Орогнол хүсэх өргөдлөө хэрхэн мэдүүлэх вэ

Så här ansöker du om asyl – mongoliska

Хэрэв та Швед улсад орогнох хүсэлт гаргахыг хүсч байвал Цагаачлалын агентлагт өргөдлийн маягтаа хүргэж өгөх хэрэгтэй. Та Швед улсад ирэхээс өмнө орогнол хүссэн өргөдөл мэдүүлэх боломжгүй.

Та Швед улсын хилээр нэвтрэхдээ хилийн цагдаагийн албанд орогнох хүсэлт гаргах хүсэлтээ хэлэх шаардлагатай. Швед улс руу нэвтрэх ОУ-ын нисэх буудлын паспортын хяналтын цэг, усан онгоцны гармын зогсоол болон галт тэрэг, автобус нэвтрэх цэгүүдэд хилийн цагдаагийн алба байна. Хилийн цагдаа танаас хэдэн асуулт асуусны дараа таныг Цагаачлалын агентлагт шилжүүлэхэд та орогнол хүссэн өргөдлөө өгч болно.

Та Шведэд нэгэнт ирчихсэн бол өөрөө Цагаачлалын албанд хандах хэрэгтэй. Та орогнол хүсэхэд дараах хотуудад байрлах Цагаачлалын албаны өргөдөл гаргах нэгжид хандаж болно: Göteborg, Malmö, Stockholm.

Орогнол хүссэн өргөдөл мэдүүлэх Цагаачлалын агентлагийн салбарыг хаанаас олж болох вэ (англи хэлээр)

Цагаачлалын агентлаг таны өргөдлийг бүртгэж авна

Та орогнол хүсэх өргөдөл мэдүүлэхдээ өөрийгөө хэн болох, яагаад орогнол хүсэх сонирхолтой байгаа, Швед улсад хэрхэн ирсэн талаар тайлбар өгөх шаардлагатай болно.

Та өөрийгөө хэн бэ гэдгийг ярих ёстой

Хэрэв танд паспорт эсвэл бусад биеийн байцаалт байгаа бол таны нэр хэн бэ, та хаана төрсөн, аль улсын харьяат иргэн бэ гэхчлэн таны хэн болохыг батлахын тулд хүлээлгэн өгөх шаардлагатай: . Та Цагаачлалын агентлагт зөв шийдвэр гаргахад тус болох өөрийн биеийн байцаалтыг үзүүлэх нь чухал.

Хэрэв та биеийн байцаалт зэрэг баримт үзүүлэх боломжгүй бол өөр хэлбэрээр өөрийнхөө хэн болохыг батлах шаардлага гарна. Үүнийг та жишээлбэл төрсний гэрчилгээ, гэр бүлийн эсвэл цэргийн батлах баримт болон гэр бүлийн баталгаа үзүүлэх хэлбэрээр баталж болно. Тэдгээр баримт нь дангаараа таны хэн болохыг тогтоохгүй боловч зарим нөхцөлд хэд хэдэн батлах баримт бичиг хамтдаа таны хэн болохыг тодорхойлох баримт болж зөвшөөрөгдөх талтай.

Та яагаад өөрийгөө хэн бэ гэдгийг ярих ёстой тухай энд уншина уу

Цагаачлалын агентлаг нь таны биеийн байцаалтын баримтад тусгасан таны нэр, бусад мэдээллийг ашиглан таныг орогнол хүсэгчээр бүртгэж авна. Энэ нь, жишээ нь, ижил хүйстэн хүн төрөх үедээ заагдсан нэр, хүйсээр бүртгэгдэнэ гэсэн үг. Харамсалтай нь, Швед улсын хуулиар таныг өөр нэрээр бүртгэж авахыг хориглодог. Гэхдээ, хэрэв та өөр нэр эсвэл хувийн төлөөний нэр ашиглах хүсэлтэй бол бидэнд хэлэх шаардлагатай ба бид үүнийг тэмдэглэж авах болно. Хэрэв та тодорхой хүйсний орчуулагч, зөвлөх, байцаагч авах тусгай шалтгаантай бол эсвэл та тодорхой хүйсний өөр орогнол хүсэгчтэй нэг өрөөнд байхыг хүсэхгүй бол бидэнд мэдэгдэх нь зүйтэй.

Таны цээж зураг, хурууны хээг авах болно

Та орогнол хүссэн өргөдөл мэдүүлэхэд таны цээж зураг, хурууны хээг авах болно Таны цээж зургийг Цагаачлалын агентлагийн бүртгэлд хавсаргах ба таны орогнол хүсэгчийн хувьд хүлээн авах Орогнол хүсэгчийн картад (LMA-карт) ашиглана. Зургаагаас бага насны хүүхдийн хурууны хээг авах шаардлагагүй.

Таны Шенгений бусад оронд орогнол хүсэх өргөдөл мэдүүлсэн эсэх болон Шенгений аль нэг улсад оршин суух зөвшөөрөлтэй эсвэл хориглогдсон эсэхийг шалгахын тулд хурууны хээг ашиглана. Хэрэв таны хурууны хээгээр таныг Шенгений бусад оронд орогнол хүсэх өргөдөл мэдүүлсэн эсэх болон Шенгений аль нэг улсад оршин суух зөвшөөрөлтэй гэж тогтоогдвол Цагаачлалын агентлаг таны орогнол хүсэх өргөдлийг аль улсад шийдвэрлэхийг тодорхойлох болно. Үүнийг тодорхойлоход ЕХ-ны Дублины журмыг дагана.

14-өөс доош насны хүүхдээс хурууны хээ авахыг шаардахгүй.

Дублины Журмын талаар дэлгэрэнгүй унших (англи хэлээр)

Өргөдлийн мэдүүлгийн ярилцлага

Таны цээж зураг, хурууны хээг авсны дараа, та байцаагчтай уулзах болно. Орчуулагчийн тусламжтай та өөрийнхөө хэн болох, нутгаасаа яагаад гарах болсон, Швед улс руу хэрхэн зорчиж ирсэн талаар тайлбар өгөх болно. Та мөн өөрийн гэр бүлийн болон эрүүл мэндийн талаарх асуултад хариулна.

Хэрэв та хөгжлийн бэрхшээлтэй, биеийн хөгжлийн, оюун ухааны эсвэл мэдлэг боловсролын хөгжлийн хоцрогдолтой бол Цагаачлалын агентлагт хэлэх шаардлагатай. Хэрэв орогнол хүсэх өргөдөл мэдүүлэх үед таны хөгжлийн бэрхшээл танд Цагаачлалын агентлагтай харилцахад хүндрэл учруулж байвал та тусламж авах эрхтэй. Та мөн өөрийн шаардлагад нийцсэн байранд амьдрах эрх эдэлнэ.

Танд орогнол хүссэн өргөдлийг хэрхэн хэлэлцэн шийдвэрлэх - дараагийн алхам юу байх болон та хэрхэх шаардлагатай талаар мэдээлэл өгнө. Танд мөн байр сууц, санхүүгийн дэмжлэг, эрүүл мэндийн үйлчилгээ болон боловсролтой холбоотой практик асуудлын талаар мэдээлэл өгнө.

Та шийдвэр гартал өөрийгөө санхүүгээр хангах шаардлагатай болно. Хэрэв та ямар ч орлогогүй, мөнгөн хуримтлал байхгүй бол Цагаачлалын агентлагт санхүүгийн дэмжлэг авах хүсэлтээ гаргаж болно.

Дараа нь та бидэнд яагаад зугтаж гарах болсон, буцаж очвол танд юу тохиолдох магадлалтай талаар дэлгэрэнгүй ярих шаардлагаар орогнол хүсэлтийн байцаалтад дуудагдаж болно

Илт үндэслэлгүй өргөдөл

Хэрэв танд орогнол олгох үндэслэл байхгүй нь тодорхой бол байцаагч Цагаачлалын агентлаг таныг орогнуулах бодит шалтгаангүй гэж үзэн, хэдэн долоо хоногийн дотор шийдвэр гаргах талаар танд тайлбарлаж өгөх болно. Хэрэв танд бодит шалтгаан байхгүй тохиолдолд танд тус улсад нэвтрэхэд татгалзсан нэн даруй хэрэгжих хариу шийдвэр гаргах болно.

Тус улсад нэвтрэхэд татгалзсан нэн даруй хэрэгжих хариу шийдвэр гэж юу болох талаар дэлгэрэнгүй унших

Та өргөдлөө өгсний дараа

Байцаагч таны бүх баримт бичигтэй танилцаж, Цагаачлалын агентлагт юу гэж мэдүүлсэн, хурууны хээгээр гарсан үр дүн зэрэгтэй танилцана. Таны өгсөн мэдээллийн дагуу таны хэрэгт шаардлагатай сунгалт хийх эсэхээ шийднэ. Өргөдөл бүр ялгаатай тул харилцан адилгүй мөрдөн байцаалт явуулах шаардлага гардаг.

Байцаагч мөрдөн байцаалтыг үргэлжлүүлэхэд шаардлагатай өргөдлийг тань боловсруулна. Үүнд төрийн бусад байгууллагаас мэдээлэл авах зэрэг багтана. Хэрэв та өргөдөлдөө нэмэлт мэдээлэл оруулах шаардлагатай бол байцаагч тантай холбогдох болно. Та өргөдөлдөө өөрийн хэн болохыг тогтоох баримт хавсаргаагүй тохиолдолд таны өргөдөлд хавсаргах тэдгээр нэмэлтүүд шаардагдана.

Цагаачлалын ярилцлага хүлээх

Таны өргөдлийг Шведэд шийдэх бол Цагаачлалын алба таныг оршин суух зөвшөөрөл авах эрхтэй эсэхийг шалгах хугацаанд та энд байж болно.

Та цагаачлалын ярилцлагад ирэх хүртэл удаан хугацаа өнгөрч магадгүй. Та ярилцлагаар яагаад Шведэд орогнол хүсмээр байгаа, танд юу тохиолдсон болон та эх орондоо эргэж очих ёстой болвол юу тохиолдоно гэж бодож байгаа талаар илүү ярих боломжтой. Хүлээх хугацаа хүн хүн дээр өөр байж болно.

Та шийдвэр автал хэд хэдэн уулзалтад дуудагдаж магадгүй. Цагаачлалын албын танд захиалсан цагууд дээр ирээрэй. Шинэ цаг ховор байдаг бөгөөд хэрвээ танд шинэ цаг захиалах ёстой болвол та өөрийн шийдвэр гарахыг удаан хүлээж магадгүй.

Цагаачлалын ярилцлага хүлээх тухай энд уншина уу(англи хэлээр)

Хаягаа мэдэгдээрэй

Та нүүвэл Цагаачлалын албад шинэ хаягаа мэдэгдэх ёстой, ингэснээр таны ярилцлага эсвэл өөр уулзалтын цаг болоход бид тантай холбоо барих боломжтой болно. Та Цагаачлалын албаас явуулсан мэдээллийг өнгөрөөхгүйн тулд шуудангаа тогтмол уншаарай.

Зөвшөөрөл сунгуулах

Та хугацааны хязгаартай оршин суух зөвшөөрөлтэй болон Шведэд үлдэхийг хүсч байгаа бол зөвшөөрлийн хугацаагаа дуусахаас өмнө сунгуулах өргөдөл гаргах ёстой. Танд хамгаалал хэрэгтэй нь хэвээрээ бол оршин суух зөвшөөрлийг сунгах боломжтой. Та Шведэд үлдэх өөр шалтгаантай бол оршин суух зөвшөөрөл авах боломжтой.

Та оршин суух зөвшөөрлөө сунгуулахын тулд яах ёстой талаар эндээс уншина уу (англи хэлээр)

Last updated: 31 January 2018

Was the information on this page helpful to you?

Thank you for helping us improve our website!

Thank you for helping us improve our website!

Tell us how we can make this page better*






If you wish to ask the Migration Agency a question you can find our contact details under the heading Contact us.