Өдрийн тэтгэлгийн өргөдөл гаргах заавар

Instruk­tioner till ansökan om dager­sätt­ning – mongoliska

Ansökan om dagersättning (Mot23)” (Өдрийн тэтгэлгийн өргөдөл) маягтын заавар. Орогнол хүсэгч та өдрийн тэтгэлгийн өргөдөл гаргах бол энэ маягтыг бөглөнө.

1. Хувийн мэдээлэл

Өргөдөлд та хувийн мэдээлэл, мөн бид хэрхэн тантай холбогдох мэдээллийг бөглөнө. Та өргөдөлд эцэг эхийн нэр, өөрийн нэр, хаяг, төрсөн огноо, хүйс, иргэний харьяалал, мөн өөрийн хэргийн бүртгэлийн дугаараа (Цагаачлалын алба дээрх) мэдүүлэх шаардлагатай.

2. Эдийн засгийн байдлыг мэдүүлэх

Орлого: Та ажилтай ба ажлаасаа цалингийн орлоготой, эсвэл өөр ямар нэгэн байгууллагаас нөхөн олговор, жишээ нь Даатгалын кассаас өвчний мөнгө, эцэг эхийн мөнгө эсвэл хүүхдийн тэтгэлэг авдаг бол тэр тухайгаа бөглөнө.

Бэлэн мөнгө: Танд бэлэн мөнгө бий бол ямар валютаар ямар хэмжээтэй байгааг бөглөнө.

Бусад хөрөнгө: Танд Шведэд эсвэл гадаадад өөр хөрөнгө, жишээлбэл машин эсвэл банкны хадгаламж бий бол, мөн эсвэл гадаадад өөрийн компани эсвэл зараад мөнгө болгох боломжтой хувьцаа эсвэл өөр хөрөнгөтэй бол бөглөнө.

3. Өргөдөлд гарын үсгээ зур

  • Өргөдөлд гарын үсэг зурснаар та
  • Өргөдөлд өгсөн мэдүүлгийн үнэн зөвийг үнэнч шударгаар баталж
  • Өргөдөлд өгсөн мэдүүлэгт өөрчлөлт гарах, эсвэл эдийн засгийн тусламж авах эрхэд тань нөлөөлөх өөр зүйлд, жишээ нь хаягийн мэдээлэлд, өөрчлөлт гарвал Цагаачлалын албанд мэдэгдэх үүрэгтэйгээ ойлгож
  • Буруу мэдүүлэг өгвөл бид таныг тэтгэлгийн гэмт хэрэг хийсэн хэргээр цагдаад өгч магадгүйг ухамсарлаж
  • Юунд гарын үсэг зурж байгаагаа ойлгож байгаагаа тус тус баталж байгаа юм.

Та өргөдөлд зөв бөглөх нь чухал, тэгснээр Цагаачлалын алба танаас нэмэлт мэдээлэл авалгүйгээр шийдвэр гаргах боломжтой. Хэрэв мэдээлэл дутуу бол Цагаачлалын алба таныг өргөдлөө гүйцээж бөглө гэж хүснэ, харин энэ нь шийдвэр гарах хугацааг сунгах магадлалтай. Цагаачлалын алба таны хэрэгцээг дүгнэх боломжгүй бол өргөдөлд тань татгалзсан хариу өгч болно.

Та өөрийн Хүлээн авах нэгжид өргөдлөө хүлээлгэн өгөх юмуу эсвэл захиагаар илгэж болно.

Цагаачлалын албын Хүлээн авах нэгжүүдийн шуудангийн хаяг (швед хэлээр)

Last updated: 13 November 2020