Нэн даруй хэрэгжих нөхцөлтэй хил нэвтрүүлэхээс татгалзах

Avvisning som ska genomföras omedelbart – mongoliska

Танд оршин суух зөвшөөрөл, хамгаалалтад авах эсвэл бусад үндэслэл байхгүй гэдэг нь тодорхой тохиолдолд Шведийн Цагаачлалын агентлаг таныг тус улсын хилээр нэвтрүүлэхээс татгалзсан нэн даруй хүчин төгөлдөр болох тушаал гаргадаг. Хэрэв та ийм тушаал хүлээн авсан бол Швед улсаас даруй гарч явах ёстой.

Таны буцаах шийдвэр нь нэн даруй хэрэгжих ангиллаар гарсан бол та Шенгений гэрээнд

Таны өргөдөлд татгалзах шийдвэр дөрвөн жилийн хугацаанд хүчин төгөлдөр байна. Хэрэв та тус улсын хилээр нэвтрүүлэхээс татгалзсан, нэн даруй хүчин төгөлдөр болох тушаал хүлээн авсан бол та эргэн хилээр орох эрхгүй болох үндэс болж, энэ нь Шенгений бусад гишүүн улсууд болон Румын, Болгар, Хорватад хамгийн багадаа хоёр жил зорчих эрхгүй байна гэсэн үг.

Тушаалыг хүлээн зөвшөөрөх

Та тушаалыг хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг гэж заасан цаасан дээр гарын үсэг зурж хүлээн зөвшөөрснөө харуулж болно. Та мэдэгдэлд гарын үсэг зурсны дараа, та цаашид давж заалдах эрхгүй болж, Швед улсыг нэн даруй орхин гарах ёстой. Та тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байсан ч, та захирамж гар дээрээ авсан өдрөөс хойш бүрмөсөн Швед улсаас гарах ёстой болно.

Тушаалыг давж заалдах

Та тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй бол давж заалдах эрхтэй, гэсэн ч та Швед улсыг мөн л нэн даруй орхин гарах ёстой. Таны давж заалдах өргөдөл тушаал хүлээн авсан өдрөөс хойш гурван долоо хоногийн дотор Цагаачлалын агентлагт хүргэгдсэн байх ёстой.

Тушаалын эсрэг давж заалдах тухай дэлгэрэнгүй унших

Буцах аялалдаа бэлтгэх

Та тушаал хүлээн авсан даруйд Швед улсыг орхин гарах ёстой. Та өөрийн харьяа улс руу эсвэл оршин суух зөвшөөрөлтэй гадаадын өөр улс руу буцах аяллаа төлөвлөх, хүчинтэй гадаад паспорт гаргуулж авах болон бусад шаардлагыг биелүүлэх асуудлыг өөрөө хариуцах үүрэгтэй. Цагаачлалын агентлаг таны эх оронд харилцаа тогтоох, эсвэл буцах аяллын захиалга өгөх зэрэгт танд тусалж, дэмжиж болно.

Сайн дураар буцах талаар дэлгэрэнгүй унших

Байр, банкны карт, Орогнол хүсэгчийн карт

Тушаал хүлээн авснаас хойш гурван долоо хоног өнгөрвөл та давж заалдах эрхгүй Энэ нь та цаашид Цагаачлалын албанаас байр, санхүүгийн дэмжлэг авах эрхгүй болно гэсэн үг. Та өөрийн асаргаанд байдаг 18-аас доош насны хүүхдийн хамт амьдардаггүй насанд хүрэгч бол энэ танд хамаарах болно

Швед улсаас явахын өмнө та Цагаачлалын агентлагт өөрийн Орогнол хүсэгчийн картыг (ЛМА-карт) буцаах ёстой. Та Шведийн Цагаачлалын албанаас банкны карт авсан бол, та данснаас мөнгөө гарган авч, картыг буцааж өгөх ёстой. Та Цагаачлалын агентлагийн байрны нэгд амьдарч байсан бол, та байрнаасаа гарч, түлхүүрээ буцаах ёстой.

Эрүүл мэндийн тусламж, сургууль

Та Швед орхиж гарах өдөр хүртэл таны эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах эрх өмнөхийн адил байх ч, таныг албадан гаргах захирамж хүчин төгөлдөр болж, санхүүгийн дэмжлэг авах эрхийн хугацаа дуусгавар болсноор та эм, эрүүл мэндийн ямарваа санхүүгийн нөхөн олговор хүлээн авахгүй. 

Хүүхдүүд Швед улсад байх хугацаандаа сургуульд суралцах эрхтэй.

Хүүхдүүд болон орогнолын талаар дэлгэрэнгүй унших

Та шийдвэрт захирагдахгүй бол

Та Швед улсаас гарч явахад хамтран ажиллахгүй бол Цагаачлалын агентлаг таныг хяналтан дор байлгах буюу албадан саатуулах шийдвэр гаргаж болно. Хяналтад байлгана гэдэг нь та Цагаачлалын агентлагт эсвэл Цагдаагийн газарт тогтмол гарын үсэг зурж бүртгүүлж байна гэсэн үг юм. Хэрэв саатуулагдан хоригдсон бол та албадан гаргах хүртэл түгжээтэй байгууламжид байх болно.

Танд одоо ч гэсэн Шведийн Цагаачлалын агентлагаас санхүүгийн дэмжлэг авах эрх байгаа бол (ж.нь. хүүхэдтэй гэр бүл), та тус улсыг орхиж гарахад хамтран ажиллахгүй бол нь өдөр тутам бууруулсан хэмжээний тэтгэмж авч болно.

Хэрэв Цагаачлалын агентлаг тушаал гүйцэтгэхэд хүч хэрэгтэй гэж үзвэл гүйцэтгэх үүрэг Цагдаагийн албанд шилжинэ.

Та шийдвэрийг дагахгүй бол юу тохиолдож болох талаар дэлгэрэнгүй унших

Татгалзсаны дараах арга хэмжээнүүд

Хэрэв таны буцах боломжгүй болгох нөхцөл үүссэн бол та Хүлээн авах Хэлтэст мэдэгдэх ёстой. Цагаачлалын агентлаг таныг албадан гаргахад хүчний байгууллагын төлөөлөл байлцуулах асуудлыг авч үзнэ. Уг хүчний байгууллага таны шийдвэр хүлээн авсны дараа шинээр үүссэн мэдээллийг шийдвэрлэх ёстой.

Татгалзсаны дараах арга хэмжээнүүдийн талаар дэлгэрэнгүй унших

Дараах улс орон Шенгений Гэрээнд хамрагдсан:

Австри, Бельги, Чехийн Бүгд Найрамдах Улс, Дани, Эстон, Финлянд, Франц, Герман, Грек, Унгар, Исланд, Лихтенштейн, Литва, Люксенбург, Мальт, Нидерланд, Норвеги, Польш, Португали, Словак, Словени, Швед, Швейцар.

Last updated: 6 October 2016

Was the information on this page helpful to you?

Thank you for helping us improve our website!

Thank you for helping us improve our website!

Tell us how we can make this page better*






If you wish to ask the Migration Agency a question you can find our contact details under the heading Contact us.