Орогнол хүсэгчдэд зориулсан LMA карт

LMA-kort för asylsökande – mongoliska

LMA гэдэг нь Орогнол Хүсэгчдийг Хүлээж Авах Хууль гэсэн утгатай. LMA карт гэдэг нь таныг орогнол хүсч байгаа гэдгийг тань гэрчилсэн таны зурагтай хуванцар карт юм.  

Bild av LMA-kort

Таныг Швед улсаас орогнол хүсэх үед тань таныг зургийг авна. Дараа нь, танд LMA картыг өгнө. Энэ карт нь иргэний үнэмлэх (Иргэний үнэмлэх) биш боловч таныг шийдвэрээ хүлээнгээ Швед улсад байх эрхтэй гэдгийг нотлох бичиг баримт юм. Энэ карт нь тусгайлан танд зориулагдсан бөгөөд таныг орогнол хүссэн өргөдөл гаргах үед танд өгсөн баримтаар солино.

LMA картаа байнга биедээ авч яв

Хариуцлагатай албан тушаалтануудтай уулзахдаа LMA картаа үзүүл. Зарим тохиолдолд, та Шилжилт Хөдөлгөөн Хариуцсан Газраас баталгаатай шуудан болон эсвэл гадаад улс орноос ирсэн илгээмжийг шуудан харилцааны газраас авахдаа өөрийгөө мөн гэдгийг баталж LMA картаа ашиглах боломжтой.  

Зарим тохиолдолд, та эмнэлгийн тусламж авахдаа LMA картаа үзүүлэн бага төлбөр төлөх эрх эдлэх боломжтой. Хэрвээ та эмийн сангаар үйлчлүүлэх тохиолдолд энэ картаа үзүүлэн эмчийн бичиж өгсөн эмнүүдийг хямд үнээр авч болно.

Орогнол хүсэгчдэд зориулсан эмнэлгийн тусламжийн тухай  дэлгэрүүлж унш

LMA картан дээрх зурагны чинь доор байгаа дугаар нь таныг Шилжилт Хөдөлгөөн Хариуцсан Газрын ажилтантай ярилцах үед хэрэг болж магадгүй. Энэ дугаарыг ашигласанаар таны бичиг баримтыг бэлэн болгох явцыг хурдасгах боломжтой.

Хэрвээ та LMA картаа хаяж үрэгдүүлбэл

Хэрвээ та LMA картаа хулгайд алдсан буюу эсвэл та өөрөө хаяж үрэгдүүлсэн тохиолдолд, та энэ тухайгаа цагдаагийн газарт мэдэгдэх ёстой. Та шинээр LMA карт авахын тулд цагдаагийн газраас өгсөн тодорхойлолтыг хүлээн авах хэсэг дээр авчирч өгөх ёстой. 

LMA картын тань хүчин хүчинтэй хугацаа

Таны эхний LMA картын тань хүчинтэй хугацаа нь дөрвөн сар байна. Дараа нь та зургаан сарын турш хүчинтэй байх шинэ LMA карт авна. Хуучин картны хугацаа дуусах үед та шинэ LMA карт захиалах шаардлагагүй. Шинэ картыг тань автоматаар таны очиж авах боломжтой хүлээн авах хэсэг рүү илгээнэ. 

Хэрвээ та татгалзсан буюу таныг хөөн гаргахыг мэдэгдсэн шийдвэрийг хүлээн авсан болон тухайн шийдвэр нь хүчин төгөлдөр болсон эсвэл сайн дураараа буюу ямар нэг албадлагагүйгээр явах хугацаа тань дууссан тохиолдолд та санхүүгийн тусламж дэмжлэг авах эрхгүй болно. Хэрвээ та насанд хүрсэн бөгөөд хууль ёсоор асран хамгаалах 18 нас хүрээгүй хүүхэдтэй хамт амьдардаггүй бол энэ нь танд хамаарна.

Хэрвээ та оршин суух зөвшөөрлөө авсан тохиолдолд буюу эсвэл та Шведээс явах гэж байгаа тохиолдолд та энэ үнэмлэхээ буцаан өгөх ёстой.

Хүлээн авах хэсгээ ол (англи хэлээр)

Last updated: 2017-01-30

Was the information on this page helpful to you?

Thank you for helping us improve our website!

Thank you for helping us improve our website!

Tell us how we can make this page better*






If you wish to ask the Migration Agency a question you can find our contact details under the heading Contact us.