The content on this page may not be correct due to changes in the Swedish Aliens Act

We are currently reviewing the content of the entire website due to changes in the Swedish Aliens Act, decided by the government. This may affect the content on pages in languages other than Swedish and English. These pages will be updated as soon as the translations are complete. All our pages in Swedish and English are correct and updated.

www.migrationsverket.se

Байр

Boende – mongoliska

Та хэрэв орогнолын өргөдлийн шийдвэр хүлээх хугацаандаа амьдрах газаргүй бол Цагаачлалын алба танд туслах боломжтой. Та бас жишээ нь хамаатан эсвэл найзуудын гэрт өөрөө байраа зохицуулж болно. Та байраа өөрөө зохицуулах бол бидэнд хаягаа мэдэгдэх ёстой, тэгвэл Цагаачлалын алба тантай холбоо барьж чадна.

Цагаачлалын албаны байранд амьдрах

Цагаачлалын алба танд шийдвэр хүлээх хугацаанд тань түр зуурын байр санал болгоно. Цагаачлалын алба таныг өөрийн мөнгөгүй бол байрны мөнгийг төлнө.

Байранд амьдрах эрх дуусах

Та буцаах эсвэл улсаас гаргах шийдвэр авсан, эсвэл шийдвэр тань хүчинтэй болсон эсвэл таны сайн дураар нутаг буцах сүүлийн хугацаа дуссан бол байрнаас гарах ёстой. Энэ нь 18-аас доош насны асран хамгаалах ёстой хүүхэдгүй насанд хүрэгч танд хамаатай.

Хүүхэдтэй айлууд Шведээс явах эсвэл өөр шалтгаанаар Хүлээн авах нэгжийн бүртгэлээс гарах хүртлээ Цагаачлалын албын түр зуурын байранд амьдарч болох ба эдийн засгийн дэмжлэг авах эрхээ хадгална. Та хэрвээ татгалзсан шийдвэрээ хүчинтэй болсны дараа ажиллах зөвшөөрөл хүссэн бол таныг Хүлээн авах нэгжийн бүртгэлээс гаргах ба эдийн засгийн дэмжлэг эсвэл байраа зохицуулах дэмжлэг үзүүлэхгүй. Энэ мөн тантай хамт оршин суух зөвшөөрөл хүссэн таны гэр бүлийн гишүүдэд хамаатай.

Цагаачлалын албаны байранд амьдрах тухай энд уншина уу

Өөрийн байранд амьдрах

Та Цагаачлалын албаны байранд амьдрах хүсэлгүй бол өөрөө байраа олж болно. Өөрийн орогнолын өргөдлийн хариуг ирэхийг хүлээх хугацаандаа ихэнх хүмүүс найз эсвэл хамаатныхдаа амьдрахыг сонгодог. Та өөрөө байраа зохицуулах бол байрны зардлаа өөрөө хариуцах ёстой.

Та хэрэв нийгэм эдийн засгийн асуудалтайд тооцогдон Цагаачлалын албанд бүртгэгдсэн тойрог руу нүүвэл өдрийн нөхөн олговор ба тусгай тэтгэлэг авах эрхээ алдаж магадгүй.

Өөрийн байранд амьдрах тухай энд уншина уу

Last updated: