Хамгаалалтын статус

Skyddsstatus – mongoliska

Швед улс НҮБ-ын Дүрвэгсдийн эрхийг хамгаалах Конвенцид гарын үсэг зурсан. Конвенцид заасны дагуу дүрвэгсэд нь албан ёсоор дүрвэгч гэсэн статус авах эрхтэй.

Шведийн Гадаадын харьяатын тухай хууль нь мөн албан ёсны хамгаалалтад байх шаардлагатай гэсэн статусыг үндэслэн оршин суух зөвшөөрөл авсан хүн бүрд олгогдох ЕХ-ны Шаардлага хангах нөхцөлийн Удирдамжийг дагана.

Хэрэв та дүрвэгч гэж тооцогдсон бол дүрвэгчийн статусын тунхаглал буюу Шаардлага хангах нөхцөлийн Удирдамжийн нэгэн адил Женевийн Конвенцийн журамд суурилсан ОУ-д хүлээн зөвшөөрөгдсөн статус хүлээн авна.

Хэрэв та дайвар хамгаалалтад орох шаардлагатай хүн гэж тооцогдвол Шаардлага хангах нөхцөлийн Удирдамжийн журамд суурилсан ОУ-д хүлээн зөвшөөрөгдсөн дайвар хамгаалалтад байгаа статус тунхаглал хүлээн авна.

Энд мөн бусад үндэслэлээр хамгаалалтад орох шаардлагатай хүн гэсэнгурав дахь төрлийн хамгаалалтын статус бий. Уг статус нь зөвхөн Швед улсад үйлчлэх ба 2016 оны 7-р сарын 20-ны өдрөөс хойш ерөнхий журам хэлбэрээр ашиглагдахгүй. 2016 оны 7-р сарын 20-ны өдөр хүчин төгөлдөр болсон хуулийн үр дүнд, энэхүү хамгаалагдах статус нь зөвхөн 2015 оны 11-р сарын 24-ний өдөр буюу өдрөөс өмнө орогнол хүссэн өргөдлөө мэдүүлсэн, шийдвэр гарах үед 18-аас доош насны хүүхэд эсвэл хүүхэдтэй гэр бүлд олгогдоно.

Байнгын эсвэл түр оршин суух зөвшөөрөл

Дайвар хамгаалалтад байх эсвэл бусад шалтгаанаар хамгаалалтад байх шаардлагатай хүний хувьд 2016 оны 7-р сарын 20-ны өдрөөс өмнө дүрвэгчийн статусаар оршин суух зөвшөөрөл авсан хүн бүр.

Дүрвэгчээр тодорхойлогдсон хүний хувьд 2016 оны 7-р сарын 20-ны өдрөөс хойш шийдвэр авч, гурван жилийн хугацаанд хүчинтэй түр оршин суух зөвшөөрөл авах хүн бүр.

Дайвар хамгаалалтад байх шаардлагатай хүнээр тодорхойлогдсон хүний хувьд 2016 оны 7-р сарын 20-ны өдрөөс хойш шийдвэр авч, 13 сарын хугацаанд хүчинтэй түр оршин суух зөвшөөрөл авах хүн бүр. 

Байнгын оршин суух зөвшөөрлийн тухай дэлгэрэнгүй уншина уу

Гурван жилийн хугацаанд хүчинтэй түр оршин суух зөвшөөрлийн тухай дэлгэрэнгүй уншина уу (англи хэлээр)

13 сарын хугацаанд хүчинтэй түр оршин суух зөвшөөрлийн тухай дэлгэрэнгүй уншина уу (англи хэлээр)

Оршин суух зөвшөөрөл авсны дараа тусгай статус авах өргөдөл мэдүүлэх

Хэрэв танд Швед улсад оршин суух зөвшөөрөл олгосон боловч ямар ч статус тогтоож өгөөгүй бол та дараа нь статустай болох өргөдөл гаргаж болно. Хамгаалалтад байх шаардлагатай хүний хувьд статусын шийдвэр хүлээн авсан хэдий ч статусаа дайвар хамгаалалтад байх шаардлагатай хүний эсвэл дүрвэгчийн статусаар өөрчлөх эсвэл дайвар хамгаалалтад байх статусаа дүрвэгчийн статусаар өөрчлөх хүсэлтэй бол танд мөн хамаарна.

Та оршин суух зөвшөөрлөө хүлээн авснаас хойш 158011 тоот маягт буюу Хамгаалалтын статус хүсэх өргөдлийг бөглөж, статусын шийдвэр хүсэх өргөдлөө гаргана.

Хамгаалалтын статус хүсэх өргөдөл, маягтын дугаар 158011 (швед хэлээр)PDF

Статусын шийдвэрийг давж заалдах

Статусын шийдвэрийг оршин суух эрх олгох тухай шийдвэрээс ангид давж заалдаж болно. Энэ нь оршин суух зөвшөөрөл авсан хүн өөрт нь хамгаалалтын статус өгөхөөс татгалзсан шийдвэрийг давж заалдаж болно гэсэн үг юм.

Хэрхэн давж заалдах тухай дэлгэрэнгүй уншина уу

Таны статусыг хүчингүй болгож болно

Жишээлбэл танд цаашид хамгаалалт шаардлагагүй болсон тохиолдолд таны хамгаалалтад байх статусыг хүчингүй болгож болно. Гэхдээ таныг тодорхой хамгаалалтад байх статустай болоход хүргэсэн нөхцөл байдал дуусгавар болсон эсвэл ихээхэн бөгөөдбүрмөсөн өөрчлөгдсөн байхыг энэ нь шаарддаг.

Та шинэ гадаад паспорт авахаар өргөдөл мэдүүлж эсвэл Цагаачлалын агентлагаас танд таны хуучин гадаад паспортыг буцаан олгох хүсэлт гаргаж эх орноосоо үзүүлж буй хамгаалалтыг авч ашиглах зорилготой байгааг харуулсан тохиолдолд таны дүрвэгчийн статусыг мөн хүчингүй болгож болно.

Таны статусыг цуцлах нь таны оршин суух эрхэд нөлөөлнө гэсэн утгатай байх шаардлагагүй. Гэвч хэрэв та аяллын баримт бичигтэй бол таны статусыг хураан авсан тохиолдолд та түүнийг мөн буцаах шаардлагатай.  

Дүрвэгсдийн эрхийг хамгаалах Конвенцын тухай дэлгэрэнгүй уншина уу (англи хэлээр)external link, opens in new window

Гадаадын иргэний тухай хуулийг уншина уу (англи хэлээр)external link, opens in new window

Шаардлага хангах нөхцөлийн Удирдамжийг уншина ууexternal link, opens in new window

Last updated: 2019-09-13

Was the information on this page helpful to you?

Thank you for helping us improve our website!

Thank you for helping us improve our website!

Tell us how we can make this page better*






If you wish to ask the Migration Agency a question you can find our contact details under the heading Contact us.