Хэрэв та Швед улсад хэн нэгэнтэй дундаасаа хүүхэдтэй эсвэл хүүхэдтэй болох гэж байгаа бол

Om du har eller väntar barn med någon i Sverige – mongoliska

Хэрэв таны хүүхэд Швед улсын иргэн эсвэл тус улсад оршин суух зөвшөөрөлтэй бол, та зарим тохиолдолд хүүхэдтэйгээ садан төрлийн холбоотой байх үндэслэлээр Швед улсаас гарахгүйгээр оршин суух зөвшөөрөл авч болно.

Ерөнхийдөө Швед улсад өөрийн гэр бүлийнхэнтэй хамт амьдрах хүсэлтэй хүн өөрийн харьяа улсад эсвэл өөрийн оршин суух зөвшөөрөлтэй өөр улсад суугаа Швед улсын ЭСЯ, Ерөнхий Консулын газарт хандаж, оршин суух зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргаж болно. Оршин суух зөвшөөрөл тухайн хүнийг Швед улсад очихоос өмнө олгогдсон байх ёстой.

Таны ойрын гэр бүлийн хүн Швед улсад байгаатай уялдан тус улсад оршин суух зөвшөөрөл хүсэхэд юу шаардлагатай тухай дэлгэрэнгүй унших (англи хэлээр)

Швед улсаас гарахгүйгээр оршин суух зөвшөөрөл хүссэн өргөдөл мэдүүлэх

Та орогнол хүссэн ба та Швед улсад амьдарч байгаа хүнээс хүүхэдтэй болох гэж байгаа бол, зарим тохиолдолд Швед улсаас гарч явалгүйгээр оршин суух зөвшөөрөл авч болно. Хэрэв та Шведийн иргэний харьяалалтай эсвэл байнгын оршин суух зөвшөөрөлтэй хүүхэдтэй бол, эсвэл Шведийн иргэний харьяалалтай эсвэл байнгын оршин суух зөвшөөрөлтэй хүнээс хүүхэдтэй болсон, төрөхөө хүлээж байгаа бол энэ танд хамаарна.

Хэрэв та өөрийн хүүхдээс салахгүйн тулд Швед улсад оршин суух хэрэгтэй бол та гэр бүлийн нөхцөл байдлын талаар Цагаачлалын агентлагт хэлэх хэрэгтэй. Өөрийн хүүхэдтэй, эсвэл хараахан төрөөгүй байгаа хүүхэдтэй холбоотой нөхцөл байдлыг тодорхойлох захиа бичнэ үү. Та яагаад тус улсад оршин суух зөвшөөрөл хүсэхээр өөрийн харьяа улс руу зорчих шаардлагаар хүүхдээ орхин явах боломжгүй байгааг тайлбарлаж, тухайн хүүхэд тантай ураг төрлийн ямар холбоотой эсвэл таны жирэмсэн эсэхийг нотлох гэрчилгээ зэргийг хавсаргах. Мөн “Швед улсад байнга оршин суух зөвшөөрөл хүсэх өргөдөл, маягт дугаар 160011”-ийг бөглөж хавсаргах.

Швед улсад байнга оршин суух зөвшөөрөл хүсэх өргөдөл, маягт дугаар 161011 (швед хэлээр)PDF

Швед улсад байнга оршин суух зөвшөөрөл хүсэх өргөдөл, маягт дугаар 161011 (англи хэлээр)PDF

Таны хүүхэд төрсөн эсэх, эсвэл та Цагаачлалын агентлагт эсвэл Цагаачлалын шүүхэд өргөдөл гаргасан эсэхээс үл хамааран, Шведэд байх хугацаанд хэдийд ч Цагаачлалын агентлагт өөрийн гэр бүлийн нөхцөл байдлыг тайлбарлаж болно.

Хэрэв та хилээр нэвтрэх хүсэлтэд тань татгалзсан эсвэл албадан гаргах, давж заалдах эрхгүй шийдвэр хүлээн авсан хэдий ч, тус улсад оршин суугаа хүүхэдтэйгээ холбоотой үндэслэлээр Швед улсад оршин суухыг хүсч байгаа бол яах ёстой талаар дэлгэрэнгүй унших

Last updated: 29 August 2018

Was the information on this page helpful to you?

Thank you for helping us improve our website!

Thank you for helping us improve our website!

Tell us how we can make this page better*






If you wish to ask the Migration Agency a question you can find our contact details under the heading Contact us.