Хэрвээ таны орогнол хүсэх өргөдөл татгалзсан бол

Om du får avslag på din ansökan om asyl – mongoliska

Хэрвээ таны хүсэлтийг татгалзсан бол Шведийн Цагаачлалын Зөвлөл таныг Швед улсад байх хангалттай шалтгаан байгаа гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэсэн үг юм. Хэрвээ таны өргөдлийг татгалзсан бол танд хоёр сонголт бий. Үүнд: эх орон руугаа буцах шийдвэрийг хүлээн авах юмуу давж заалдах. Хэрвээ та давж заалдах сонголтыг сонгосон бол шүүхээс таны шийдвэрийг харгалзан үзнэ. Давж заалдах сонголтыг хийсэн байлаа ч та нутаг буцах төлөвлөгөөгөө гаргах шаардлагатай.

Хэрвээ та уг шийдвэрийг хүлээн авсан бол сэтгэл ханамжийн мэдэгдэл хэмээх баримтан дээр гарын үсэг зурна. Үүнд гарын үсэг зурснаас хойш та давж заалдах эрхгүй болж гэртээ харих аялалын төлөвлөгөөгөө гаргах хэрэгтэй болно.  

Гэртээ харих аялалаа төлөвлөх

Өөрийнхөө аялалаа төлөвлөх, паспорт авах, эх орон руугаа буцах юмуу таны амьдрах эрх бүхий бусад улс орон руу аялах шаардлагатай бүх зүйлийг та өөрөө дангаараа хариуцна. Шведийн Цагаачлалын Зөвлөлөөс эх оронд тань байгаа хүмүүстэй холбоо барих юмуу аялал захиалахад дэмжлэг үзүүлдэг. Таныг аль улсаас ирснээс хамаарч эх орондоо ирснээс хойшхи эхэн үед илүү хялбар байлгах үүднээс санхүүгийн тусламж үзүүлэх боломжтой. Хүлээн авч буй байгууллагаа “дахин төвхнөх дэмжлэг” үзүүлэхийг хүсээрэй.   

Эх орон руугаа буцах талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг унших

Хэн дахин төвхнөх дэмжлэг хүсэх талаарх дэлгэрэнгүй мэдээллийг унших

Энэ шийдвэр дөрвөн жилийн хугацаанд хүчин төгөлдөр үйлчилнэ

Өргөдлийг татгалзсан тухай шийдвэр нь ерөнхийдөө дөрвөн жил хүчин төгөлдөр үйлчилдэг.

Давж заалдах

Хэрвээ та давж заалдах сонголтыг хийсэн бол шүүхийг Шведийн Цагаачлалын Зөвлөлийн шийдвэрийг хянан үзэхийг хүсэж байна гэсэн үг болно. Хэрвээ таныг Швед улсаас албадан гаргах шийдвэр гаргасан бол таны давж заалдах өргөдлийг хянан шалгатал Швед улсад байж болно. Хэрвээ таны нэн даруй албадан гаргахаар шийдвэр гаргасан бол та давж заалдах өргөдлөө өгсөн байсан ч Швед улсыг орхин явах шаардлагатай болно. 

Хэрхэн давж заалдах талаар дэлгэрэнгүйг унших

Нэн даруй албадан гаргах тухай дэлгэрэнгүйг унших   

Хэрвээ та энэ шийдвэрийг эс дагавал 

Шийдвэр хүчин төгөлдөр болсон, та цаашид давж заалдахгүй болсон тохиолдолд (шийдвэр хэрэгжиж эхэлсэн) ыро та Швед улсыг заавал орхин явна. Таныг албадан гаргах тухай шийдвэрт таныг Швед улсыг орхин явахад хэдий хугацаа байгаа талаар тодорхой тайлбарласан байдаг. Энэ хугацаа дууссанаас хойш таньд амьдрах газар олгогдохгүй, Цагаачлалын зөвлөлөөс санхүүгийн тусламж олгохгүй. Энэ журам 18 наснаас доош насны харгалзан яваа хүүхэдтэй хамт амьдардаггүй бүх насанд хүрсэн хүмүүст үйлчилнэ.

Цагаачлалын Зөвлөлөөс мөн хяналт юмуу аюулгүй байдлыг хамгаалах арга хэмжээг авдаг. Хяналт гэдэг нь та тодорхой хугацаанд Цагаачлалын Зөвлөл юмуу цагдаагийн газарт бүртгүүлж байхыг хэлнэ. Хэрвээ та таныг хамгаалах тухай шийдвэр хүлээн авсан бол таныг явах хүртэл түрээсийн байранд амьдруулж болно. Мөн таныг буцаж ирэхийг хориглосон ч шийдвэр гаргаж болно. 

Хэрвээ Цагаачлалын Зөвлөлөөс дээрх шийдвэрийг хүч хэрэглсэн биелүүлэх шаардлагатай болбол хариуцлагыг цагдаагийн газарт шийлжүүлнэ.  

Хэрвээ шийдвэрийг дагаж мөрдөхгүй юу болох талаар илүү дэлгэрэнгүйг унших

Буцаж ирэхийг хориглох

Хэрвээ та шийдвэрт заасан хугацаанд Швеп орныг орхин яваагүй бол таныг эргэж ирэхийг хориглох болно, өөрөөр хэлбэл та тодорхой хугацаанд Шенгений орнуудад нэвтрэх эрхгүй болно гэсэн үг юм. 

Хэрвээ таныг нэн даруй албадан гаргахаар шийдвэрлэсэн бол таныг эргэн ирэхийг хориглох шийдвэрийг та хүлээнэ авах болно. 

Эргэн ирэхийг хориглох болон түүнээс хэрхэн зайлсхийх талаар илүү дэлгэрэнгүйг унших

Нэн даруй албадан гаргах тухай дэлгэрэнгүй унших

Шийдвэр гарсны дараах шинэ үйл явдал 

Хэрвээ таныг эргэн ирэх боломжгүйн улмаас ямар нэгэн зүйл болбол та энэ талаараа таныг хүлээн авсан байгууллагад мэдэгдэнэ. Цагаачлалын Зөвлөлөөс албадан гаргахад бэрхшээл байгаа эсэхийг шалгана. Өөрийнхөө өргөдлийн талаарх шийдвэрээ хүлээн авснаас хойш гарч ирэх шинэ мэдээлэл байх шаардлагатай. 

Өргөдөлд татгалзсан хариу авсны дараа өгөх шинэ мэдээлэл юунд хэрэгтэй эсэх талаар дэлгэрэнгүй унших

Оршин суух, банкны карт, LMA орогнол хүсэгчийн карт 

Хэрвээ та таны өргөдлийг татгалзсан юмуу албадан гаргах шийдвэр хүлээн авсан, шийдвэр хүчин төгөлдөр болсон юмуу сайн дураараа гарч явах хугацаа дууссан бол та амьдрах газраа сонгох, санхүүгийн тусламж авах эрхгүй болох болно. Энэ журам 18 наснаас доош насны харгалзан яваа хүүхэдтэй хамт амьдардаггүй бүх насанд хүрсэн хүмүүст хамаарна.  

Та амьдрах газраа сонгох, санхүүгийн тусламж авах эрхгүй болсон тохиолдолд та өөрийнхөө LMA орогнол хүсэгчийн картыг Цагаачлалын Зөвлөлд буцаан өгнө. Хэрвээ та Цагаачлалын Зөвлөлөөс банкны карт авсан бол данснаас мөнгөө аваад картаа буцаана. ЦагаачлалынЗөвлөлийн байрнуудын аль нэгэнд амьдарч байсан бол та тэр байраа орхиж түлхүүрээ хүлээлгэж өгнө. 

Эрүүл мэнд ба сургууль

Таныг Швед орноос явах тэр өдөр хүртэл та өмнөх шигээ эрүүл мэндийн үйлчилгээ авах эрхтэй байх ба санхүүгийн тусламж авах хугацаа дууссан тохиолдолд таньд эмнэлэгийн юмуу эрүүл мэндийн үйлчилгээний санхүүгийн нөхөн олговорыг олгохгүй. 

Швед улсад байх хугацаандаа хүүхдүүд сургуульд явах эрхтэй хэвээр байна.

Хүүхдүүд болон орогнолын талаар дэлгэрэнгүй унших

Last updated: 20 February 2017

Was the information on this page helpful to you?

Thank you for helping us improve our website!

Thank you for helping us improve our website!

Tell us how we can make this page better*






If you wish to ask the Migration Agency a question you can find our contact details under the heading Contact us.