Боловсрол

Skola – mongoliska

Орогнол хүссэн бүх хүүхэд сургуульд хамрагдан суралцах эрхтэй. Харин, насанд хүрэгчид сургалтад хамрагдахын тулд оршин суух зөвшөөрлөө авах хүртэл хүлээх шаардлагатай.

Орогнол хүссэн хүүхэд, залуучууд бүгд сургуульд хамрагдан суралцах эрхтэй. Тухайн хүүхдийн оршин суугаа хотын захиргаа уг хүүхэд тус хотын бусад хүүхдийн нэгэн адилаар сургуулийн өмнөх насны бүлэг, сургуульд суралцах боломжийг баталгаажуулах үүрэгтэй. Энэ нь сургуулийн өмнөх насны боловсрол, дунд сургууль, ахлах сургуульд хамаарна. Ахлах сургуульд суралцах эрхээ эдлэхийн тулд тухайн орогнол хүсэгч хүүхэд нь 18 нас хүрэхээс өмнө сургуульд элсэн орсон байна.

Бага насны хүүхэд мөн адил сургуулийн өмнөх насны цэцэрлэгт суралцах эрхтэй.

Нэг нас хүрсэн хүүхэд эцэг эх нь ажиллаж, суралцаж байх хугацаанд цэцэрлэг, яслид хамрагдах эрхтэй. Хичээлийн жилийн намрын улиралд гурван нас хүрсэн хүүхэд долоо хоногт 15 цагийн үнэ төлбөргүй цэцэрлэгт хамрагдана. Цэцэрлэг нь хүүхдийг эцэг эх ажиллаж эсвэл суралцаж байх хугацаанд зүгээр асран харгалзахаар хязгаарлагдахгүй. Эцэг эх нь ажил, сургуульд хамрагдаагүй бол хүүхэд цэцэрлэгийн арга хэмжээнд оролцсоноор оюуны хөгжлийн тус дэм авах болно.

Хотын захиргаа сургуульд хамруулах үүрэг хүлээнэ.

Таны амьдарч буй хотын удирдлага орогнол хүссэн хүүхдүүд болон өсвөр насныхныг тус хотын бусад хүүхдийн нэгэн адил сургууль, цэцэрлэгт хамрагдах боломжоор хангах үүрэгтэй.

Цагаачлалын агентлаг орогнол хүссэн хүүхдийн эцэг эхийн зөвшөөрөлгүйгээр тухайн хүүхдийн талаарх мэдээллийг хотын удирдлагад гаргаж өгөхгүй. Та Цагаачлалын агентлагт өөрийн хүүхдийн нэр, төрсөн огноо, хэл, харьяа улс, хэргийн дугаар зэргийг хотын удирдлагад илгээх зөвшөөрөл олгож болно. Та өөрөө мөн хотын удирдлагад хандаж, хүүхдээ сургууль, цэцэрлэгт хамруулах хүсэлтээ илэрхийлж болно.

Швед улсад сурч боловсрох талаар:

http://www.informationsverige.se/Svenska/Barn-och-foraldrar/Sidor/Skolan-i-Sverige.aspx (англи хэлээр).external link, opens in new window линкээс дэлгэрэнгүй уншина уу.

http://www.omsvenskaskolan.se/svenska/det-haer-aer-den-svenska-skolan/ (англи хэлээр).external link, opens in new window

Орогнол хүсэгч хүүхдийн эрхийн талаар хүүхдийн тухай хуудаснаас дэлгэрэнгүй уншина уу.

Швед хэлийг бие дааж сурах

Швед хэлийг бие дааж сурахад зориулсан олон програм интернэтэд бий. Та www.informationsverige.se цахим хуудасд орвол тус программуудад нэвтрэх холбоос тэнд бий. Эдгээр программын ихэнх нь интернэттэй нөхцөлд л ажиллана. Бүх программууд үнэгүй.

Цахим хуудасд ороод Lära svenska гэсэн хуудас руу орж холбоосуудыг олно (www.informationsverige.se – англи хэлээр)external link, opens in new window

Last updated: 16 January 2018

Was the information on this page helpful to you?