэрвээ таны гэр бүлийн гишүүд тантай хамт зөвшөөрөл хүсч байгаа бол та өөрийн онлайн өргөдөлд тэднийг багтаана.

Хэрэв тэд танаас хойш зөвшөөрөл хүсэх бол тэд өөрсдийн онлайн өргөдөл гаргана (англи хэл дээр)

Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн өргөдлийг хэрхэн гаргах вэ

1

Ажил олгогч өргөдлийг эхлүүлнэ

Швед улсад байгаа таны ажил олгогч “Ажил олгох санал” гаргаснаар Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн өргөдлийг эхлүүлнэ. Таны ажил олгогчид таны нэр, төрсөн он сар өдөр, иргэний харьяалал, боловсрол, таны и-мэйл хаяг зэрэг мэдээлэл хэрэгтэй.

Та өргөдөлдөө шийдвэр хүлээн авах хүртэл ажил олгогчид өгсөн и-мэйл хаягийг хэрэглэх нь чухал. Цагаачлалын алба и-мэйл хаягийг таны зөвшөөрөл хүсэх нийт хугацаанд тантай холбогдоход ашиглана.

Ажил олгогчид олгох мэдээлэл (англи хэл дээр)

2

Та и-мэйл хүлээн авна

Ажил олгогч Ажил олгох санал гаргасны дараа танд Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл хүсэхэд яах ёстой тухай мэдээлэл бүхий и-мэйл очно.

Өргөдөл бөглөхдөө та өөрийнхөө тухай мэдээллийг оруулна. Таны гэр бүлийн гишүүдэд Оршин суух зөвшөөрөл хэрэгтэй бол та зэрэг өргөдөл гаргана. Та бас Ажил олгох саналд тусгагдсан Ажлын нөхцөлүүд нь таны ажил олгогчтойгоо хамтран тохиролцсон байдлаар хэвээр байгаа эсэхийг шалгах хэрэгтэй.

Гэр бүлийн гишүүдийн зөвшөөрлийн тухай дэлгэрэнгүй уншина уу (англи хэл дээр)

3

Баримт бичиг хавсаргах

Дор дурдсан баримт бичгийг сканнердсан эсвэл гэрэл зургаар өргөдөлд хавсаргана:

  • Таны хувийн мэдээлэл, зураг, гарын үсэг, паспортын дугаар, паспорт олгосон улс, паспортын хүчинтэй хугацаа, бар код харуулсан паспортын хуудаснуудын хуулбар, мөн өөр улсад амьдрах зөвшөөрөлтэй бол тэрийг харуулсан хуулбар. Хэрвээ орогнол хүсэх явцад таны паспортыг Цагаачлалын алба түр зуур авсан бол паспортын хуулбар хавсаргах шаардлагагүй.
  • Ажил олгох санал, мөн ажил олгогчийн хариуцах холбогдох үйлдвэрчний эвлэлийн байгууллагын дүгнэлт
  • сүүлийн дөрвөн сарын цалингийн хуудсууд.

Хэрвээ таны паспортын хугацаа дуусах болж байгаа бол та сунгуулах хэрэгтэй, яагаад гэвэл танд паспортын хүчинтэй хугацаанаас илүү хугацааны зөвшөөрөл олгогдохгүй.

Та гэр бүлийн гишүүддээ зэрэг Оршин суух зөвшөөрлийн өргөдөл гаргаж байгаа бол:

  • Таны гэр бүлийн гишүүдийн хувийн мэдээлэл, зураг, гарын үсэг, паспортын дугаар, паспорт олгосон улс, паспортын хүчинтэй хугацаа, бар код харуулсан паспортын хуудаснуудын хуулбар мөн тэд өөр улсад амьдрах зөвшөөрөлтэй бол тэрийг харуулсан хуулбар. Хэрвээ тэдний орогнол хүсэх явцад тэдний паспортыг Цагаачлалын алба түр зуур авсан бол паспортын хуулбар хавсаргах шаардлагагүй.
  • Гэр бүлийн гэрчилгээ эсхүл үүнтэй адилтгах баримтын хуулбар (гэрлэсэн хосууд болон бүртгэгдсэн хамтран амьдрагч нар)
  • Та хоёр эх орондоо хамт амьдарч байсан гэдгийг харуулах баримт бичиг (хамтран амьдрагч нарт хамаатай)
  • Хүүхдийн төрсний гэрчилгээ
  • Зөвшөөрөл хүсэхгүй нөгөө асран хамгаалагчийн зөвшөөрөл, тус зөвшөөрөлд хүүхдийг Шведэд шилжин суурьшихад эсэргүүцэх зүйлгүй гэсэн байх шаардлагатай.

Эдгээр баримт бичгийг эрх бүхий орчуулагчаар швед эсвэл англи хэл дээр орчуулсан байх ёстой. Та баримт бичгийн эхийн хуулбарыг орчуулгын хамт явуулах ёстой.

Шведээс өөр улсад байгаа бөгөөд тэндээс Оршин суух зөвшөөрөл хүсч байгаа гэр бүлийн гишүүд Оршин суух эрхийн картыг Шведийн элчин сайдын яам эсвэл Ерөнхий Консулын газраас авна.

Гэр бүлийн гишүүдийн зөвшөөрлийн тухай дэлгэрэнгүй уншина уу (англи хэл дээр)

Та өмнө нь ажиллаж байсан ажил олгогч дээр үргэлжлүүлж ажиллахаар Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл хүсч байгаа бол:

  • Таны өмнөх зөвшөөрлийн үеийн орлогыг харуулсан орлогын мэдүүлэг эсвэл Татварын албанаас ирүүлсэн орлогын мэдүүлгийн баримт
  • мөн сүүлийн жилийн авсан цалингийн бичигнүүд.

4

Төлбөр хийж, өргөдлөө явуулах

Ихэнх тохиолдолд та төлбөр төлөх ёстой. Та Visa эсвэл MasterCard төлбөрийн картаар төлбөр хийнэ. Хураамж төлсний дараа та өргөдлөө явуулна. Таны өргөдөл ирсэн байна гэдгийг батлах и-мэйл танд очно. Цагаачлалын алба илүү мэдээлэл хэрэгтэй нөхцөлд тантай холбоо барина.

Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн хураамжууд (англи хэл дээр)

5

Цагаачлалын алба хэргийг шийднэ

Таны Оршин суух зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө та Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн өргөдөл гаргасан бол, та шийдвэр гарах хүртэлх хугацаанд хөдөлмөр эрхлэх эрхтэй.

Цагаачлалын алба таны өргөдөлд шийдвэр гаргахын тулд бүх мэдээлэл бүрэн гүйцэд байх, мөн шаардлагатай бүх бичиг баримт хавсрагдсан байх хэрэгтэй. Энэ нь шаардлагатай бүх мэдээлэл эхнээсээ бүрэн байвал (дутуу мэдээллийг дараа нь нөхөж өгөхийн оронд) хэрэг боловсруулах цаг хугацаа богино байна гэсэн үг юм.

Цагаачлалын алба зарим тохиолдолд таныг бүх шаардлагатай мэдээлэл, бичиг баримтыг бүрэн явуулсан байхад таны өргөдлийг үргэлжлүүлж судлаж болохыг анхаарна уу.

Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн шийдвэр хүлээх хугацаа (англи хэл дээр)

6

Оршин суух зөвшөөрлийн карт авахад шаардагдах зүйл

Танд гурван сараас дээш хугацаагаар зөвшөөрөл олгосон бол танд Оршин суух зөвшөөрлийн карт өгнө. Тус карт таныг Швед улсад оршин суух зөвшөөрөлтэйг батлах бөгөөд таны гэрэл зураг, хурууны хээ зэрэг мэдээллийг агуулна. Тиймд та аль болох хурдан зураг болон хурууны хээ авахуулахын тулд Цагаачлалын албан дээр цаг захиалах хэрэгтэй. Хэрэв та өмнө нь Оршин суух зөвшөөрлийн карттай байсан бол энэ удаа дахин зураг, хурууны хээ авахуулах ёстой яагаад гэвэл Цагаачлалын алба зураг, хурууны хээг хадгалах боломжгүй.

Оршин суух зөвшөөрлийн картын талаар дэлгэрэнгүй мэдээлэл уншина уу (англи хэл дээр)

Зураг болон хурууны хээ авахуулах бол Цагаачлалын албан дээр цаг захиална уу (англи хэл дээр)

7

Та шийдвэр хүлээн авна

Шийдвэр гарсны дараа үүнийг батлах и-мэйл танд очно. Шийдвэрийн нэг хувийг мөн таны Швед дэх хаяг руу илгээнэ. Таны ажил олгогч шуудангаар шийдвэрийн талаарх мэдэгдэл хүлээн авна. Оршин суух зөвшөөрлийн карт бэлэн болсны дараа тэрийг ойролцоогоор нэг долоо хоногийн дотор танд илгээнэ.

Шведээс гаргах эсвэл орогнолын татгалзсан шийдвэр хэвээр байна

Та орогнолын өргөдөлдөө татгалзсан хариу авч, таныг Шведээс гаргах эсвэл таны өргөдөлд татгалзсан шийдвэр гарсан бол, хэдийгээр та Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн өргөдөл гаргасан ч тус шийдвэр хүчин төгөлдөр хэвээр байна. Зөвхөн зарим тохиолдолд л Цагаачлалын алба Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн шийдвэр гарах хүртэл таны нутаг буцах бэлтгэлийг зогсоох шийдвэр гаргах боломжтой.

Хэрэв та Оршин суух болон Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл авсан бол та зөвшөөрлийн нийт хугацаанд Шведэд байх эрхтэй. Гэвч Шведээс гаргах эсвэл өргөдөлд татгалзсан шийдвэр нь хүчин төгөлдөр болсон хугацаанаасаа хойш (эсхүл хүчингүй болгох хүртэл) дөрвөн жилийн хугацаанд хүчин төгөлдөр хэвээр байна. Тиймээс та өмнөх зөвшөөрлийн хугацаагаа дуусахаас өмнө Зөвшөөрөл сунгах өргөдлөө гаргах нь маш чухал. Хэрэв таны өргөдөл өмнөх зөвшөөрлийн хугацаа дууссаны дараа ирвэл, “Шийдвэр хэрэгжүүлэхэд ямар нэгэн саад бэрхшээл байгаа эсэхийг шалгах” дүрмийн дагуу буюу арай өөр, илүү хатуу шаардлагатай журмын дагуу шийдэгдэх ёстой болно.


Цагаачлалын алба таны өргөдөлд татгалзсан шийдвэр гаргавал

Та Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн өргөдөлдөө татгалзсан шийдвэр авсан бол даван заалдаж болно. Даван заалдах бичгийг та шийдвэр авсан өдрөөс хойш гурван долоо хоногийн дотор өгөх шаардлагатай. Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл авч чадаагүй бол таны Шведээс гаргах эсвэл өргөдөлд татгалзсан шийдвэр хүчин төгөлдөр болно.

“Шийдвэр гарсны дараа” гэсэн гарчигтай хэсгээс дэлгэрэнгүй уншина уу (англи хэл дээр)

Та онлайн өргөдөл гаргахгүй бол

Та онлайн өргөдөл гаргах боломжгүй бол “Шведэд хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл хүсэх өргөдөл – одоогоор Шведэд байгаа өргөдөл гаргагч, маягтын дугаар 151011” гэсэн маягтыг бөглөнө. Хэрэв таны Шведэд байгаа гэр бүлийн гишүүд Оршин суух зөвшөөрөл хүсэх бол хүн бүр өөрийн өргөдлийг явуулна. Өргөдөлд хавсаргах баримтууд юу байх ёстойг маягтанд заасан байх болно.

Шведэд хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн өргөдөл – одоо Шведэд байгаа өргөдөл гаргагчид, маягтын дугаар 151011 (англи хэл дээр)PDF

Хөдөлмөр эрхлэгч, айлчлагч судлаач, тамирчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч нарын гэр бүлийн гишүүд зөвшөөрөл хүсэх өргөдөл, маягтын дугаар 133011 (англи хэл дээр)PDF

Та өргөдлийг дараах хаяг руу илгээх ёстой:

Migrationsverket
Box 3100
903 03 Umeå

Ихэнх тохиолдолд та төлбөр төлөх ёстой.

Хураамжууд болон тэднийг хэрхэн төлөх талаар дэлгэрэнгүй уншина уу (англи хэл дээр)

Last updated: 5 December 2017

Was the information on this page helpful to you?

Thank you for helping us improve our website!

Thank you for helping us improve our website!

Tell us how we can make this page better*






If you wish to ask the Migration Agency a question you can find our contact details under the heading Contact us.