Хэрвээ таныг үлдэхийг зөвшөөрсөн бол
Om du får stanna – mongoliska
Хэрэв та орогнол хүсч, оршин суух зөвшөөрөл авсан бол та Шведэд ажиллаж, амьдрах эрхтэй.
- አማርኛ (amhariska)
- العربية (arabiska)
- Azərbaycanca (azerbajdzjanska)
- ب ه سۆرانی (sorani)
- English (engelska)
- Español (spanska)
- پارسی (persiska)
- Français (franska)
- Bosanski, hrvatski, srpski (kroatiska)
- Հայերեն (armeniska)
- Kurmancî (kurmandji)
- يه دری (dari)
- پښتو (pashto)
- Arlijan (romani arli)
- Русский (ryska)
- Af soomaali (somaliska)
- Shqip (albanska)
- Swedish (svenska)
- ትግርኛ (tigrinska)
- Oʻzbek (uzbekiska)
Энэ хуудаснууд дээр орогнол хүсч, оршин суух зөвшөөрөл авсан танд зориулсан мэдээлэл бий. (Зарим хуудаснууд бүх хэл дээр байхгүй.)
Та дүрвэгчээр оршин суух зөвшөөрөл авсан бол таны зөвшөөрөл гурван жил хүчинтэй.
Дүрвэгчээр оршин суух зөвшөөрөл авах тухай энд дэлгэрэнгүй уншина уу (англи хэлээр)
Та дэд ангиллын хамгаалал шаардлагатай шалтгаанаар оршин суух зөвшөөрөл авсан бол таны зөвшөөрөл 13 сар хүчинтэй.
Та байнгын оршин суух зөвшөөрөл авсан бол таны зөвшөөрөл таныг Шведэд байх нийт хугацаанд хүчинтэй.
Байнгын оршин суух зөвшөөрлийн тухай энд дэлгэрэнгүй уншина уу
Та хэрэв байнгын оршин суух зөвшөөрөл авсан, эсвэл дүрвэгч эсвэл бусдаар хамгаалал шаардлагатай хүнээр хугацааны хязгаартай оршин суух зөвшөөрөл авсан, мөн үүний зэрэгцээ байнгын оршин суух зөвшөөрөл авах сайн боломжтой гэж дүгнэгдвэл, өөрийн гэр бүлийг авчрах эрхтэй байж болно.
Гэр бүлийнхэнтэйгээ эргэн нэгдэх боломжийн талаар энд дэлгэрэнгүй уншина уу
Та өөрийн эх орноос паспорт авах боломжгүй бол та Цагаачлалын албаас паспорт авах өргөдөл гаргаж болно.
Гадаад хүний паспортын тухай энд дэлгэрэнгүй уншина уу (англи хэлээр)
Гадаад хүний түр зуурын паспортын тухай энд дэлгэрэнгүй уншина уу (англи хэлээр)
Зорчих бичиг баримтын тухай энд дэлгэрэнгүй уншина уу (англи хэлээр)
Та өөрийн хугацааны хязгаартай оршин суух зөвшөөрлийг дууссаны дараа Шведэд үлдэхийг хүсч байвал та сунгалтын өргөдөл гаргах ёстой
Сунгасан оршин суух зөвшөөрлийг хэн авах боломжтой тухай энд дэлгэрэнгүй уншина уу (англи хэлээр)
Та хугацааны хязгаартай оршин суух зөвшөөрөл авсан бөгөөд Шведэд ажил хийх маягаар эсвэл өөрийн компаниар өөрөө өөрийгөө тэжээх чадвартай бол та байнгын оршин суух зөвшөөрлийн өргөдөл гаргаж болно.