Орогнол хүссэн хүүхдүүд

Barn i asylprocessen – mongoliska

Асуудал шийдвэрлэх шатанд орогнол хүссэн хүүхдийн эрх насанд хүрэгчийн эрхээс ялгаатай байна. Энд бид орогнолын үзэл бодол, практик асуудлуудтай холбогдуулан хүүхдийн эрх, дэмжлэг үзүүлэх боломжуудын талаарх мэдээлэл хүргэж байна.

Швед улс НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвенцид гарын үсэг зурсан. Конвенц нь бүх хүүхдийн эрхийг тусгасан. Эдгээр эрх Швед улсад амьдарч буй тус улсын иргэн, түр оршин суугч эсвэл орогнол хүссэн хүүхэд бүрд хүчин төгөлдөр үйлчилнэ.

Швед улсад та 18 нас хүртлээ хүүхдийн тоонд хамаарна. Энд орогнол хүсэх ихэнх хүүхдүүд эцэг эхийнхээ аль нэгтэй эсвэл хоёулантай нь ирсэн байдаг. Мөн олон хүүхэд Швед улсад эцэг эхгүй эсвэл асран хамгаалагчгүй ирдэг ба тэдэнд тусгай дэмжлэг шаардагдана.

Харгалзагчгүй хүүхдүүдэд дэмжлэг үзүүлэх эрхийн талаар дэлгэрэнгүй унших (англи хэлээр)

Орогнол хүссэн хүүхдүүд мөн үг хэлэх эрхтэй

Шведийн хуулинд заасны дагуу Цагаачлалын агентлаг хүүхдүүдийн эрх ашгийг нэн тэргүүнд тавих ёстой. Хүүхэд бүр үг хэлэх, бусдад сонсгох эрхтэй. Хүүхдүүдийн орогнол хүсэх шалтгаан эцэг эхийнхээс нь өөр байж болох тул тэдний шалтгааныг тус бүрд нь шалгана. Хүүхдийн орогнол хүссэн шалтгааныг шалгаж байх үед, Цагаачлалын албаны ажилтан хүүхдийн нас, эрүүл мэнд, шилжилтийн насны онцлог зэрэгт нийцүүлэн шалгах ёстой. Шалгалтын явцад тухайн хүүхэд насанд хүрэгчээр харгалзуулах эрхтэй. Энэ нь түүний эцэг эх, бусад хууль ёсны асран хамгаалагч, харгалзагч буюу олон нийтийн зөвлөх байж болно.

Хүүхэд бүр сургууль, сургуулийн бэлтгэл бүлэгт хамрагдах эрхтэй

Хүүхдүүд болон өсвөр насныхан Швед улсад амьдрах бусад хүүхдүүдийн нэгэн адил сургууль, сургуулийн бэлтгэл бүлэгт хамрагдах эрхтэй. Хүүхдүүд амьдардаг хотын захиргаа нь тухайн хотын бусад хүүхэд, залуучуудын нэгэн адилаар сургуульд явах боломж бүрдүүлж өгөх үүрэгтэй. Энэ нь сургуулийн бэлтгэл бүлэг, зайлшгүй сургалттай сургууль болон дунд сургуульд хамаатай. Ахлах сургуульд суралцах боломжтой болохын тулд орогнол хүссэн өсвөр насныхан 18 нас хүрэхээс өмнө сургалтдаа хамрагдсан байх ёстой.

Цагаачлалын агентлаг нь эцэг эхийн зөвшөөрөлгүйгээр хотын захиргаанд орогнол хүссэн хүүхдүүдийн талаар мэдээлэл нийлүүлэх эрхгүй байна. Та хотын захиргаанд таны хүүхдийн нэр, төрсөн огноо, хэл, гарал үүслийн улс, хэргийн дугаарыг өгөхийг Цагаачлалын агентлагт зөвшөөрч болно. Та мөн хотын захиргаатай холбоо барьж, тэдэнд танай хүүхдүүд сургууль, сургуулийн өмнөх насны бүлэгт явуулах хүсэлтээ мэдэгдэж болно.

Сургуулийн талаар дэлгэрэнгүй унших

Бүх хүүхдүүд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах эрхтэй

Орогнол хүссэн хүүхдүүд Швед улсад амьдарч байгаа бусад хүүхдүүдийн адил эрүүл мэндийн болон шүдний үзлэг эмчилгээний тусламж авах эрхтэй. Шүдний үзлэг эмчилгээний тусламж үйлчилгээ 18-аас доош насныханд үнэ төлбөргүй юм. Мужийн ихэнх зөвлөл, бүс нутагт хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ мөн үнэ төлбөргүй байдаг. Та илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах бол өөрийн амьдарч буй мужийн зөвлөл, бүсийн удирдлагатай холбоо барина уу.

Та www.1177.se хаягаар өөрийн амьдарч буй мужийн зөвлөл, бүсэд үзүүлэх эрүүл мэндийн үйлчилгээний талаар нэмэлт мэдээлэл авах боломжтой (англи хэлээр)external link, opens in new window

Орогнол хүсэгчдийн эрүүл мэндийн болон эмнэлгийн үйлчилгээний талаар дэлгэрэнгүй унших

Хүүхдүүд гэр бүлтэйгээ эргэн нэгдэх эрхтэй

НҮБ-ын Хүүхдийн эрхийг хамгаалах тухай конвенцид заасны дагуу хүүхдүүд гэр бүлтэйгээ эргэн нэгдэх эрхтэй. Тиймээс Шведийн удирдлага харгалзагчгүй хүүхдүүдийн эцэг эх, асран хамгаалагчийг олж тогтоох оролдлого хийдэг. Цагаачлалын агентлаг хүүхдийн орогнол хүссэн өргөдлийг шалгаж байх хугацаанд хүүхдийн төрөл саданг хайх ажил үргэлжилж байдаг. Нэн тэргүүн зорилго нь тухайн гэр бүл өөрийн харьяа улсад эргэн нэгдэх явдал юм. Хэрэв хүүхдийн төрөл садан өөр улсад эсэн мэнд байгаа тохиолдолд тухайн улсад эргэн нэгдэх ажил хэрэгжиж болно. Хэрэв бусад нутаг дэвсгэрт тухайн гэр бүлийг нэгтгэх боломжгүй бөгөөд тухайн хүүхэд Швед улсад оршин суух зөвшөөрөл авсан бол, хүүхдийн гэр бүлд Швед улсад оршин суух зөвшөөрөл олгож болно.

Тухайн хүүхэд Швед улсад оршин суух зөвшөөрөл аваагүй бөгөөд харьяа улс руугаа буцах шаардлагатай бол юу болох талаар дэлгэрэнгүй унших.

Хүүхдийн эрхийн талаарх илүү мэдээлэл

Шийдвэр гаргахад Шведийн эрх бүхий байгууллагууд хүүхдийн эрх ашгийг хүндэтгэн үзэх ёстой ба хүүхдийн эрхийг хамгаалах тусгай комисстой хэд хэдэн эрх бүхий байгууллага бий. Хүүхдийн эцэг эх хүүхэддээ анхаарал халамж үзүүлэх боломжгүй эсвэл хохироож байгаа тохиолдолд түүний амьдарч буй хотын захиргаан дахь Нийгмийн халамж үйлчилгээний алба нь тухайн хүүхдийг асран хамгаалах үүрэг хүлээнэ. Зарим тохиолдолд Цагдаагийн алба дарамтад өртсөн хүүхдийг хамгаалалтад авах ажилд оролцож болно. Хүүхдийг зодох, охидын хөвч хөндөх зэргийг хориглоно. 18 нас хүрээгүй хүүхдийг гэр бүл болгох хориотой.

Нэмэлт мэдээлэл

Гэр бүлийн дарамтад байгаа эсвэл бусад хэлбэрээр ядуу амьдарч буй хүүхдэд үзүүлэх тусламж дэмжлэгийн төрлийн талаар дэлгэрэнгүй унших (англи хэлээр)external link, opens in new window

Хүүхдийн эрхийг хамгаалах тухай Конвенцийн талаар дэлгэрэнгүй унших (англи хэлээр)external link, opens in new window

Швед улсад хүрэлцэн ирж, орогнол хүссэн хүүхдүүдэд өгөх мэдээлэл (англи хэлээр)

Эдгээр хуудсыг мөн танд орогнолын талаар болон хэрхэн орогнол хүсэх, эсвэл тусламж үзүүлж буй насанд хүрэгчдэд орогнол хүссэн хүүхдэд тайлбарлаж өгөх талаар илүү мэдээлэл авахад ашиглаж болно

Швед улсад амьдардаг хүнээс хүүхэдтэй, хүүхэдтэй болох гэж байгаа орогнол хүсэгчдэд зориулсан мэдээлэл

Last updated: 19 December 2017

Was the information on this page helpful to you?