Дахин нэвтрэхийг хориглох

Återreseförbud – mongoliska

Таны шийдвэрт тусгасан хугацаанд Швед улсаас гарч яваагүй бол тус улсад эргэн орох таны эрхийг хасна. Энэ тохиолдолд та Шенгений гишүүн аливаа улс эсвэл Румын, Болгар, Хорват улсад тодорхой хугацаанд эргэн нэвтрэх боломжгүй болно. Хэрэв Швед улсын Цагаачлалын Агентлаг таныг сайн дураар тухайн улсыг орхин гарна гэдэгт итгэхгүй тохиолдолд таны тус улсад эргэн орох эрхийг хасна.

Хэрэв таныг тус улсад нэвтрэхийг нэн даруй хориглосон шийдвэр хүлээн авсан бол дахин нэвтрэх эрхийг ямагт хасах болно.

Бусад үндэслэлээр хил нэвтрэх эрхийг хориглох

Хэрэв Швед улсын Цагаачлалын Агентлаг таныг сайн дураар тухайн улсыг орхин гарна гэдэгт итгэхгүй тохиолдолд таны Шенгений гишүүн орнуудад эргэн нэвтрэх эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасаж болзошгүй. Жишээлбэл доор дурдсан нөхцөлд таны тус улсад эргэн орох эрхийг хасна.

  • урьд нь зугтан нуугдсан бол;
  • та Швед улсаас явах зорилгогүй байгаагаа илэрхийлсэн бол;
  • хуурамч бичиг баримт ашигласан эсвэл таны хэн болохыг тогтооход Цагаачлалын Агентлагт туслаагүй;
  • санаатайгаар буруу ташаа мэдээлэл өгсөн эсвэл чухал мэдээллийг нуун дарагдуулсан бол; эсвэл
  • хорих ял авахуйц гэмт хэрэгт ял шийтгүүлсэн бол.

Хэрэв та дээр дурдсан шалтгааны аль нэгээр тус улсад дахин нэвтрэх эрхгүй болсон бол та сайн дураар эх орон луугаа буцах хугацааг зөрчиж, нэн даруй тус улсыг орхин гарах ёстой.

Сайн дураар эх орон луугаа буцах хугацааг зөрчих нь та мөн Цагаачлалын Агентлагаас орон байр, санхүүгийн дэмжлэг авах эрхээ алдана гэсэн үг юм. (Хүүхэдтэй гэр бүл Швед улсыг орхин гарах хүртэл өдөр тутмын хэрэглээний мөнгөө хадгалан авч үлдэж, Цагаачлалын Агентлагаас гаргаж өгсөн байранд амьдрах боломжтой.)

Сайн дураар тус улсыг орхин гарах хугацааг хүндэтгэх

Таны шийдвэр хүчин төгөлдөр болсон (хэрэгжиж эхэлсэн) тохиолдолд та хоёроос дөрвөн долоон хоногийн дотор Швед улсыг орхин гарах ёстой. Танд хэдий хугацаа байгаа талаар таны шийдвэрт заасан байгаа.

Танд хүндэтгэн үзэх шалтгаан байгаа тохиолдолд танд тус улсыг орхин гарах илүү хугацаа олгож болно. Хэрэв танд илүү хугацаа шаардлагатай бол нэн даруй Цагаачлалын Агентлагт мэдэгдэх шаардлагатай.

Таныг тус улсаас гарч явахын өмнө Цагаачлалын Агентлаг танд буцах баталгаа нэртэй гэрчилгээ олгоно. Та Швед улсын хилийн шалган нэвтрүүлэх цэгээр нэвтрэн гарахдаа гэрчилгээгээ хүлээлгэн өгч, Цагаачлалын Агентлагт тус улсын хилээр гарснаа мэдэгдэнэ. Та ямар нэг шалтгааны улмаас гэрчилгээгээ хүлээлгэн өгөөгүй байсан ч мөн л заасан хугацаанд багтаж Швед улсын нутаг дэвсгэрийг орхин гарснаа нислэгийн тийз, паспортын хуудсан дахь тамгыг үзүүлэх зэргээр баталж болно. Та ойролцоох Шведийн элчин сайдын яам эсвэл ерөнхий консулын газарт өөрийн хилээр гарсан баталгаагаа үзүүлж эсвэл баталгааны хуулбараа Шведийн Цагаачлалын Агентлагт шуудангаар илгээнэ. Швед улсад дахин нэвтрэх эрхээ хасуулахгүйн тулд та тус улсын хилээр заасан хугацаанд гарснаа батлах нь таны үүрэг мөн.

Хэрэв та шийдвэрт заасан хугацаанд багтан Швед улсын хилээр гарснаа баталж чадвал Цагаачлалын Агентлаг таны эсрэг гаргасан хоригоо цуцалж болно.

Дахин хилээр нэвтрэх эрхийн хоригоос чөлөөлөх

Шведийн Цагаачлалын агентлаг таны хувийн нөхцөл байдлыг харгалзан дахин нэвтрэхийг хориглохгүй гэсэн шийдвэр гаргаж болно. Жишээлбэл та Шенгений аливаа улсад оршин суух зөвшөөрөлтэй хүүхэдтэй бол ийм тохиолдол гарч болох юм.

Дараах улс орон Шенгений Гэрээнд хамрагдсан:

Австри, Бельги, Чехийн Бүгд Найрамдах Улс, Дани, Эстон, Финлянд, Франц, Герман, Грек, Унгар, Исланд, Лихтенштейн, Литва, Люксенбург, Мальт, Нидерланд, Норвеги, Польш, Португали, Словак, Словени, Швед, Швейцар.

Last updated: 22 September 2016

Was the information on this page helpful to you?