Маягтыг хэрхэн бөглөх тухай

Så fyller du i blanketten (barn) – mongoliska

  1. Юун тухай өргөдөл гаргаж байгаагаа тодорхой бичих. Мөнгөн тэтгэмж юунд хэрэгтэй байгаа тухай аль болох дэлгэрэнгүй тодорхой бичихийн зэрэгцээ тухайн бараа бүтээгдэхүүн болон үйлчилгээг авахад хэр их хэмжээний  мөнгө хэрэгтэй байгаагаа тодорхой бичих.

  2. Танай хүүхдэд тухайн бараа бүтээгдэхүүн болон үйлчилгээ яагаад хэрэгтэй байгааг тодорхой бичих.

  3. Танай хүүхдэд тухайн бараа бүтээгдэхүүн болон үйлчилгээ хэрэгтэй байгаа гэдгээ нотолж ямар бичиг баримтууд бүрдүүлсэнээ бичих .

  4. Та, таны эхнэр/нөхөр болон таны хүүхэд ажил олгогчоос цалин хэлбэрээр авдаг орлого болон болон өвчтэй байгаа, жирэмсэний болон хүүхэд асарсаны тэтгэмж зэрэг санхүүжилтийг Нийгмийн Даатгалын Газар гэх мэт өөр бусад байгууллагаас авдаг бол тэр талаарх мэдээллээ өгөх.

  5. Хэрвээ Шведийн Шилжилт Хөдөлгөөн Хариуцсан Газраас танд, таны эхнэрт/нөхөрт болон таны хүүхдэд өгдөг өдөр тутмын хэрэгцээний мөнгөн тэтгэмжээс гадна илүү мөнгө байгаа бол энэ талаарх мэдээллээ өгөх.

  6. Хэрвээ та, таны эхнэр/нөхөр болон таны хүүхдэд Швед улсад болон хилийн чанадад машин, банкны данс зэрэг эдийн засгийн хувьд ашигтай эд хөрөнгө байгаа бол, өөрийн гэсэн бизнес эрхэлдэг бол мөн мөнгөтэй болохын тулд зарж борлуулах  боломжтой  хувьцаа болон эд хөрөнгө хилийн чанадад байгаа бол энэ талаарх мэдээллээ өгөх.

  7. Энэ өргөдөлд гарын үсэг зурсанаар та
    • Таны өгсөн мэдээлэл үнэн зөв болохыг
    • Таны тэтгэмж авах эрх болон авах тэтгэмжийн хэмжээ тань таны санхүүгийн байдлаас хамаарах учраас таны санхүүгийн байдал өөрчлөгдсөн тохиолдолд энэ тухайгаа мэдэгдэх ёстой гэдгийг та ойлгож байгаагаа
    • Худал мэдээлэл өгсөн тохиолдолд үүнийг тэтгэмж авахын тулд заль мэх гаргасан гэж үзэн цагдаагийн газар мэдэгдэнэ гэдгийг та мэдэж байгаагаа
    • Та юун дээр гарын үсэг зурж байгаагаа ойлгож байгаа гэдгээ хүлээн зөвшөөрч байна гэсэн үг юм.

Танаас дахин нэмэлт мэдээлэл авалгүйгээр шийдвэр гаргах боломжийг бүрдүүлж Шведийн Шилжилт Хөдөлгөөн Хариуцсан Газарт гаргаж байгаа өргөдлөө үнэн зөв бүрэн гүйцэд гаргаж өгөх нь чухал. Шаардлагатай мэдээлэл байхгүй байгаа тохиолдолд, таны хэрэгцээг  тань үнэлж тодорхойлох боломжгүй учраас таны өргөдлийг буцаах шийдвэр гаргана.

Өргөдлөө таны өргөдлийг хүлээн авах төвд гаргах буюу маягтыг таны өргөдлийг хүлээн авах төв рүү илгэ.

Та доорх вэбсайтаас Шилжилт Хөдөлгөөн Хариуцсан Газрын өргөдөл хүлээн авах төвүүдийн хаягийг олох боломжтой

http://www.migrationsverket.se/Kontakta-oss/Hitta-till-oss/Post--och-faxadresser.html


Last updated: 30 January 2017

Was the information on this page helpful to you?

Thank you for helping us improve our website!

Thank you for helping us improve our website!

Tell us how we can make this page better*






If you wish to ask the Migration Agency a question you can find our contact details under the heading Contact us.