Орогнол хүсэгчид олгох байнга оршин суух зөвшөөрөл

Permanent uppehållstillstånd för asylsökande – mongoliska

Хэрэв танд байнга оршин суух зөвшөөрөл олгосон бол та Швед улсад оршин суугаа бусад хүмүүсийн нэгэн адил ажиллаж, амьдрах эрхтэй болно.

Таны байнга оршин суух зөвшөөрөл таныг Швед улсад амьдрах хугацаанд хүчинтэй. Танд байнга оршин суух зөвшөөрөлтэйг батлах байнга оршин суух зөвшөөрлийн үнэмлэх олгоно. Уг карт нь тодорхойлох бичиг баримт эсвэл аяллын баримт болохгүй. Та тус улсад зорчих боломжтой боловч, Швед улсаас гарч явах бол буцаж орохын тулд хүчинтэй паспорт, оршин суух зөвшөөрлийн картаа биедээ авч явах ёстой. Та мөн танд байнга оршин суух зөвшөөрөл олгох шийдвэрийн мэдэгдлийг хадгалсан байх шаардлагатай. Эдгээр нь танд бусад төрийн албатай холбогдоход хэрэг болно.

Та өөрийн оршин суух эрхээ сунгах өргөдөл гаргах хэрэггүй боловч оршин суух зөвшөөрлийн карт зөвхөн таван жил хүртэл хугацаанд хүчинтэй байна. Та шинэ оршин суух карт авахын тулд Шведийн Цагаачлалын агентлагт очиж, гэрэл зургаа авахуулж, хурууны хээгээ дахин өгсөн байх ёстой.

Оршин суух зөвшөөрлийн картын талаар дэлгэрэнгүй унших

Хүн амын бүртгэлд бүртгүүлэх

Та байнга оршин суух зөвшөөрлөө хүлээн авсны дараа аль болох хурдан Шведийн татварын агентлаг дахь (Skatteverket) хүн амын бүртгэлд бүртгүүлэх ёстой. Та цагаачдад зориулсан швед хэлний сургалтад (sfi) хамрагдаж, Шведийн нийгмийн хамгааллын тогтолцооны тэтгэмж авах эрхтэй болохын өмнө хүн амын бүртгэлд бүртгүүлсэн байх шаардлагатай. Та хүн амын бүртгэлд бүртгүүлсний дараа, жишээ нь, хэрэв та банкны данс нээх хүсэлтэй бол, та мөн Шведийн үнэмлэх авч болно.

Хүн амын бүртгэлд хамрагдахын тулд та Швед улсын Татварын агентлаг дээр очиж, өөрийн хаана амьдардаг, гэр бүлийн байдал (гэрлэсэн эсэх), иргэншил, төрсөн газар зэргээ бүртгүүлэх ёстой. Та Шведийн татварын агентлагт очихдоо өөрийн оршин суух эрхийн карт болон хүчинтэй үнэмлэхтэй байх ёстой. Хэрэв таны биеийн байцаалтын үнэмлэхийг Цагаачлалын агентлаг дээр хураан авсан бол та хуулбарыг хүсэх боломжтой Хуулбарт эх хувьтай ижил гэж баталгаажуулах хүн гарын үсэг зурсан байна. Тухайн хүн мөн өөрийн нэрийг том үсгээр бичиж, харилцах утасны дугаараа үлдээсэн байх шаардлагатай.

Хүн амын бүртгэлийн талаарх Швед улсын Татварын агентлагийн мэдээлэл (англи хэлээр)external link, opens in new window

Дасан зохицох арга хэмжээ

Та саяхан Шведэд оршин суух зөвшөөрөл авсан ба энд ажиллах эрхтэй бол таныг дасан зохицох арга хэмжээнд хамруулж ажилтай болоход тань туслах боломжтой. Дасан зохицох арга хэмжээ нь швед хэл сурах, ажилтай болж өөрөө өөрийгөө тэжээхэд таныг дэмжих үйл ажиллагаа юм. Шведэд дасан зохицох арга хэмжээ ба ажил хайгчдыг хариуцах байгууллага нь Ажил зуучлалын товчоо юм. Ажил зуучлалын товчооны вэб хуудас дээр энэ талаар мэдээлэл бий. Мэдээлэл олон янзын хэл дээр бий.

Дасан зохицох дэмжлэгийн талаар Ажил зуучлалын товчооны вэб хуудас дээр (англи хэлээр)external link, opens in new window

Гэр бүлийн нэгдэл

Хэрэв танд байнга оршин суух зөвшөөрөл олгосон бол, таны гэр бүл мөн Швед улсад тантай хамт амьдрахын тулд байнга оршин суух зөвшөөрөл хүсэх боломжтой.

Та мөн “техникийн шаардлага” хангах шаардлагатай болж болзошгүй. Энэ нь та өөрийгөө болон гэр бүлээ тэжээх чадалтай байх ёстой гэсэн үг. Та мөн гэр бүлээ Швед улсад шилжин ирэхэд тэдний хамтаар амьдрахад хангалттай том, шаардлага хангасан орон байртай байх ёстой.

Гэр бүлийн нэгдэл болон техникийн шаардлагын талаар дэлгэрэнгүй унших

Оршин суух зөвшөөрлийг хураан авч болно

Та Швед улсыг орхин гарсан тохиолдолд таны оршин суух зөвшөөрлийг хураан авч болно Та Швед улсын Цагаачлалын Агентлагт өөрийн байнга оршин суух эрхээ хадгалж үлдэх хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн тохиолдолд, та гадаадад эрхийн зөрчилгүйгээр хоёр хүртэл жил байж болно.

Та хоёр жилийн дараа Швед улсад эргэн ирээгүй тохиолдолд Цагаачлалын агентлаг таны оршин суух зөвшөөрлийг хураан авах эрхтэй. Хэрэв та оршин суух зөвшөөрөл хүсэх үедээ хуурамч мэдээлэл өгсөн, эсвэл танд зөвшөөрөл олгоход чухал үүрэг гүйцэтгэхүйц мэдээллийг санаатайгаар худал мэдүүлсэн буюу мэдүүлээгүй бол таны н суух зөвшөөрлийг хураан авч болно. Хэрэв та гэмт хэрэгт шийтгэгдсэн бол шүүхээс таныг албадан гаргах шийдвэр гаргаж болно.  Тэр тохиолдолд Цагаачлалын агентлаг таны оршин суух зөвшөөрлийг хураан авна. Та хэдэн жилээр оршин суух зөвшөөрөлтэй байсан ч, таны зөвшөөрлийг хурааж болно.

Та оршин суух зөвшөөрлөө хадгалан үлдэхийг хүссэн мэдэгдэл

Та гадаадын өөр улсад урт хугацаагаар амьдрах үедээ өөрийн байнга оршин суух зөвшөөрлөө хадгалан үлдэхийг хүссэнээ мэдэгдэхийн тулд Anmälan om att få behålla permanent uppehållstillstånd (Оршин суух зөвшөөрлөө хадгалан үлдэхийг хүссэн мэдэгдэл), дугаар 186011 маягтыг бөглөсөн байна. Маягтаа migrationsverket@migrationsverket.se буюу

Migrationsverket
601 70 Norrköping

хаягаар илгээнэ үү. Та мэдэгдлээ таныг Швед улсаас гарахаас өмнө нэг долоо хоногоос хэтрэхгүй хугацаанд Цагаачлалын агентлагт ирүүлсэн байх шаардлагатай. Хэрэв таны аялал цуцлагдсан бол, та төлөвлөсөн өдрөөс нэг хоногоос хэтрэхгүй хугацаанд Швед улсын Цагаачлалын агентлагт мэдэгдсэн байх шаардлагатай.

Байнга оршин суух зөвшөөрлөө хадгалан үлдэх хүсэлтийн мэдэгдэлтэйхолбогдохнөхцөл байдал, маягтын дугаар 186011 (швед хэлээр)PDF

Байнга оршин суух зөвшөөрлөө хадгалан үлдэх хүсэлтийн мэдэгдэлтэйхолбогдохнөхцөл байдал, маягтын дугаар 186011 (англи хэлээр)PDF

Байнгын оршин суух зөвшөөрөлтэйгээр Швед улсад шинээр шилжин суурьшсан хүмүүст зориулсан мэдээлэл

UR Шинээр ирсэн хүнexternal link, opens in new window энэ нь Швед дэх эрх болон үүргийн талаарх цуврал нэвтрүүлэг юм.

Хэрэглэгчдийн албын мэдээллийн үйлчилгээexternal link, opens in new window нь танд худалдан авалт эсвэл гэрээний талаар мэдээлэл өгнө.

Зарим хотын захиргаанд та байр хайх боломж олгох орон нутгийн орон сууцны агентлаг байна. Хотын захиргаанаас танд мөн хувийн сууцны эздийн талаар зөвлөгөө өгөх боломжтой.

Та 18-аас дээш настай бол гэрээ тавилгажуулах зээл авах хүсэлт гаргаж болно. www.csn.seexternal link, opens in new window

Таны амьдарч буй хотын захиргаа таны хүүхдэд хүүхдийн халамж, сургууль санал болгоно.

Цагаачдад зориулсан швед хэлний сургалттай (sfi) холбоотой асуудлаар та өөрийн амьдарч буй хотын захиргаанд хандах шаардлагатай. Шведийн хотын захиргаа, мужийн зөвлөлийн Sveriges kommuner och landstingexternal link, opens in new window. вэб хуудсыг үзнэ үү.

Хэрэв та ажил хайж байгаа бол Arbetsförmedlingen.external link, opens in new window хаягаар бүртгүүлж болно

Эмнэлгийн үйлчилгээний талаар мэдээлэл авахын тулд өөрийн амьдарч буй аймаг эсвэл бүсийн захиргаанд хандах ёстой. Нийт Шведэд эмнэлгийн үйлчилгээ олохын тулд 1177 Vardguiden вэб хуудасд ор.external link, opens in new window

Коллеж, их, дээд сургуульд элсэн суралцах талаарх мэдээллийг Antagning.seexternal link, opens in new window эсвэл studera.nu.external link, opens in new window хаягаар олж авч болно

Оюутны тэтгэлэгтэй холбоотой асуудлаар CSN, Centrala studiestödsnämnden.external link, opens in new window хаягаар зочилно уу

Жолооны үнэмлэхтэй холбоотой асуудлаар Swedish Transport Agencyexternal link, opens in new window. хаягаар зочилж болно

Сонгууль өгөх эрхийн тухайд Valmyndighetenexternal link, opens in new window. линкээр холбогдох.

Швед улс дахь сургуулийн тухай мэдээллийг Шведийн Үндэсний Боловсролын Агентлагийн (Skolverket) Skolverket nyanländaexternal link, opens in new window. линкээс үзэх

Шведийн нийгмийн тухай бусад хэл дээрх мэдээллийг Informationsverige.se.external link, opens in new window линкээс үзэх.

Шведийн нийгмийн талаарх нэмэлт мэдээлэл Швед институтын вэб хуудасд бий.external link, opens in new window

Швед хэл сурахад www.informationsverige.se хуудасexternal link, opens in new window дээр швед хэлийг бие дааж сурах олон программын холбоос бий.

Last updated: 17 April 2019

Was the information on this page helpful to you?

Thank you for helping us improve our website!

Thank you for helping us improve our website!

Tell us how we can make this page better*






If you wish to ask the Migration Agency a question you can find our contact details under the heading Contact us.