2019-04-16

Орогнол хүсэгчдэд төлбөр тооцоогоо хийхэд хүндрэлтэй байна

Svårare för asylsökande att betala sina räkningar – mongoliska

2019 онд Швед дэх төлбөрийн үйлчилгээний цэгүүдийн ихэнх нь хаана. Энэ нь орогнол хүсэгч таны хувьд төлбөр тооцоогоо хийхэд хүндрэлтэй болно гэсэн үг. Тиймд та эмнэлэгт үзүүлэхдээ төлбөр яаж хийхээ тэднээс асуух шаардлагатай.

Өнөөдөр улсын хэмжээнд 370 төлбөрийн үйлчилгээний цэг байна. Энэ онд эдгээр цэгийн 200 нь хааж, үлдсэнийх нь ихэнх нь том хотуудад ажиллана. Энэ нь төлбөрийн үйлчилгээний цэгээр жишээ нь эмнэлэгт үзүүлсэн тооцоогоо төлөх орогнол хүсэгч танд шууд нөлөөлнө.

Шведийн эмнэлэг, эрүүл мэндийн төвүүд өөрийн харьяа аймгийн захиргаанд хамаарна. Таны аль хотод амьдарч байгаагаас хамаарч эдгээрийн аль захиргаанд харьяалагдах нь хамаарна. Өвчтөнийг төлбөрөө хэрхэн хийхийг аймгийн захиргаа шийдэх тул төлбөр хийх арга таны хаана амьдарч байгаагаас хамаарна. Зарим аймагт та эмнэлэгт картаар эсвэл бэлэн мөнгөөр төлнө. Зарим аймагт таны гэрийн хаягаар төлбөрийн нэхэмжлэл ирнэ. Тиймд та эмнэлэгт үзүүлэхдээ төлбөр яаж хийхээ өөрөө тэднээс асуух шаардлагатай.

Та мөн эмнэлэг, эрүүл мэндийн төвд очихынхоо өмнө тэдэнтэй холбоо барьж хэрхэн төлөхөө асууж болно. Эмнэлэг зөвхөн нэхэмжлэлээр төлбөр хийлгүүлдэг бол, та эргэж ирээд газар дээр нь төлөх боломжтой эсэхийг асуух хэрэгтэй. Таныг төлбөр тооцоогоо хийхэд Цагаачлалын алба туслах боломжгүй.