The Swedish Migration Agency logotype

Өөрийн байр

Eget boende – mongoliska

Энэ мэдээлэл Шведэд хамгаалал хүсч өргөдөл гаргаад, шийдвэрээ хүлээх хугацаандаа байраа өөрөө зохицуулж буй орогнол хүсэгч танд хамаатай.

Та Цагаачлалын албаны байранд амьдрах хүсэлгүй бол өөрөө байраа олж болно. Ихэнх хүмүүс орогнолын өргөдлийн хариугаа хүлээх хугацаандаа найз эсвэл хамаатныхдаа амьдрахыг сонгодог. Та байраа өөрөө зохицуулах бол байрны зардлаа бас өөрөө төлөх ёстой.

Та Цагаачлалын албаны байранд амьдрах эсвэл байраа өөрөө зохицуулахын алийг нь ч сонгосон, Цагаачлалын албатай холбоотой байх ёстой, тэгснээр бид тантай холбоо барих боломжтой. Та хүлээх хугацаандаа нүүвэл өөрийн шинэ хаягийг Хүлээн авах нэгждээ мэдэгдэхээ бүү мартаарай.

Таны шинэ хаягаа мэдэгдэх маягт: Adressändring (Хаягийн өөрчлөлт), маягтын дугаар Mot93 PDF(швед хэлээр)PDF

Зарим тойрог таны нөхөн олговор авах эрхэд нөлөөлж магадгүй

Нийгэм, эдийн засгийн асуудалтай тойргууд гэж байдаг. Та тийм тойрог руу нүүвэл өдрийн нөхөн олговор ба тусгай тэтгэлэг авах эрхээ алдаж магадгүй. Та мөн өөрийн амьдарч буй байрнаас өөр байрны хаяг, жишээ нь шуудангийн хайрцагны хаяг бидэнд мэдэгдвэл бас өдрийн нөхөн олговор ба тусгай тэтгэлэг авах эрхээ алдаж магадгүй.

Таны нүүх хаяг Цагаачлалын албанаас авах нөхөн олговрын тань эрхэд нөлөөлөхүйц тийм тойрогт байдаг эсэхийг та эндээс мэдэж болно.

Хаягаа бичнэ үү

Улаан чагт = Та тус хаяг руу нүүвэл нөхөн олговрын эрхээ алдаж магадгүй

Ногоон хяналтын тэмдэг = Та тус хаяг руу нүүснээр таны нөхөн олговрын эрх нөлөөлөгдөхгүй

Зөв хариу авахын тулд зөв байрны хаяг өгөх ёстойг анхаарна уу. Шуудангийн хайрцаг болохгүй.

Энд нийгэм, эдийн засгийн асуудалтай тойрог бүртгүүлсэн дүүргүүдийн газрын зураг бий (англи хэлээр)

Та Цагаачлалын албаны байранд хүссэн үедээ орох эрхтэй

Та өөрийн зохицуулсан байранд үргэлжлүүлэн амьдрах боломжгүй бол Цагаачлалын албаны сул байр байгаа байр руу нүүж болно. Та нэмэлт мэдээлэл авах бол өөрийн харьяалагдах Хүлээн авах нэгжид хандана уу.

Та үлдэх болсон бол

Та өөрийн байранд амьдарч байгаа бол, оршин суух зөвшөөрөл авахтайгаа холбогдуулж өөрөө байраа зохицуулах ёстой. Та оршин суух зөвшөөрөл авснаас хойш нэг сарын дараа Цагаачлалын албанаас тэтгэлэг авах боломжтой.

Та байнгын оршин суух зөвшөөрөл авбал юу болох тухай нэмж уншина уу

Та хугацааны хязгаартай оршин суух зөвшөөрөл авбал юу болох тухай нэмж уншина уу

Last updated: 2020-07-07

Was the information on this page helpful to you?