Орогнол хүсэгчдэд олгох санхүүгийн туслалцаа

Ekonomiskt stöd för asylsökande – mongoliska

Та өөрөө өөрийнхөө зардлыг гаргаж байх нь чухал. Хэрвээ та орлого олдоггүй, бусад орлогын эх үүсвэргүй бол та Цагаачлалын Зөвлөлөөс санхүүгийн туслалцаа хүсэж болно. Санхүүгийн тусламу нь хэл хэдэн хэсгээс бүрддэг. Үүнд: өдөр тутмын тэтгэмж, байрны мөнгө (өрөө, орон сууц гэх мэт) болон тусгай тэтгэмж.

Орогнол хүсэхдээ та өөртөө хэдий хэмжээний мөнгө юмуу эх үүсвэр байгаа талаар Цагаачлалын Зөвлөлд мэдэгдэх шаардлагатай. Хэрвээ танд өөрийн эх үүсвэр байхгүй бол өөрийн өдөр тутмын зардлыг хариуцах өдрийн тэтгэмж авна. 

Ажилд орох зэргээр таны санхүүгийн байдалд өөрчлөлт орсон бол энэ талаар Цагаачлалын Зөвлөлд заавал мэдэгдэнэ. Өдрийн тэтгэмж авч байхдаа мөнгө олж байгаагаа хэлэхгүй байх нь гэмт хэрэгт тооцогдоно. Та нүүвэл өдрийн тэтгэлгэд өөрчлөлт орох магадлалтай. Тиймд та шинэ хаягтай болсон бол Цагаачлалын албад заавал мэдэгдээрэй. 

Шийдвэр хүлээж байхдаа ажлын санал хүлээж авбал юу хийх талаар илүү дэлгэрэнгүйг унших

Өдрийн тэтгэмж авах эрх дууссан бол 

Хэрвээ та таны өргөдлийг татгалзсан юмуу албадан гаргах шийдвэр хүлээн авсан, шийдвэр хүчин төгөлдөр болсон юмуу сайн дураараа гарч явах хугацаа дууссан бол та амьдрах газраа сонгох, санхүүгийн тусламж авах эрхгүй болох болно. Энэ журам 18 наснаас доош насны харгалзан яваа хүүхэдтэй хамт амьдардаггүй бүх насанд хүрсэн хүмүүст хамаарна.

Өдрийн зардлын тэтгэмж

Өдрийн зардлын тэтгэмжийн мөнгөн дүнгийн хэмжээ нь таныг Цагаачлалын Зөвлөлийн хүнсний хангамжтай байр юмуу эсвэл хүнсний хангамжгүй байранд амьдарч байгаа эсэхээс хамаарч өөр өөр байдаг.  

Цагаачлалын Зөвлөлөөс өдрийн зардлын тэтгэмж авахаар болсон бол таны мөнгийг байршуулсан данстай холбогдсон банкны картыг таньд өгнө.  

Хүнсний хангамжтай байр багтсан өдрийн тэтгэмжид

  • Насан хүрсэн ганц бие хүн тутамд 24 кр/хоног  
  • Өрхийн зардлыг хувааж төлөх насанд хүрсэн хүн тутамд 19 кр/хоног  
  • 17 нас хүртэлх хүүхдүүдэд 12 кр/хоног  

Хүнсний хангамжгүй байр багтсан өдрийн тэтгэмжид

  • Насан хүрсэн ганц бие хүн тутамд 71 кр/хоног  
  • Өрхийн зардлыг хувааж төлөх насанд хүрсэн хүн тутамд 61 кр/хоног  
  • 0–3 насны хүүхдэд 37 кр/хоног  
  • 4–10 насны хүүхдэд 43 кр/хоног  
  • 11–17 насны хүүхдэд 50 кр/хоног  

Хоёроос олон хүүхэдтэй гэр бүлүүд том хоёр хүүхэддэ бүтэн өдрийн, бусад хүүхдүүдэд хагас өдрөөр тооцон тэтгэмж авна. 

Хоол хүнснээс гадна өдрийн тэтгэмж нь хувцас, гутал, эрүүл мэнд, эм тариа, шүдний арчилгаа, ариун цэврийн хэрэгсэл, бусад хэрэглээний зүйлс, амралт зугаалгын үйл ажиллагаанд хангалттай хүрэхээр байна. 

Дараах тохиолдолд өдрийн тэтгэмжийг бууруулж олгоно. 

  • Өөрийн биеийн байцаалтаа бүрдүүлээгүй
  • Нуугдах байдлаар орогнол хүсэх өргөдлийг таныг судлахад саад болсон 
  • Таны өргөдлийг татгалзсан юмуу таныг албадан гарах тухай шийдвэр хүлээн авсан ч эх оронруугаа буцах аялалаа төлөвлөхөд хамтарч ажиллаагүй. 

Тусгай тэтгэмж

Өдрийн тэтгэмжид ороогүй зүйл танд маш их хэрэгтэй болбол та тусгай тэтгэмжийн хүсэлт гаргаж болно. Та өөрөө төлөх боломжгүй байгаа бүтээгдэхүүн үйлчилгээний эрэлт хэрэгцээ маш их байгаа гэдгээ харуулах ёстой. Тухайлбал нүдний шил, хүүхдийн тэрэг, өвлийн дулаан гутал гэх мэт орно. Цагаачлалын Зөвлөл тухайн хэрэгцээнд нэг бүрчлэн үнэлгээн хийдэг. 

Хэрэгцээг хангах үүднэээс хамгийн хямд үнэтэй зүйлээр тэтгэмжийг олгоно.

Таны орогнол хүсэх өргөдлийг судлах, хүлээн авах захиргааны ажилтантай уулзах, нийтлэг мэдээлэл өгөх үйл ажиллагаанд уригдах зэргээр Цагаачлалын Зөвлөлөөс дуудагдахдаа тээврийн зардлын тэтгэмж авна. Энэ талаар захиргааны ажилтантай уулзаж ярилцана уу. 

Насанд хүрсэн хүнд зориулсан тусгай тэтгэмжийн анкетийн маягт, маягтын дугаар  Mot78PDF
Насанд хүрсэн хүнд зориулсан тусгай тэтгэмжийн анкетийн маягтыг хэрхэн бөглөх зааварчилгаа

Насанд хүрээгүй хүнд зориулсан тусгай тэтгэмжийн анкетийн маягт, маягтын дугаар  Mot79PDF
Насанд хүрээгүй хүнд зориулсан тусгай тэтгэмжийн анкетийн маягтыг хэрхэн бөглөх зааварчилгаа  

Харгалзагчгүй хүүхэд ба залуучуудад зориулсан тусгай тэтгэмжийн анкетийн маягт, маягтын дугаар  Mot72PDF

Орон сууцны тэтгэмж

Хэрвээ та ажилд орсон юмуу ажлын санал хүлээн авсан бол та орон сууцны нөхөн олговор мэдүүлж болно. Өөрөөр хэлбэл гурван сараас илүү хугацаагаар хөдөлмөр эрхэлсэн болон Цагаачлалын Зөвлөлөөс санал болгох байргүй газар луу нүүж байгаа үед гэсэн үг юм. Орон сууцны тэтгэмж нь

  • Гэр бүлд зориулсан 850 кр/сар
  • Нэг гишүүнтэй гэр бүлд 350 кр/сар 

Санхүүгийн тэтгэмжийн талаарх шийдвэр  

Санхүүгийн тэтгэмжийн талаар Цагаачлалын Зөвлөл шийдвэрэээ гаргасан үед уг шийдвэрийн талаарх мэдэгдлийг дараах хэлбэрээр хүлээн авах болно. Үүнд:

  • Хүлээн авагч байгууллагын захиргааны ажилтанаар дамжуулан 
  • Хялбаршуулсан мэдэгдлээр.

Хялбаршуулсан мэдэгдэл гэдэг нь Шведийн Цагаачлалын Зөвлөлөөс таны амьдарч байгаа хаяг руу ердийн шуудангаар шийдвэрийг илгээнэ. Бид шийдвэрийг илгээснийг мэдэгдэх өөр нэг захиаг мөн хаяг руу дараа өдөр илгээнэ. Алдаа гаргах эрсдлийг багасгахын тулд бид үүнийг хийдэг. Энэ маягаар Цагаачлалын Зөвлөл шийдвэрийг тань руу илгээснээс хойш хоёр долоо хоногт таныг мэдэгдэл авсан гэж үзнэ. Үүнээс хойш дав заалдахад таньд гурван долоо хоногийн хугацаа олгогдоно. 

Хэрвээ таны бидэнд өгсөн хаяг хэрэглэгдэхгүй, та Швед улсад бүртгэгдээгүй бол шийдвэр болон хяналтын захиаг таны бүртгэлийн дагуу илгээнэ. 

Цагаачлалын Зөвлөлд бүртгэлтэй байгаагаас хойш таныг хүлээн авсан байгууллагад одоо байгаа хаягаа өгөх чухал. Мөн өөрийн шуудангаа тогтмол шалгаж байхыг зөвлөе. Хэрвээ та давж заалдвал шүүхээс хялбаршуулсан мэдэгдлийн аргыг ашиглан таньд мэдэгдэх аргыг сонгоно.

Хэрвээ та давж заалдахыг хүсвэл

Цагаачлалын Зөвлөлийг таны тэтгэмжийн талаар буруу шийдвэр гаргасан гэж үзэж байгаа бол та уг шийдвэрийг давж заалдах эрхтэй. Энэ тохиолдолд шийдвэрийн талаар мэдэгдэл хүлээн авсан өдрөөс хойш гурван 7 хоногийн дотор Цагаачлалын Зөвлөлд давж заалдана. Хэрвээ Цагаачлалын Зөвлөл шийдвэрээ өөрчлөхгүй бол таны давж заалдах өргөдлийг захиргааны хэргийн шүүхэд шилжүүлэн шийдвэрийг дахин хянан үзнэ. Захиргааны шүүхээс таны давж заалдах өргөдлийг татгалзсан тохиолдолд та Давж заалдах шатны шүүхэд (kammarrätten) өргөдөл гаргаж болно.

Давж заалдахын тулд юу хийх талаарх дэлгэрэнгүй унших  

Хэрвээ танд өдөр тутмын тэтгэмж юмуу бусад тэтгэмжийн талаар асуух асуулт байвал 

Хэрвээ танд орогнол хүсэгчдэд зориулсан санхүүгийн туслалцааны талаар асууж лавлах зүйл байгаа бол Цагаачлалын Зөвлөлийн утсаар холбогдоно уу. Харин өөрийнхөө тэтгэмжийн талаар асуух зүйл байгаа бол хүлээн авах дээр биечлэн хүрэлцэн ирэх шаардлагатай. Цагаачлалын Зөвлөлийн ажилтнууд нууцлал хадгалах журмын дагуу энэ талаар утсаар ярилцахыг хориглодог. Хүлээн авах байгууллагад очихдоо өөрийн LMA картаа авч очно уу. 

Last updated: 3 January 2018

Was the information on this page helpful to you?

Thank you for helping us improve our website!

Thank you for helping us improve our website!

Tell us how we can make this page better*






If you wish to ask the Migration Agency a question you can find our contact details under the heading Contact us.