Та өөрийгөө хэн бэ гэдгийг мэдэгдэнэ үү

Berätta vem du är – mongoliska

Цагаачлалын алба таныг орогнол авах эрхтэй эсэхийг шийдэхийн тулд та өөрийгөө хэн бэ, хаанаас ирсэн бэ гэдгийг харуулах хэрэгтэй. Та бичиг баримтаа өгч, мөн найдвартай ба үнэмшилтэй мэдээлэл өгснөөр өөрийн хэн бэ гэдгийг харуулах шаардлагатай.

Өөрийгөө хэн бэ мөн хаанаас ирсэн бэ гэдгийг харуулах хамгийн сайн арга бол та өөрийн эх орны гадаад паспорт эсвэл үнэмлэхийг үзүүлэх явдал юм. Таны паспорт эсвэл үнэмлэх таны орны эрх бүхий байгууллагаас гаргасан байх, мөн таны фото зурагтай байх ёстой. Бичиг баримт нь таны нэр, иргэний харьяалал болон таны хэзээ төрснийг харуулах ёстой. Та орогнол хүсэх үедээ өөрийн бичиг баримтыг өгөх ёстой.

Та гадаад паспорт эсвэл үнэмлэхгүй бол

Та орогнолын өргөдөл гаргах үедээ гадаад паспорт эсвэл үнэмлэх өгөөгүй бол бид танд бичиг баримтаа олж өгөх даалгавар өгнө. Уг даалгаварт бид таныг ямар бичиг баримт олж өгөхийг хүсч байгаа, мөн танд үүнийг биелүүлэхэд хэр удаан хугацаа өгч байгаагаа бичнэ.

Хэрэв танд өөрийгөө хэн бэ гэдгийг харуулах өөр бичиг баримт, жишээ нь жолооны үнэмлэх, төрсний гэрчилгээ, иргэний харьяаллын гэрчилгээ эсвэл цэргийн үнэмлэх байгаа бол тэдгээрийг өгөх ёстой. Ийм бичиг баримт таныг хэн бэ гэдгийг бүрэн нотлохгүй ч, хэд хэдэн бичиг баримт нийлээд, мөн таны намтар болон эх орныхоо тухай ярьсан түүх нь таныг хэн бэ гэдгийг магадлалтай болгоход нэмэртэй.

Та өөрийн хэн бэ гэдгийг тодруулахад хувь нэмрээ оруулбал та орогнолын өргөдлөө шийдэгдэх хүртэл ажил хийх боломжтой. Энэ нөхцөлд та хөдөлмөр эрхлэх зөвшөөрөлтэй байх үүргээс чөлөөлөгдөнө (AT-UND).

Цагаачлал хүсэгч байх хугацаандаа ажил хийх

Өөрийгөө хэн бэ гэдгийг харуулах бичиг баримт олж өгөх нь таны үүрэг юм. Танд бичиг баримт олж өгөх нь хүндрэлтэй байгаа бол та оролдож байна гэдгээ Цагаачлалын албад харуулах хэрэгтэй. Та өөрийгөө хэн бэ гэдгийг харуулах бичиг баримт олж авах оролдлого хийснээ харуулж чадахгүй бол, Цагаачлалын алба таны өдрийн тэтгэмжийг багасгаж болно.

Өдрийн тэтгэмж ба эдийн засгийн дэмжлэгийн талаар эндээс уншина уу

Хэрэв та өөрийгөө хэн бэ гэдгийг тодруулж чадахгүй бол

Та өөрийн хэн бэ гэдгийг тодруулж чадаагүй байсан ч гэсэн Швед улсад орогнол авах боломжтой юм. Та өөрийгөө хэн бэ, хаанаас ирсэн бэ гэдэг тухай найдвартай, үнэмшилтэй мэдээлэл өгсөн бол хангалттай байж болох юм.

Харин та эх орны гадаад паспорт эсвэл үнэмлэхгүй бол Шведийн иргэний харьяалалтай болоход удаан хүлээх болно, учир нь Шведийн иргэн болох өргөдөл гаргах үед өөрийгөө хэн бэ гэдгийг батлахад өндөр шаардлага тавигдана.

Шведийн иргэний харьяалалтай болох өргөдөл гаргах үед өөрийгөө хэн бэ гэдгийг батлах талаар эндээс уншина уу (англи хэлээр)

Өөрийгөө хэн бэ гэдэг талаар буруу мэдээлэл өгөх нь хууль бус юм. Та өөрийн хэн бэ гэдэг талаар хуурамч эсвэл буруу мэдээлэл өгсөн гэдэг нь илэрвэл Цагаачлалын алба танд олгосон оршин суух зөвшөөрлийг цуцалж, таныг Шведээс явуулах шийдвэр гаргаж болно.

Last updated: 22 February 2017

Was the information on this page helpful to you?

Thank you for helping us improve our website!

Thank you for helping us improve our website!

Tell us how we can make this page better*






If you wish to ask the Migration Agency a question you can find our contact details under the heading Contact us.