Таны орогнол хүссэн өргөдөлд татгалзсан хариу өгсөн тохиолдолд сайн дураар буцах

Återvända självmant när du har fått avslag på din ansökan om asyl – mongoliska

Сайн дураараа буцах гэдэг нь та Швед улсад байх эрхгүй гэсэн шийдвэрийг хүлээн зөвшөөрч, эх орон луугаа буцсанаар хамтран ажиллаж байна гэсэн үг.

Та тус улсад нэвтрүүлэхээс татгалзсан эсвэл албадан гаргах тухай шийдвэр хүлээн авсан бол таны асуудлыг хариуцсан ажилтантай таны буцах асуудлын талаар ярьж хэлэлцэхийн тулд уулзалтад таныг дуудах болно. Энэ уулзалтын үеэр танд таны асуудалтай холбогдох төрөл бүрийн хувилбаруудын талаар мэдээлэл өгөх ба та мөн сонирхсон асуултаа асууж болно.

Та өөрийн аяллаа бие даан зохион байгуулж чадахгүй бол, таны асуудлыг хариуцсан ажилтан таны хийх зүйлс болон Цагаачлалын агентлаг юу хийх боломжтой талаар дэлгэрэнгүй төлөвлөгөө гаргаж өгнө. Жишээлбэл, Цагаачлалын агентлаг таны буцах аяллын үеэр дамжин өнгөрөх улсын виз, онгоц сольж суух асуудлыг зохицуулахад туслахын зэрэгцээ та гадаад паспорт авах асуудлаар өөрийн элчин сайдын яаманд хандаж болно.

Хоёр эсвэл дөрвөн долоо хоногийн дотор буцах

Хэрэв та албадан гаргах тушаал хүлээн авсан бол та шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш дөрвөн долоо хоногийн дотор тус улсаас гарч явах ёстой Таны тус улсад нэвтрэхийг татгалзсан шийдвэр хүлээн авсан бол, та шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн шийдвэрт өөрөөр заагаагүй бол хоёр долоо хоногийн дотор тус улсаас гарч явах ёстой.

Шийдвэр нь заасан хугацаанд багтаж давж заалдаагүй тохиолдолд таны хүлээн авсан өдрөөс эхлэн гурван долоо хоногийн дараа хүчин төгөлдөр болно.

Хэрэв та шийдвэрт заасан хугацаанд багтаж Швед улсаас гарч яваагүй бол, журмын дагуу Румын, Болгар, Хорват зэрэг Шенгений бусад бүх гишүүн улсад таны дахин нэвтрэхийг хориглоно. Хилээр дахин нэвтрэх хориг нэг жилийн хүчинтэй.

Хилээр дахин нэвтрэх хориг, та хоригт өртөхгүй байх талаар дэлгэрэнгүй уншина уу

Нэн даруй хэрэгжих нөхцөлтэй хил нэвтрүүлэхээс татгалзах

Шууд хүчин төгөлдөр болох нөхцөлтэй хилээр нэвтрүүлэхийг татгалзсан шийдвэр хүлээн авсан бол та шийдвэр авсан даруйд Швед улсыг орхин явах ёстой. Та тушаал хүлээн авсан өдрөөс хойш гурван долоо хоногийн дотор давж заалдаж болох боловч шүүх таны давж заалдах хүсэлтийг шийдвэрлэхийг хүлээх хугацаанд та Швед улсад байх эрхгүй.

Шууд хүчин төгөлдөр болох нөхцөлтэй хилээр нэвтрүүлэхийг татгалзсан шийдвэр хүлээн авсан бол та Швед улсаас нэн даруй гарсан ч тус улсын хилээр эргэн орох эрхгүй болно. Энэ нь шууд хүчин төгөлдөр болох нөхцөлтэй хилээр нэвтрүүлэхийг татгалзсан шийдвэр хүлээн авсан бол та Румын, Болгар, Хорват зэрэг Шенгений гишүүн аль улсад хамгийн багадаа хоёр жилийн хугацаанд зорчих эрхгүй болно гэсэн үг.

Та эх орноосоо өөр улс руу буцах

Европын Холбоонд багтах өөр улс

Цагаачлалын Агентлаг таныг ЕХ-ны гишүүн өөр улс руу буцах шаардлагатай бөгөөд тухайн улсад таны орогнолын хүсэлтийг хүлээн авах тухай шийдвэр гаргаж болно. Энэ нь жишээлбэл Швед улсад нэвтрэхээс өмнө та ЕХ-ны өөр гишүүн улсад байсан эсвэл тухайн улсын виз олгосон эсвэл ЕХ-ны өөр гишүүн улсад орогнол хүссэн өргөдөл гаргасантай холбоотой байж болно. Эдгээр журмыг Дублины Журмаас үзэж болно.

Үүний оронд та эх орон луугаа буцах хүсэлтэй бол таны буцах хугацааг хойшлуулахгүй эсвэл хэт өндөр зардал гарахгүй тохиолдолд үүнийг зөвшөөрч болно.

Дублины Журмын талаар болон та яагаад орогнол хүсэж өргөдөл гаргасан улсаа сонгох боломжгүй талаар дэлгэрэнгүй унших (англи хэлээр)

Шийдвэрт тусгасан улсаас өөр улс

Хилээр нэвтрэхэд тань татгалзсан эсвэл таныг албадан гаргах шийдвэрт заасан улс руу та буцах ёстой. Энэ нь ихэвчлэн таны харьяалагдах улс байна.

Гэвч хэрэв та тухайн улсад хүлээн зөвшөөрөгдөх үндэслэлээ батлан харуулж чадах тохиолдолд шийдвэрт зааснаас өөр улс руу буцаж болно. Энэ тохиолдолд та хүчинтэй паспорт болон очих улсад оршин суух зөвшөөрөлтэй байх шаардлагатай. Жуулчны виз эсвэл визгүй зорчих нөхцөл хангалтгүй. Хэрэв таны буцах хугацаа хойшлох эсвэл харьцангуй өдөр зардалтай байх тохиолдолд танд үүнийг зөвшөөрөхгүй.

Та өөрийн аяллын баримт бичгийг бүрдүүлэх үүрэгтэй

Та хүчинтэй хугацаанд багтан буцахдаа паспорт эсвэл түр зорчих баримт бичиг бүрдүүлэх үүрэгтэй.

Хэрэв танд тусламж хэрэгтэй бол Цагаачлалын Агентлаг таны эх орны эрх бүхий байгууллагатай холбогдож, таны өмнөөс паспорт авах хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд Цагаачлалын Агентлаг таны эх орны эрх бүхий байгууллагад таны тухай мэдээллийг илгээх боловч бид таны Швед улсад орогнол хүссэн талаар мэдэгдэхгүй.

Хэрэв танд паспорт гаргуулж авах өөр ямар ч арга байхгүй бол онцгой тохиолдолд Цагаачлалын агентлагаас танд гадаадын иргэний түр паспорт олгож болно. Энэ тохиолдолд гадаадын иргэний түр паспорт нь зөвхөн таныг эх орон луугаа зорчиход хүчинтэй.

Аяллын тийз

Та буцах аяллын зардлаа өөрөө төлөх ёстой. Хэрэв та төлөх боломжгүй бол Цагаачлалын агентлаг таны тийзийн захиалга болон төлбөрийг хийж өгөх болно.

Та өргөдлөө буцаан авч болно

Таны орогнол хүссэн өргөдлийг шалган хэлэлцэхээс өмнө та өргөдлөө эргүүлэн авч, сайн дураар эх орон луугаа буцаж болно. Та бүртгүүлсэн хүлээн авах хэлтсийн таны асуудлыг хариуцсан ажилтантай холбогдож, буцах бэлтгэлдээ туслалцаа авч болно.

Буцахад үзүүлэх тусламж

Хүлээн авахын ажилтантай таны буцах бэлтгэл хийхэд ямар тусламж хэрэгтэй талаар ярилцах. Жишээлбэл та өөрийн харьяа улсын нөхцөл байдлын талаарх мэдээлэл гаргаж өгөх боломжтой Шведийн байгууллагатай холбогдоход туслалцаа авах эсвэл танд буцах аяллын талаар зөвлөгөө туслалцаа үзүүлэх эсвэл таны буцсаны дараа танд дэмжлэг үзүүлэх талаар таны эх орны зохих байгууллагатай холбогдоход туслалцаа авах боломжтой.

Зарим тохиолдолд та сайн дураар буцвал шилжин суурьшилтын дэмжлэг авах боломжтой.

Хэн шилжин суурьшилтын дэмжлэг авах хүсэлт гаргах боломжтой эсвэл дэмжлэгт юу хамаарах талаар дэлгэрэнгүй унших

Last updated: 2017-02-21

Was the information on this page helpful to you?

Thank you for helping us improve our website!

Thank you for helping us improve our website!

Tell us how we can make this page better*






If you wish to ask the Migration Agency a question you can find our contact details under the heading Contact us.