Эргэн суурьшихад үзүүлэх эдийн засгийн дэмжлэг

Ekonomiskt stöd till återetablering – mongoliska

Та өөрийн эх орондоо буцах гэж байгаа бол Цагаачлалын албаас эдийн засгийн дэмжлэг хүсэх боломжтой. Дэмжлэг нь хүнд зөрчилдөөний улмаас эргэн суурьшихад хэцүү орон руу буцах хүнд чиглэж байна. Та Шведэд байхдаа дэмжлэг хүснэ.

Та эдгээр орнуудын аль нэг рүү эргэж очих бол дэмжлэг авч болно:

Афганистан, Төв Африкийн Бүгд Найрамдах Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Конго, Зааны ясан эрэг, Эритрей, Ирак, Йемен, Либери, Ливи, Мали, Сьерра-Леон, Сомали, Палестин, Судан, Өмнөд Судан, Сири, Чад.

Дэмжлэг авах нөхцөл

Та дараах нөхцөлд дэмжлэг авч болно:

• та Швед улсад орогнол хүссэн өргөдөлдөө татгалзсан хариу авсан эсвэл орогнол хүссэн өргөдлөө эргүүлж авсан

• та хүнд зөрчилдөөний улмаас эргэн суурьших нөхцөл нь хязгаарлагдмал орон руу сайн дураар буцах бодолтой

• та буцах бодолтой орондоо хойшид амьдрах магадлалтай

• та өргөдлөө гаргах үед Шведэд байгаа.

Таны гэр бүлд үзүүлэх дэмжлэг

Таны гэр бүлийн гишүүд: нөхөр, эхнэр, хамтран амьдрагч, тантай хамт амьдарч байгаа 18 нас хүрээгүй хүүхэд болон өөр гэр бүлийн ойр хүмүүс дэмжлэг авч болно. Дэмжлэг авахын тулд танай гэр бүлийн гишүүд таныг өргөдөл өгөх үед Шведэд бас байх ёстой.

Өргөдөл ба шийдвэр

Та орогнол хүссэн өргөдөлдөө татгалзсан хариу авсан эсвэл орогнол хүссэн өргөдлөө эргүүлж авсан бол эргэн суурьших дэмжлэгийн өргөдөл гаргаж болно. Та дэмжлэгийн өргөдлийг орогнолын өргөдөлдөө татгалзсан хариу авсан эсвэл өргөдлөө эргүүлж авснаас хойш хоёр сарын дотор гаргах ёстой.

Та өөрийн хүлээн авах нэгжийн ажилтанд эргэн суурьших дэмжлэгийн өргөдөл гаргаж болно, мөн таны дэмжлэг авах эсвэл авч чадахгүйг Цагаачлалын алба шийднэ. Цагаачлалын албын эргэн суурьших дэмжлэгийн тухай шийдвэрийг давж заалдаж болохгүй.

Дэмжлэг таны эх оронд төлөгдөнө

Цагаачлалын алба IOM (Цагаачлалын олон улсын байгууллага)-тай хамтран ажилладаг бөгөөд энэ байгууллага нь эргэн суурьших дэмжлэг олгогддог ихэнх орнуудад төлөөлөлтэй. Таны эх оронд мөнгө олгох байгууллага нь IOM юм. Танд Шведээс явахын тань өмнө таны эх оронд байгаа IOM-ын албаны утасны дугаарыг өгнө. Та эх орондоо очсоны дараа тэр утсаар холбоо барьж, эргэн суурьших дэмжлэгийн төлбөрөө авах цаг захиална.

Төлбөр америк доллараар хийгдэх бөгөөд нийт мөнгийг нэг удаа олгоно. Та мөнгө авах үедээ өөрийн паспорт болон эргэн суурьших дэмжлэг олгох тухай шийдвэрийн хуулбарыг харуулах ёстой.

Хэрэв IOM таны эх оронд байхгүй бол дэмжлэгийг таныг Шведээс явахын өмнө төлнө.

IOM (цагаачлалын Олон Улсын Байгууллага)-ын талаар дэлгэрэнгүй эндээс уншина уу.external link, opens in new window

Дэмжлэгийн хэмжээ

Эргэн суурьших дэмжлэг 18-аас дээш насны хүнд 30 000 шведийн крон, 18 нас хүрээгүй хүүхдэд 15 000 крон байна. Нэг гэр бүлд дээд тал нь 75 000 крон олгоно.

Хэрэв та буруу мэдээлэл өгвөл

Дараах нөхцөлд Цагаачлалын алба таныг дэмжлэгийг бүхлээр нь эсвэл хэсэгчлэн эргүүлж төлөх шийдвэр гаргаж болно:

• та сайн дураар нутаг буцахгүй эсвэл нутаг буцсаны дараа Швед рүү хууль бусаар эргээд ирсэн

• та буруу мэдээлэл өгсөн эсвэл дэмжлэг буруугаар юмуу хэт өндөр хэмжээтэйгээр олгоход нөлөөлсөн.

    Last updated: 12 April 2017

    Was the information on this page helpful to you?

    Thank you for helping us improve our website!

    Thank you for helping us improve our website!

    Tell us how we can make this page better*






    If you wish to ask the Migration Agency a question you can find our contact details under the heading Contact us.