Орогнол хүсэгчдийн эрүүл мэнд

Hälso- och sjukvård för asylsökande – mongoliska

Швед улсад орогнол хүсэж байгаа хүний хувьд та хүлээх боломжгүй хүнд өвчин, шүдний арчилгаа, эрүүл мэндийн асаргаа сувилгаа авах эрх эдэлнэ.

Швед улсад каунти болон бүс нутгийн зөвлөл эрүүл мэндийн асуудлыг хариуцдаг. Энэ үйлчилгээ орон даяар үйлчилдэг. Каунти болон бүс нутгийн зөвлөл эмнэлэг, эрүүл мэндийн төвдөө үзүүлж буй эрүүл мэндийн үйлчилгээний талаарх мэдээллийг өөрийн цахим хуудаснаа байрлуулсан байдаг. Мөн каунти болон бүс нутгийн зөвлөлимйн нийтлэг цахим хуудас байдаг: 1177 Vårdguiden (эрүүл мэндийн үйлчилгээний хөтөч).

1177 эрүүл мэндийн үйлчилгээний хөтөчөөс та эрүүл мэндийн төв болон шүдний арчилгааны клиникийн холбоо барих мэдээлэл, ажиллах цагийн хуваарь зэргийг авч болно. Та өдөр шөнийн алинд ч 1177 эрүүл мэндийн үйлчилгээний хөтөчтэй холбогдож болно. Утасны дугаар нь 1177. Энэ утсаар та таны эрүүл мэндийн хэрэгцээг үнэлэх сувилагчтай холбогдож таньд зөвлөгөө өгч, шаардлагатай бол танийг тохирох эрүүл мэндийн клиникийн төвтэй холбож өгнө.

www.1177.se/Other-languages/external link, opens in new window

Эрүүл мэндийн үйлчилгээ авах эрх

Швед улсад орогнол хүсэж байгаа хүний хувьд та хүлээх боломжгүй хүнд өвчин, шүдний арчилгаа, эрүүл мэндийн асаргаа сувилгаа авах эрх эдэлнэ. Каунти болон бүс нутгийн зөвлөл эрүүл мэндийн ямар төрлийн үйлчилгээ авч болох талаар шийднэ. Мөн та хүүхэд төрсний арчилгаа, үр хөндөлтийн эмчилгээ, жирэмсэний асаргаа, жирэмслэлтээс урьдчилан сэргийлэх, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хуулийн дагуу асаргаа эмчилгээг хийлгэх эрхтэй.  

18-аас доош насны орогнол хүсэж байгаа хүүхэд залуучууд Швед улсад амьдарч байгаа бусад хүүхдүүдийн адилаар эрүүл мэнд, шүдний арчилгааны үнэ төлбөргүй үйлчилгээг авах эрхтэй.

Эрүүл мэндийн үзлэг шинжилгээ

Бүх орогнол хүсэгчдэд эрүүл мэндийн үйлчилгээг санал болгодог. Орогнол хүссэн даруйдаа эрүүл мэндийн үнэ төлбөргүй үзлэг шинжилгээ хийлгэхийг шаарддаг. 

Эрүүл мэндийн үйзлэг шинжилгээ нь таны орогнол хүссэн өргөдөлд нөлөөлөхгүй. Энэ бол таны л төлөө хийж байгаа зүйл бөгөөд таныг шаардлагатай эмчилгээг эрт хийлгэх боломжийг олгодог. Эрүүл мэндийн үзлэг шинжилгээгээр та эрүүл мэндийн талаар зөвлөгөө авах, шинжилгээ хийлгэх, Шведийн эрүүл мэндийн үйлчилгээний талаар мэдээлэл авдаг. Эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд Шведийн Цагаачлалын албанд ажилладаггүй, тэд нууцыг чандлан хадгалах тангараг өргөсөн байдаг.

Хөгжлийн бэрхшээл

Эрүүл мэндийн үзлэг дээр та өөрт байгаа эсвэл байгаа гэж бодож буй хөгжлийн бэрхшээлийн талаар ярих боломжтой. Хөгжлийн бэрхшээлтэй гэдэг нь бие махбод, сэтгэл мэдрэл эсвэл оюуны чадавхи хангалтгүй байхыг хэлнэ.

Танд цагаачлал хүсэх үед бусадтай ойлголцоход хүндрэл учруулж буй хөгжлийн бэрхшээл бий бол танд үүн дээр чинь туслалцаа дэмжлэг үзүүлэх боломжтой. Хөгжлийн бэрхшээлтэй байх нь оршин суух эрх авахад саад болохгүй.

Та хөгжлийн бэрхшээлтэй ба Шведэд оршин суух эрх авсан бол танд Шведийн нийгэмд дасан зохицоход тус дөхөмтэй дэмжлэг авах эрх бий.

Эмнэлэгийн үйлчилгээ шаардлагатай болсон бол 

Хэрвээ та өвдсөн юмуу өөрөө гэмтсэн бол эхлээд эрүүл мэндийн төвд хандах явдал юм. Ихэнх тохиолдолд та эрүүл мэндийн төв рүү явахаас өмнө утсаар ярих юмуу цаг авах шаардлагатай болдог. 1177 эрүүл мэндийн үйлчилгээний хөтөчөөс та өөрийн амьдарч байгаа газрын эрүүл мэндийн төвүүдийн утасны дугаарыг авч болно. Хэрвээ та хүндээр өвдсөн, түргэн тусламж шаардлагатай бол 112 дугаарын утсаар холбогдоно уу. 

Шүдний хүнд өвчлөлийн хувьд та үндэсний шүдний үйлчилгээний төв (Folktandvården) юмуу каунтийн зөвлөл/бүсийн тодорхойлсон бусад шүдний эмчид очоорой. 

1177.se сайтын ”Hitta vård” хэсгээс дэлгэрэнгүйг үз. Энл орсон мэдээлэл нь олон хэлээр орчуулагдсан. 

Хэрвээ та Швед хэлээр ярьдаггүй бол эрүүл мэндийн үйлчилгээ юмуу шүдний эрүүл мэндийн төвийн эмчтэй уулзахдаа орчуулагч хэлмэрч авах эрхтэй. Ихэнх тохиолдолд эрүүл мэндийн төвийн ажилтнууд хэлмэрч хөлсөлдөг. Цаг товлохдоо хэлмэрч хэрэгтэй болох тухайгаа хэлээрэй.

Эм тариа

Эмийн санд та олон төрлийн эм тариа болон бусад эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг худалдан авч болно. Тэндээс та эмчийн бичиж өгсөн эм тариаг авах боломжтой.  

Өвчтөний тээвэрлэх

Хэрвээ таны биеийн байдал муу байгаагийн улмаас эрүүл мэндийн төвд өөрөө очиж чадахгүй байвал та өвчтөн тээвэрлэх үйлчилгээг захиалж болно. Эрүүл мэндийн шалтгаантай бол эрүүл мэндийн үйлчилгээний төв хүртэл эсвэл тэндээс гэрт хүргэсэн тээврийн зардлыг нөхөн авах боломжтой. Танд асаргаа үзүүлж байгаа хүн хэн өвчтөнг тээвэрлэх эрхтэйг тодорхойлогч байдаг. Өөрийн амьдарч байгаа газрын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахын тулд 1177 Vårdguiden залгана уу.

Дэлгэрэнгүйг www.1177.se/Regler-och-rattigheter/Sjukresor/ сайтаас үз (швед хэлээр)external link, opens in new window

LMA картаа биедээ авч яв

Эрүүл мэндийн төвд очих юмуу эмийн сангаас эм авахдаа LMA картаа үзүүлээрэй. LMA картаа аваагүй бол орогнол хүссэн баримтаа үзүүлнэ. Зарим тохиолдолд эрүүл мэндийн төвөөр очихдоо өөрийн LMA зартаа үзүүлж эмчид үзүүлэх төлбөрөө хөнгөлүүлдэг. Мөн картаа эмийн санд үзүүлбэл эмчийн жортой ихэнх эмийг хөнгөлөлттэй үнээр авдаг.  

Эрүүл мэндийн үйлчилгээний төлбөр 

Эдгээр төлбөр хураамж нь зөвхөн LMA картаа үзүүлсэн орогнол хүсэгчдэд л үйлчилнэ.

Эрүүл мэндийн үйлчилгээний төлбөр

 

 

Эрүүл мэндийн төвийн эмчид үзүүлэх цах авах

50 крон

Шилжүүлсний дараа эмчид үзүүлэх цаг авах*

50 крон

Эмч (сувилагч, физик эмчилгээний эмч, зөвлөх)-ээс бусад эрүүл мэндийн төвд шилжилсний дараа цаг авах

25 крон

Хүүхдийн урьдчилан сэргийлэх, төрөхийн өмнөх асаргаа, жирэмсэний асаргаа, хүүхэд төрөх

Үнэ төлбөргүй

Хэрвээ та халдварт өвчтэй бол хамгаалах эмчилгээ

Үнэ төлбөргүй

*Шилжүүлэх гэдэг нь тусгай үзлэг шинжилгээ, эмчилгээ шаардлагатай үед эмч өвтөнг өөр эрүүл мэндийн төв рүү илгээх харилцааг хэлдэг. Шилжүүлгийн баримтад таны шинж тэмдэг, биеийн байдал, таны өвчний түүх, гэмтэл шархны тухай мэдээллийг агуулдаг. Шилжүүлгийн хүлээн авч байгаа эрүүл мэндийн төв таныг үзлэг шинжилгээнд дуудна.

Эрчимт эмчилгээ

Эрчимт эмчилгээний төлбөр орон даяар өөр өөр байдаг. Та каунтийн зөвлөл/ бүс нутгийн цахим хуудаснаас юмуу 1177 Vårdguiden –аас лавлана уу.

Шүдний эрчимт эмчилгээ
  
Үндэсний шүдний үйлчилгээ юмуу бусад шүдний үйлчилгээний газар очиж шүдний эрчимт эмчилгээг хийлгээрэй 50 крон
Үндэсний шүдний үйлчилгээнээс зөвшөөрөл авах шаардлагагүйгээр хувийн шүдний эмчид эрчимт эмчилгээ хийлгэж болно Шүдний эмчийн төлбөр

Эм тариа

Эмчийн жортой ихэнх эмэнд та 50 крон төлнө. Зарим жортой эмнүүд 50 кроноос үнэтэй байдаг. 18-аас доош насны хүүхдүүдэд бичиж өгсөн жортой эмнүүдийн ихэнх нь үнэ төлбөргүй байдаг.

Өвчтөн тээвэрлэх

Өвчтөн тээвэрлэхэд та 40 кроноос илүү төлөхгүй.

Цагаачлалын Зөвлөлийн нөхөн олговор

Эрүүл мэндийн үйлчилгээ авах, эм тариа авах, жороор олгосон эм авах зэрэгт төлсөн мөнгөний тусгай нөхөн олговорыг Цагаачлалын Зөвлөлөөс авч болно.

Хэрвээ таны зардал 400 кроноос хэтэрвэл

Эмчид үзүүлэх цаг авах, өвчтөнийг тээвэрлэх, жорто эм тариа авах, бусад эрүүл мэндийн үйлчилгээ (физик эмчилгээ гэх мэт) авахад төлсөн 400 кроноос илүү зардлыг 6 сарын турш төлсөн бол та тусгай тэтгэмжид хүсэлт гаргаж болно. Цагаачлалын Зөвлөл нь 400 кроноос хэтэрсэн зардлыг нөхөн олгодог. Тэр мөнгийг буцаан авахын тулд тухайн үйлчилгээг авахын тулд төлсөн мөнгөний (хураамж) баримтыг үзүүлнэ. Эм тариатай холбоотой баримтад жорын тодорхойлолт болон таны нэр заавал байх ёстой.

Хүнд өвчтөний асаргаа ба эм тариа

Дээр тодорхойлсон 400 кронп хүнд өвчний эмчилгээ асаргаанд зориулсан зардлууд багтаагүй бөгөөд 400 зроноос хэтэрсэн өртөгтэй зардалд тусгай тэтгэмжид өргөдөлд өгч болно. Үндэсний шүдний үйлчилгээ нээлттэй бус юмуу шаардлагатай эмчилгээний сул цаг байхгүй тохиолдолд хүндэрсэн шүдний эмчилгээнд ч энэ журам ижил үйлчилнэ.

Баримтаа Цагаачлалын Зөвлөлд авч очоод хүнд өвчний асаргаа эмчилгээний дараа аль болох хурдан тусгай тэтгэмжийн өргөдөл гаргана.

Мөн та 50 кроноос илүү үнэ бүхий жороор олгох эмийн нөхөн олговорыг авч болно.

Last updated: 14 December 2017

Was the information on this page helpful to you?