Эх орондоо эргэн суурьшихад олгох дэмжлэг

Stöd till återetablering i hemlandet – mongoliska

Та орогнолын өргөдөлдөө татгалзсан хариу авсан болон эх орон руугаа буцах гэж байгаа бол Шведийн Цагаачлалын албаас дэмжлэг авч болно. Та эдийн засгийн дэмжлэгийн өргөдөл гаргахаас гадна эх орондоо эргээд нийгэмдээ хөлөө олоход туслалцаа буюу дахин дасан зохицох дэмжлэг авах боломжтой.

Эргэн суурьшихад олгох эдийн засгийн дэмжлэг

Та хүнд зөрчилдөөний улмаас эргэн суурьших нөхцөл нь хязгаарлагдмал орон руу буцах гэж байгаа бол эдийн засгийн дэмжлэг авах боломжтой.

Одоогийн байдлаар эргэн суурьших эдийн засгийн дэмжлэгийг дараах орон руу эргэж очих хүмүүст олгох боломжтой гэж Цагаачлалын алба дүгнэж байна:

Афганистан, Төв Африкийн Бүгд Найрамдах Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Конго, Зааны ясан эрэг, Эритрей, Ирак, Йемен, Либери, Ливи, Мали, Сьерра-Леон, Сомали, Палестин, Судан, Өмнөд Судан, Сири.

Эдийн засгийн дэмжлэг болон дэмжлэгийн өргөдлийг хэрхэн гаргах тухай эндээс дэлгэрэнгүй уншина уу

Эх орондоо дахин дасан зохицох дэмжлэг

Та эх орондоо эргээд нийгэмдээ хөлөө олоход туслалцаа буюу дахин дасан зохицох дэмжлэг авах боломжтой. Энэ дэмжлэг нь өөрийн эх орон руу буцаж байгаа болон хөдөлмөрийн зах зээлд орох эсвэл хуулийн зөвлөгөө хэрэгтэй хүнд чиглэж байна.

Та дараах орон руу эргэж очих бол дэмжлэг авах боломжтой:

Афганистан, Ирак (Курдистан), Ирак (төв ба өмнөд), Морокко, Пакистан, Орос улс.

Дахин дасан зохицох дэмжлэг болон дэмжлэгийн өргөдлийг хэрхэн гаргах тухай эндээс дэлгэрэнгүй уншина уу (англи хэлээр)

Last updated: 2017-10-19

Was the information on this page helpful to you?

Thank you for helping us improve our website!

Thank you for helping us improve our website!

Tell us how we can make this page better*






If you wish to ask the Migration Agency a question you can find our contact details under the heading Contact us.