Орогнолын журам

Asylregler – mongoliska

Хэрэв та Швед улсад хамгаалалт хүссэн бол Швед улсад нэвтрэх үедээ орогнол хүссэн өргөдлөө хилийн цагдаагийн алба эсвэл Цагаачлалын Агентлагийн өргөдөл хүлээн авах хэлтэст мэдүүлэх ёстой.

Швед улсын Цагаачлалын Агентлаг гадаад улс дахь Шведийн ЭСЯ-нд мэдүүлсэн өргөдлийг хүлээн авах боломжгүй. Хэрэв та Швед улсад өөрийн биеэр ирж, хамгаалалт хүсэх боломжгүй бол НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал хариуцсан Дээд Комиссариатад хандах боломжтой.

Мэдүүлсэн өргөдлийг Европын Холбооны аль улсад шалган хэлэлцэхийг Дублины Журмаар шийдвэрлэнэ.

Дублины Журмын талаар дэлгэрэнгүй унших (англи хэлээр)

Орогнол хүсэгчид

Орогнол хүсэгч гэдэг нь өөрийн биеэр Швед улсад ирж, хамгаалалт (орогнол) хүссэн өргөдлөө гаргасан боловч өргөдлийг нь хараахан авч хэлэлцээгүй байгаа хүнийг хэлнэ.

Орогнол хүсэгчдэд оршин суух зөвшөөрөл олгох шалтгаанууд

Швед улс Дүрвэгсдийн Статустай холбоотой НҮБ-ын Конвенцид гарын үсэг зурсан. Энэ нь бусад зүйлээс гадна Швед улс орогнол хүссэн өргөдөл нэг бүрийг тусад нь авч шалгана гэсэн үг.

Шалгалт бүрд өргөдөл мэдүүлэгчийн хүйс, бэлгийн (өргөдөл мэдүүлэгч нь ижил хүйстэн, бисексуал эсвэл манин болохыг тогтоох) чиг баримжааг тогтоох зэргийг харгалзан үзнэ.

Швед улс ЕХ-ны хамтарсан журамд хамаарах “дайвар хамгаалалт” шаардлагатай хүнд НҮБ-ын конвенцын дагуу тус улс руу дүрвэсэн хүнд оршин суух зөвшөөрөл олгох болно.

Дүрвэгч

Дүрвэгсдийн статуст хамаарах НҮБ-ын Конвенц, Швед улсын хууль тогтоомж, ЕХ-ны дүрэм журмын дагуу дараах шалтгаанаар хавчлагад өртөнө гэж айж эмээх баттай үндэслэлтэй хүнийг дүрвэгч гэж үзнэ.

  • арьс өнгө;
  • яс үндэс;
  • шашин шүтлэг эсвэл улс төрийн үзэл бодол;
  • хүйс;
  • бэлгийн чиг баримжаа; эсвэл
  • нийгмийн тодорхой бүлэгт хамаарах байдал;

Хавчлага нь тухайн хүний эх орон дахь эрх бүхий байгууллагатай холбоотой байж болно. Мөн эрх бүхий байгууллага тухайн хүнийг хавчиж гадуурхах этгээд эсвэл бүлэг хүмүүсээс хамгаалах боломжгүй эсвэл хүсэлгүй байж болно.

Дүрвэгч мөн гэж тооцогдсон хүн дүрвэгчийн статусын тодорхойлол авна, энэ нь НҮБ-ын дүрвэгчийн конвенц болон ЕХ-ны журам дээр суурилсан олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн статус юм. 

Дүрвэгчийн статусын тодорхойлол авсан хүн голдуу гурван жилийн оршин суух зөвшөөрөл авна. (2015 оны 11-р сарын 24-ний дотор орогнол хүссэн зарим хүмүүс байнгын оршин суух зөвшөөрөл авах боломжтой).

Дайвар хамгаалалт шаардлагатай хүн

Дайвар хамгаалалт шаардлагатай хүн гэж дараах нөхцөлд байгаа хүнийг хэлнэ.

  • цаазаар авах ял авах эрсдэлтэй;
  • бие махбодиор шийтгүүлэх, тамлуулах эсвэл бусад хүнлэг бусаар буюу доромжлон харьцах эсвэл шийтгүүлэх эрсдэлтэй;
  • иргэний хувьд зэвсэгт мөргөлдөөний улмаас шархдаж гэмтэх ноцтой эрсдэлтэй.

Дэд ангиллын хамгаалал шаардлагатай хүн мөн гэж тооцогдсон хүн дэд ангиллын хамгааллын статусын тодорхойлол авна, энэ нь ЕХ-ны журам дээр суурилсан статусын тодорхойлол юм.

Хамгааллын статусын тодорхойлолтой хүн голдуу 13 сарын оршин суух зөвшөөрөл авна. (2015 оны 11-р сарын 24-ний дотор орогнол хүссэн зарим хүмүүс байнгын оршин суух зөвшөөрөл авах боломжтой.)

Бусад хамгаалалт

Онцгой тохиолдолд орогнол хүссэн хүмүүст хавчлагаас хамгаалагдах шаардлагагүй байсан ч оршин суух зөвшөөрөл олгож болно. Энэ нь тэдний хувийн нөхцөл байдалтай шууд холбоотой онцгой тохиолдол байх шаардлагатай (жишээлбэл эрүүл мэндийн ноцтой хүнд байдалд байгаа эсвэл хүний наймааны золиос болох эрсдэлтэй хүмүүс) бөгөөд оршин суух зөвшөөрөл олгохоос татгалзах шийдвэр нь Швед улсын олон улсын тавцанд хүлээсэн үүрэгтэй зөрчилдөж болзошгүй гэсэн үг.

Хамгаалагдах эрхээс ялгаатай нөхцөл

Таны өргөдлийг шалгах явцад таныг дайны, хүн төрөлхтний эсрэг эсвэл өөр ноцтой гэмт хэрэг үйлдсэн, эсвэл та улсын аюулгүй байдалд аюул заналхийлэл үзүүлж байвал та Шведэд орогнол авч чадахгүй. Тэгсэн ч та амь насаа алдах эсвэл мөрдөн мөшгүүлэх эрсдэлтэй учраас эх орондоо эргэж очиж чадахгүй бол танд хязгаарлагдмал хугацаатай оршин суух зөвшөөрөл өгөх боломжтой.

Орогнол хүссэн хүүхдүүд

Шведийн хуулинд зааснаар Цагаачлалын Агентлаг хүүхдийн эрх ашгийг нэн тэргүүнд авч үзнэ. Үзэл бодлоо илэрхийлэх чадвартай бөгөөд илэрхийлэхийг хүссэн бүх хүүхэд ийнхүү илэрхийлж, бусдад хэлж сонсгох эрхтэй байна Орогнол хүссэн хүүхэд нь эцэг эхээсээ өөр шалтгаанаар хүсэлт гаргасан байж болзошгүй тул хүүхэд бүрийн шалтгааныг тусад нь шалгана. Орогнол хүссэн шалтгааныг шалгахдаа хариуцсан ажилтан тухайн хүүхдийн нас, эрүүл мэнд, шилжилтийн насны байдал зэрэгт аль болох нийцүүлэн шалгах ёстой. Шалгалтын явцад тухайн хүүхэд насанд хүрэгчээр харгалзуулах эрхтэй. Энэ нь түүний эцэг эх, бусад хууль ёсны асран хамгаалагч, харгалзагч буюу олон нийтийн зөвлөх байж болно.

Орогнол хүссэн хүүхдүүдэд хамаарах журмын талаар дэлгэрэнгүй унших

Дэлгэрэнгүй унших

  1. НҮБ-ын Дүрвэгсдийн Эрх хамгаалах конвенц (англи хэлээр)external link, opens in new window
  2. НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал хариуцсан Дээд Комиссарын Алба (НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал хариуцсан Агентлаг) (англи хэлээр)external link, opens in new window
  3. ЕХ-ны улс төрийн орогнолд хамрагдах шалгуурын удирдамж (англи хэлээр)external link, opens in new window
  4. Гадаадын харьяатын тухай хууль (англи хэлээр)external link, opens in new window
  5. Гадаадын харьяатын тухай захирамж (англи хэлээр)external link, opens in new window
  6. Дублины Журам (англи хэлээр)external link, opens in new window
  7. Швед улсад оршин суух зөвшөөрөл авах боломжийг түр хугацаагаар хязгаарлах тухай хууль (швед хэлээр)external link, opens in new window

Last updated: 2017-09-28

Was the information on this page helpful to you?