Гэр бүлтэйгээ нэгдэх

Familjeåterförening – mongoliska

Танай гэр бүл Шведэд шилжин ирж, тантай хамт амьдрах боломж нь таны ямар төрлийн оршин суух зөвшөөрөлтэй болон ямар хамгаалалтын статустайгаас хамаарна. Та гэр бүлтэйгээ нэгдэх эрхтэй бол та тэжээх шаардлага гэдгийг хангах ёстой.

Та Шведэд оршин суух зөвшөөрөл авсан ч таны гэр бүл Шведэд шилжин ирэх нь баттай биш. Хэрэв та байнгын оршин суух зөвшөөрөлтэй эсвэл дүрвэгчийн хамгаалалтын статустай бол таны гэр бүл Шведэд тан дээр шилжин ирэх зорилгоор оршин суух зөвшөөрлийн өргөдөл гаргаж болно. Харин та дайвар хамгаалалт шаардлагатай хүний статустай бол таны гэр бүл Шведэд тан дээр шилжин ирэх боломж маш бага.

Хэн гэр бүлтэйгээ нэгдэх эрхтэй вэ?

Гэр бүлтэйгээ нэгдэх эрх нь таны хамгаалалтын статусын төрлөөс хамаарна, мөн зарим тохиолдолд бүр та хэзээ орогнол хүссэнээс хамаарна.

Дараах нөхцөлд таны гэр бүл тан дээр Шведэд шилжин ирэх зорилгоор оршин суух зөвшөөрлийн өргөдөл гаргах боломжтой: Та

  • байнгын оршин суух зөвшөөрөлтэй
  • дүрвэгчийн хамгаалалтын статустай
  • дайвар хамгаалалт шаардлагатай хүний хамгаалалтын статустай бөгөөд 2015 оны 11-р сарын 24-нөөс өмнө орогнолын өргөдөл гаргасан.

Та дайвар хамгаалалт шаардлагатай хүний хамгаалалтын статустай бөгөөд 2015 оны 11-р сарын 24-нөөс хойш орогнолын өргөдөл гаргасан бол та зөвхөн онцгой тохиолдолд л гэр бүлтэйгээ нэгдэх эрхтэй.

Таны зөвхөн ойрын гэр бүлийн гишүүд тан дээр шилжин ирж болно

Таны гэр бүлд нөхөр, эхнэр, бүртгэлтэй хамтран амьдрагч, таны 18 нас хүрээгүй хүүхдүүд тооцогдоно. Та хугацааны хязгаартай оршин суух зөвшөөрөлтэй бол таны 18 ба түүнээс дээш настай хүүхэд эсвэл өөр хамаатан тань дээр Шведэд шилжин ирж чадахгүй. Та 18-аас доош настай бол таны эцэг эх таны хамгийн ойр гэр бүлд тооцогдоно.

Та байнгын оршин суух зөвшөөрөлтэй бол таны гэрлэхээр эсвэл Шведэд хамтран амьдрахаар төлөвлөж буй хүн тан дээр шилжин ирэх зорилгоор оршин суух зөвшөөрлийн өргөдөл гаргаж болно.

Та түр зуурын оршин суух зөвшөөрөлтэй бол та болон таны хамтран амьдрагч хоёулаа доод тал нь 21 настай байгаа нөхцөлд таны хамтран амьдрагч оршин суух зөвшөөрөл авах боломжтой. Та мөн Шведэд дүрвэн ирэхийн өмнө хамтран амьдрагчтайгаа хамт амьдарсан байх ёстой. Та хоёр дундын хүүхэдтэй бол насны доод хязгаарын энэхүү шаардлагаас чөлөөлөгдөж болно.

Таны гэр бүлийн оршин суух зөвшөөрлийн хүчинтэй хугацаа нь таны зөвшөөрлийн хүчинтэй хугацаанаас хэтрэхгүйгээр олгогдоно.

Тэжээх шаардлага

Та гэр бүлтэйгээ нэгдэх эрхтэй бол та тэжээх шаардлага гэдэг нөхцөлийг хангах ёстой. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл та өөрийгөө болон гэр бүлээ тэжээх чадвартай байх ёстой. Мөн та гэр бүлээ Шведэд шилжин ирэхэд та нар хамтдаа амьдрахад хэмжээ, стандартын хувьд хангалттай тийм орон байртай байх ёстой.

Таны өөрөө өөрийгөө тэжээх байдал

Та өөрийгөө, нэгд ажилтай холбоотой тогтмол орлоготой, хоёрт үүгээрээ өөрийгөө болон оршин суух зөвшөөрлийн өргөдөл гаргасан гэр бүлээ тэжээх чадвартайгаа харуулах ёстой. Дараах орлогыг ажилтай холбоотой орлого гэнэ:

  • ажлаас авах цалин
  • ажилгүйдлийн тэтгэлэг
  • өвчний тэтгэлэг
  • цалин дээр суурилсан өндөр насны тэтгэвэр

Хэрэв та хангалттай хэмжээний хөрөнгөтэй бөгөөд тус хөрөнгийнхөө ногдол ашгаар та өөрийгөө болон оршин суух зөвшөөрөл хүсч буй гэр бүлийн гишүүдээ тэжээх боломжтой бол, та тус шаардлагыг мөн хангана.

Таны орлого

Тэжээх шаардлага гэдгийг хангахын тулд таны орлого хангалттай байх ёстой ба таны гэр бүл хэр том, орон байрны зардал хэр өндөр байхаас хамаарч ялгаатай. Таны орлого орон байрны зардлаа төлсний дараа “Хэвийн хэмжээ” гэж нэрлэдэг хэмжээнээс доогуур байж болохгүй. Хэвийн хэмжээ гэдэг нь сар бүр орон байрны мөнгө төлсний дараа хоол, хувцас, ариун цэвэр, утас, цахилгаан, даатгал, бусад түр зуурын хэрэгцээний жижиг зардалд хүрэх хангалттай хэмжээний мөнгийг хэлнэ.

2018 онд Хэвийн хэмжээ ийм байна:

  • нэг насанд хүрсэн хүн 4 952 крон
  • хамт амьдарч буй хосууд эсвэл хамтран амьдрагчид 7 952 крон
  • 6 болон түүнээс доош насны хүүхэд 2 554 крон
  • 7 болон түүнээс дээш насны хүүхэд 2 940 крон

Таны орон байр

Та өөрт болон гэр бүлдээ амьдрахад хэмжээ болон стандартын хувьд хангалттай тийм орон байртай байх ёстой. Хүүхэдгүй хоёр насанд хүрэгчийн орон байрны доод шаардлага бол гал тогооны булан/өрөөнөөс гадна доод тал нь нэг өрөөтэй орон байр юм. Орон байранд бас хүүхэд амьдрах бол нэгээс илүү өрөө байх шаардлагатай. Хоёр хүүхэд нэг өрөөг хувааж байж болно.

Түрээсийн орон байранд амьдрах бол түрээслэгч, түрээслэгч байрны нийгэмлэг эсвэл түрээсийн хороо зөвшөөрсөн байх ёстой.

Таны гэр бүл Шведэд ирэх үеэс эхлэн тус шаардлага хангасан орон байраа ашиглах боломжтой байх ёстой.

Тэжээх шаардлагаас чөлөөлөгдөх нөхцөл

Та дараах нөхцөлд тэжээх болон орон байрны шаардлагаас чөлөөлөгдөнө: Та

  • 18-аас доош насны хүүхэд
  • Та дүрвэгч эсвэл дэд ангиллын хамгаалал шаардлагатай хүн бөгөөд таны гэр бүлийн гишүүн таныг оршин суух зөвшөөрөл авсанаас хойш гурван сарын дотор оршин суух зөвшөөрөл хүсч байгаа. Таны гэр бүлийн гишүүн нь таны нөхөр, эхнэр, хамтран амьдрагч эсвэл 18 нас хүрээгүй хүүхэд мөн бөгөөд та түүнтэй Европын Холбооноос гадуурх аль нэгэн оронд түүнтэй нэгдэх боломжгүй байх ёстой. Та өөрийн хамтран амьдрагчтай сайн тогтсон харьцаатай байх ёстой. Хэрвээ та хоёрын харьцаа өөр улсад үүссэн бол та хоёр гэрлэсэн эсвэл хамтран амьдрагчийн харьцаа үүсгэсэн байх ёстой, энэ тохиолдолд та хоёрын харьцааг тогтсон харьцаа гэж тооцно. Шведээс гаралгүйгээр оршин суух зөвшөөрөл хүсч байгаа үед, тус харьцаа нь тухайн хүн Шведэд хуулийн дагуу байх үед үүссэн байх ёстой
  • таны гэр бүлийн гишүүн 2016 оны 7-р сарын 20-ны өдрөөс өмнө оршин суух зөвшөөрлийн өргөдөл гаргасан
  • таны гэр бүлийн гишүүн оршин суух зөвшөөрлөө сунгуулах өргөдөл гаргасан.

Хамтран амьдрагчийн харьцаа гэдэг нь гэрлээгүй мөртлөө гэрлэсэнтэй адил маягаар хамт амьдарч буй хосын харьцааг хэлнэ.

Гэр бүлийн харьцаа болон тэжээх шаардлагын тухай хүснэгт

Таны гэр бүл Шведэд тан дээр шилжин ирэх зорилгоор оршин суух зөвшөөрлийн өргөдөл гаргасны дараа та болон таны гэр бүлийн харьцааны талаар асуулт хариулах ёстой нэгэн асуултын хүснэгтийг та авах болно. Та тэжээх шаардлага гэдгийг хангах ёстой бол өөрийгөө болон оршин суух зөвшөөрлийн өргөдөл гаргасан гэр бүлээ тэжээх чадвартай, мөн та нар хамтдаа амьдрахад хэмжээ, стандартын хувьд хангалттай тийм орон гэртэй гэдгээ харуулах боломж гарна. Таны хариултууд таны гэр бүлийн өргөдөлд дүгнэлт хийхэд Шведийн Цагаачлалын албанд чухал тул та хүснэгтийг заасан хугацаанд нь багтаж хариулах нь чухал юм.

Та тэжээх болон орон байрны шаардлага гэдгийг хангахгүй бол таны гэр бүл оршин суух зөвшөөрлийн өргөдөлдөө татгалзсан хариу авна.

Та байнгын ажил, урт хугацааны орон байрны гэрээгүй бол, бид таны гэр бүлийн өргөдлийг шийдэх үед та дахиад тэжээх шаардлага гэдгийг хангаснаа харуулах ёстой болж болно.

Та хугацаанаас хоцролгүй өргөдөл гаргах нь чухал

Таныг оршин суух зөвшөөрөл авснаас хойш гурван сарын дотор таны гэр бүл оршин суух зөвшөөрлийн өргөдөл гаргасан бол, тэжээх шаардлага гэдэг танд хамаагүй. Тиймд та хугацаанд багтаж өргөдөл гаргах нь чухал.

Өргөдлийг аль болох эрт гаргах хамгийн сайн арга бол та гэр бүлийнхээ өргөдлийг онлайнаар гаргах явдал юм. Та өөрийн гэр бүлийн нэрийн өмнөөс, гэр бүлийнхээ төлөөлөгч журмаар, өргөдөл гаргах бол танд итгэмжлэл хэрэгтэй. Цагаачлалын алба таны өргөдлийг бүртгэсний дараа таны гэр бүл Шведийн Элчин сайдын яам эсвэл Ерөнхий консулын газар уулзалтын цаг авах зааварчилгаа хүлээн авна.

Та өөрийн гэр бүлд онлайн өргөдөл гаргахын тулд энэ холбоосоор орно уу

Өөрийн гэр бүлд онлайн өргөдөл хэрхэн гаргах тухай эндээс уншина уу

Итгэмжлэл гэж юу вэ?

Итгэмжлэл гэдэг нь зөвшөөрөл хүсч буй хүн өөр хүнд өөрийгөө төлөөлөх боломж олгон гарын үсэг зурсан бичиг үйлдэхийг хэлнэ. Итгэмжлэл нь өөр хүнд жишээ нь өргөдөл гаргах, шийдвэрийн үндэслэлтэй танилцах, шийдвэр даван заалдахад өөрийгөө төлөөлөх эрх олгосон байж болно. Өөрийгөө төлөөлөх эрхийг өөр хүнд өгч буй хүн итгэмжлэлийг бичих ёстой бөгөөд мөн Цагаачлалын алба шаардвал итгэмжлэлийг эх хувиар нь харуулах боломжтой байх ёстой.

Өөр хүнд итгэмжлэл өгөхийн тулд та Цагаачлалын албанд дараах зүйлийг бичсэн захиа өгөх хэрэгтэй

  • итгэмжлэлийг итгэмжлэл гэх
  • өөр хүнд итгэмжлэл өгч буй хүний нэр, төрсөн огноо, хаяг
  • итгэмжлэгдсэн хүн юу хийх эрхтэй
  • итгэмжлэгдсэн хүний нэр, хувийн дугаар, хаяг
  • өөр хүнд итгэмжлэл өгч буй хүний гарын үсэг
  • итгэмжлэлд гарын үсэг зурсан он сар өдөр, газар.

Өргөдлийг шалгах

Таны гэр бүлд өргөдлөө гаргасных нь дараа тэмдэглэх дугаар (хэргийн дугаар) гэдэг юмыг өгнө. Уг дугаараар та Шведийн Цагаачлалын алба тус өргөдлийг бүртгэсэн эсэх, мөн шийдвэр гарсан эсэхийг шалгаж болно.

Өргөдлийг шалгах

Last updated: 8 February 2018

Was the information on this page helpful to you?