Та орогнолын өргөдөлдөө татгалзсан хариу авбал

Om du får avslag på din ansökan – mongoliska

Та өргөдөлдөө татгалзсан хариу авбал Цагаачлалын алба таныг Шведэд үлдэж болох хангалттай шалтгаангүй гэж үзсэн гэсэн үг. Та татгалзсан хариу авбал хоёр сонголттой: шийдвэрийг зөвшөөрч буцах эсвэл даван заалдах. Та даван заалдах бол шүүх таны шийдвэрийг хэлэлцэнэ. Та даван заалдах болсон ч буцахад бэлтгэн төлөвлөх хэрэгтэй.

Та улсаас гаргах эсвэл буцаах шийдвэрийг зөвшөөрч байгаа бол сэтгэл ханамжийн тунхаглал гэдэг зүйлд гарын үсэг зурна. Та сэтгэл ханамжийн тунхаглалд гарын үсэг зурсан бол шийдвэрийг даван заалдаж чадахгүй ба нутаг буцах аялалдаа бэлтгэх ёстой. Та сэтгэл ханамжийн тунхаглалд гарын үсэг зураагүй ч, буцах асуудал дээр Цагаачлалын албатай хамтран ажиллах нь чухал.

Татгалзсан шийдвэр жирийн тохиолдолд дөрвөн жил хүчинтэй.

Шведийг орхих болсон танд юу хамаатай тухай дэлгэрэнгүй уншина уу

Буцах үеийн дэмжлэг

Та аль улсаас ирснээс хамаарч эх орондоо очсоны дараа эхэн үеийг хөнгөвчлөх эдийн засгийн дэмжлэг эсвэл бусад дэмжлэгийн арга хэмжээнд хамрагдах боломжтой байж болно.

Буцах үеийн дэмжлэгийг хэн авч чадах тухай дэлгэрэнгүй уншина уу

Та шийдвэрийг дагахгүй бол

Та шийдвэрт заасан хугацаан дотор Шведийг орхихгүй бол Цагаачлалын албаас байр, эдийн засгийн дэмжлэг авах эрхгүй болно, мөн эргэн зорчих хориг тавиулж болно.

Цагаачлалын алба мөн таныг явуулах хүртэл бүртгүүлэх хяналтанд байлгах эсвэл хөл хорих тухай шийдвэр гаргаж болно. Цагаачлалын мөн таныг буцаах хариуцлагыг цагдаад шилжүүлж болно.

Хянах ба хөл хорих тухай дэлгэрэнгүй уншина уу

Даван заалдах

Та Цагаачлалын албын шийдвэрийг зөвшөөрөхгүй байгаа бол даван заалдах эрхтэй. Та даван заалдахдаа шүүхийг Цагаачлалын албын шийдвэрийг хэлэлцэж өгөөч гэж хүсч байгаа юм. Даван заалдалтыг тодорхой хугацаан дотор хийх ёстой. Тэр хугацааг таны шийдвэрт заасан байгаа.

Та даван заалдахын тулд яах ёстой болон танд хэр удаан хугацаа байгаа тухай дэлгэрэнгүй уншина уу

Татгалзсан хариуны дараа шинэ үйл явдал болох

Таныг буцах боломжгүй болгож байгаа ямар нэгэн зүйл тохиолдвол та тэр тухай өөрийн хүлээн авах нэгжид ярих хэрэгтэй. Цагаачлалын алба тэгвэл таныг улсаас гаргахад саад тотгор байгаа эсэхийг хэлэлцэнэ. Таныг шийдвэрээ авснаас хойш шинэ мэдээлэл ирсэн байх ёстой.

Татгалзсан хариуны дараа шинэ үйл явдал болоход юу хамаатай тухай дэлгэрэнгүй уншина уу

Last updated: 2019-09-11

Was the information on this page helpful to you?

Thank you for helping us improve our website!

Thank you for helping us improve our website!

Tell us how we can make this page better*






If you wish to ask the Migration Agency a question you can find our contact details under the heading Contact us.