Шийдвэр гарсаны дараа

Efter beslut om din ansökan om asyl – mongoliska

Шилжилт Хөдөлгөөн Хариуцсан Газар таны орогнол хүссэн өргөдлийг шийдвэрлэсэний дараа таныг Хүлээн Авах Байранд болох уулзалтанд ирэхийг урьж утсаар ярина. Уулзалтан дээр танд гарсан шийдвэрийн талаар болон энэ нь таны хувьд юу гэсэн үг болохыг мэдэгдэнэ.

Хэрвээ та орогнол хүссэн өргөдлийнхөө хариуд зөвшөөрсөн шийдвэр хүлээн авсан тохиолдолд танд оршин суух зөвшөөрөл олгох бөгөөд таныг Швед улсад ажиллаж амьдрахыг зөвшөөрнө.  

Хэрвээ таныг Швед улсад үлдэхийг зөвшөөрсөн тохиолдолд юу болох талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг унш

Хэрвээ та орогнол хүссэн өргөдлийнхөө хариуд татгалзсан хариулт хүлээн авсан тохиолдолд Шилжилт Хөдөлгөөн Хариуцсан Газраас таныг Швед улсад үлдэхийг зөвшөөрөх хангалттай шалтгаан байна гэж үздэггүй. Хэрвээ таны өргөдөлд татгалзсан хариу өгсөн тохиолдолд танд хоёр сонголт байгаа: та тухайн шийдвэрийг хүлээн авч нутаг буцаж болно, эсвэл та давж заалдах өргөдөл гаргаж болно.

Хэрвээ таны Швед улсаас орогнол хүссэн өргөдөлд татгалзсан хариу өгсөн тохиолдолд юу болох талаар дэлгэрэнгүй мэдээллийг унш

Last updated: 21 March 2017

Was the information on this page helpful to you?