Орогнол хүссэн өргөдөлд тань татгалзсаны дараа үүссэн шинэ нөхцөл байдал

Nya händelser efter avslag på din ansökan om asyl – mongoliska

Давж заалдах боломжгүй шийдвэр гэдэг нь та шийдвэрт заасан хугацаанд тус улсаас гарч явах ёстой гэсэн үг юм. Онцгой тохиолдолд ямар нэг асуудал гарах нь та биелүүлэх ёстой гэж заасан шийдвэр байгаа хэдий ч гэртээ харьж чадахгүй байна гэсэн үг. Хилээр нэвтрэхэд татгалзах эсвэл албадан гаргах тушаал хэрэгжүүлэхэд үүсэх саад – үүнийг хууль сахиулахад үүссэн саад гэж нэрлэдэг.

Цагаачлалын агентлаг нь таны шийдвэр хүлээн авсны дараа шинэ мэдээлэл гарч ирэх үед таны буцах аяллыг цуцалж болно. Энэ нь, жишээ нь, дараахад хамаарч болно 

  • таны харьяа улсын улс төрийн нөхцөл байдал өөрчлөгдсөн учир та буцах чадахгүй байна гэсэн үг;
  • та аялахад хэт хүнд өвдсөн;
  • танд үүссэн амь насанд аюултай өвчин болон таны харьяа улсад эмнэлгийн тусламж авах боломжгүй; эсвэл
  • таны гэр бүлийн байдал өөрчлөгдөж байгаа

Таны нутаг буцах аяллын эсвэл таны харьяа улсын нийгэм, эдийн засгийн асуудлын талаар санаа зовж байгаа нь Цагаачлалын агентлагийн хувьд шийдвэрээ өөрчлөх хангалттай үндэслэл болохгүй.

Та Цагаачлалын агентлагт захидал бичиж болно

Таны буцахад саад болж буй шинэ шалтгааныг биднээр шалгуулахыг хүсэж байгаа бол та Цагаачлалын агентлагт хандан захидал бичиж болно. Захидалдаа та дараахыг бичсэн байх ёстой 

  • таны хэргийн дугаар (хэргийн дугаар нь LMA картан дээр бичээстэй байгаа)
  • таны нөхцөл байдалд ямар шинэ нөхцөл байдал үүссэн болон та яагаад гэртээ буцаж чадахгүй байгаа талаар; болон 
  • таны хаяг.

Та захидалдаа тусгасан зүйлээ шалгуулахуйц баримт бичиг бүрдүүлсэн бол, тэдгээрийг болж өгвөл эх хувиар хавсаргах нь зүйтэй.

Та захидалд өөрийн нэрээр гарын үсгээ зурсан байх ёстой. Та илүү хурдан шийдвэр гаргуулан авах үүднээс швед эсвэл англи хэл дээр бичнэ үү.

Та үүнийг өөрөө бичиж чадахгүй байгаа бол та бичиж чадах хэн нэгнийг гуйж болно; энэ тохиолдолд та Цагаачлалын агентлагт итгэмжлэлээ мэдүүлэх хэрэгтэй.

Итгэмжлэл гэж юу вэ?

Итгэмжлэл гэдэг нь зөвшөөрөл хүсч буй хүн өөр хүнд өөрийгөө төлөөлөх боломж олгон гарын үсэг зурсан бичиг үйлдэхийг хэлнэ. Итгэмжлэл нь өөр хүнд жишээ нь өргөдөл гаргах, шийдвэрийн үндэслэлтэй танилцах, шийдвэр даван заалдахад өөрийгөө төлөөлөх эрх олгосон байж болно. Өөрийгөө төлөөлөх эрхийг өөр хүнд өгч буй хүн итгэмжлэлийг бичих ёстой бөгөөд мөн Цагаачлалын алба шаардвал итгэмжлэлийг эх хувиар нь харуулах боломжтой байх ёстой.

Өөр хүнд итгэмжлэл өгөхийн тулд та Цагаачлалын албанд дараах зүйлийг бичсэн захиа өгөх хэрэгтэй

  • итгэмжлэлийг итгэмжлэл гэх
  • өөр хүнд итгэмжлэл өгч буй хүний нэр, төрсөн огноо, хаяг
  • итгэмжлэгдсэн хүн юу хийх эрхтэй
  • итгэмжлэгдсэн хүний нэр, хувийн дугаар, хаяг
  • өөр хүнд итгэмжлэл өгч буй хүний гарын үсэг
  • итгэмжлэлд гарын үсэг зурсан он сар өдөр, газар.

Цагаачлалын агентлаг нь өөрийн санаачилгаар таны буцах аяллыг цуцалж болно

Цагаачлалын агентлаг нь шинэ мэдээлэл илэрсэн эсэхийг тогтоох ёстой ба энэ нь та гэртээ буцах боломжгүй гэсэн үг. Та тушаалын гүйцэтгэлд саад бэрхшээл учирсан талаар бидэнд захидлаар мэдээлээгүй байсан ч, Цагаачлалын агентлаг дараа нь таны аяллыг цуцлах магадлалтай.. Хэрэв таны буцах аялал боломжгүй бол Цагдаагийн алба Цагаачлалын агентлагт мэдэгдэх үүрэгтэй.

Шийдвэр

Шведийн Цагаачлалын агентлаг шийдвэрийг тан руу шуудангаар илгээнэ.

Last updated: 2017-04-06

Was the information on this page helpful to you?

Thank you for helping us improve our website!

Thank you for helping us improve our website!

Tell us how we can make this page better*






If you wish to ask the Migration Agency a question you can find our contact details under the heading Contact us.