Цагаачлал хүсэгч байх хугацаандаа ажил хийх

Arbeta under tiden som asylsökande – mongoliska

Цагаачлалын өргөдөл шийдэгдэх хугацаанд та эхний ээлжинд өөрөө өөрийгөө тэжээх естой. Та өөрийн хадгалсан мөнгөөр эсвэл ажил хийх аргаар ингэх боломжтой.

Цагаачлал хүсэх хугацаанд ажиллах эрхтэй байхын тулд танд Ажиллах зөвшөөрөлтэй байх үүргээс чөлөөлөгдсөн тухай нотолгоо (AT-UND) олгогдсон байх естой.

Цагаачлал хүсэх хугацаанд ажиллах эрх авах нөхцөл

Дараах нөхцөлийг бүрдүүлсэн бол та Ажиллах зөвшөөрөлтэй байх үүргээс чөлөөлөгдөнө: 

  • Та зөвшөөрөгдөхүйц биеийн байцаалт бичиг баримт өгсөн байх эсвэл таныг хэн бэ гэдгийг нотлоход та гар бие оролцсон байх
  • Таны цагаачлах өргөдлийг Швед улсад шийдэх болсон
  • Таны цагаачлах өргөдөл бүрэн үндэслэлтэй бол. Хэрвээ танд шууд хэрэгжүүлэх естой татгалзсан хариу өгсөн бол танд AT-UND олгогдохгүй.

Таны цагаачлах өргөдлийг аль улс шийдэх вэ гэдэг нь Дублины дүрэмээр шийдэгдэнэ (англи хэлээр)

Шууд хэрэгжүүлэх естой татгалзсан хариу авсан хүнд өгөх мэдээлэл

Та тавигдсан нөхцөлийг бүрдүүлж байвал танд AT-UND нотолгоог заасан LMA-карт олгогдоно. Энэ нь та Ажлын зөвшөөрөлтэй байх үүргээс чөлөөлөгдсөн гэсэн үг юм. AT-UND нь голдуу таныг оршин суух зөвшөөрөл авах эсвэл Шведээс гарах хүртэл хүчинтэй. Танд AT-UND байгаа эсэх талаар та эргэлзэж байвал Цагаачлалын албаны Харьцах нэгжтэй холбоо барина уу.

LMA-картны талаар нэмж уншина уу

Танд AT-UND байгаа бол та өөрийн амьдарч буй коммун дахь Ажил зуучлалын товчоонд хандаж сул ажлын байрны тухай мэдээлэл авч болно.

Ажил зуучлалын товчооны вэбсайтаас та сул ажлын байрны талаар болон бусад мэдээлэл авч болноexternal link, opens in new window

Та цагаачлал хүсэх хугацаандаа ажилтай болбол

Та цагаачлал хүсэх хугацаандаа ажилтай болбол Ажлын зөвшөөрөлтэй байх үүргээс чөлөөлөгдсөн тухай нотолгоогоо (AT-UND) ажил олгогчид үзүүлэх естой. Уг нотолгоо нь LMA-картны 7-р зүйл дээр бий.

Ажил олгогч таныг хариуцах Харьцах нэгжид таныг ажилд авсан тухайгаа мэдэгдэх естой. Ажил олгогч таныг ажлаас гарсан тухай мөн мэдэгдэх естой. Таныг ажилд авсан тухай мэдэгдэлийг энэ хуудсын төгсгөлд заасан тусгай маягт дээр хийнэ.

Anmälan om anställning av asylsökande – för arbetsgivare som anställer asylsökande, blankett nummer 152011 (швед хэлээр)PDF

Хэрвээ та өдөр бүр тэтгэмж авдаг бол та орлогоо Шведийн Шилжилт Хөдөлгөөний Зөвлөлд тогтмол тайлагнана. Мөн та Шведийн Татварын Албатай холбогдож зохицуулалтын дугаар авах шаардлагатай. Энэхүү зохицуулалтын дугаарыг нийгмийн даатгалын дугааргүй хүмүүст олгодог бөгөөд ажил хийж байх хугацаандаа татвар төлөх чадвартай байх шаардлагатай. Уг зохицуулалтын дугаараар хэрвээ та өвдөх болон ажиллах чадваргүй болсон тохиолдолд өвчтөний тэтгэмж авах боломжтой болно.

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Шведийн Татварын Албатай холбогдоно уу (англи хэлээр)external link, opens in new window  

Хэрвээ та 18-аас доош настай

Хэрвээ та 16 ба түүнээс дээш настай бол та Шведэд ажиллахын тулд AT-UND авах шаардлагатай. Та Швед улсад гэр бүлтэйгээ хамт юмуу асран хамгаалагчгүй хүүхдийн хувиар ирсэн эсэхээс үл хамааран энэ журмыг мөрдөнө.

Хэрвээ та 16 нас хараахан хүрээгүй бол амралтын хугацаанд, илүү хялбар ажил хийх, хувийн томилолтын хугацаанд дадлагын/тодорхойлох ажилд AT-UND авах шаардлагагүй. Шведийн Цагаачлалын Алба таны ажиллах эрхийг зөвшөөрөх шаардлагагүй ч таны хууль ёсны асран хамгаалагч (хэрвээ байгаа бол) таныг ажиллах зөвшөөрөл өгөх хэрэгтэй болно.

Зөвхөн таны цалингаас гадна бэлгийн карт зэрэг бусад төрлийн нөхөн олговорууд таныг Шведийн Цагаачлалын Албанаас санхүүгийн дэмжлэг авах эрхэд нөлөөлнө гэдгийг санаарай.

Хэрвээ та татгалзсан буюу таныг албадан гаргахыг мэдэгдсэн шийдвэр хүлээн авсан тохиолдолд

Хэрвээ та татгалзсан буюу таныг албадан гаргахыг мэдэгдсэн шийдвэр хүлээн авсан тохиолдолд. Та тухайн улсаас явах асуудал дээр хамтран ажиллаж байх хугацаанд таны ажил хийх зөвшөөрөл (AT-UND) хүчинтэй байна. Хэрвээ та тухайн улсаас явах асуудал дээр хамтран ажиллаагүй тохиолдолд, таны ажил хийх зөвшөөрөл хүчингүй болох.

Та цагаачлах өргөдөлдөө татгалзсан хариу авбал

Цагаачлалын асуудлын хариу хүлээх хугацаандаа та ажил хийж байсан бол, татгалзсан хариу авсны дараа Ажлын зөвшөөрлийн өргөдөл гаргаж болно.

Цагаачлах өргөдөлдөө татгалзсан хариу авсны дараа Ажлын зөвшөөрлийн өргөдөл гаргахад бүрдүүлэх нөхцөлийн талаар илүү мэдээлэл эндээс авна уу (англи хэлээр)

Орогнол хүсэгчид болон AT-UND ий талаарх түгээмэл асуугддаг асуултууд

Last updated: 24 August 2017

Was the information on this page helpful to you?