Орогнол хүсэгчдийн эрүүл мэнд- эмнэлгийн тусламж

Hälso- och sjukvård för asylsökande – mongoliska

Шведэд орогнол хүсч буй та яаралтай буюу хойшлуулашгүй эмнэлгийн ба шүдний тусламж авах эрхтэй.

Шведэд улсын эрүүл мэнд- эмнэлгийн тусламжийг аймаг эсвэл бүс ажиллуулдаг. Эдгээр нь улсын хэмжээнд хаа сайгүй бий.

Та өвчлөх эсвэл гэмтэх нөхцөлд эхний ээлжинд хэсгийн эмнэлэгт хандана. Очихын наана та ихэнхдээ цаг захиалах шаардлагатай. Танд хэлмэрч шаардлагатай бол цаг захиалахдаа хэлнэ үү. Та хурц өвчилж түргэн тусламж ирүүлэх шаардлагатай бол яаралтай дугаар буюу 112 руу залгана.

Энэ текстийн доорхон хэсэгт та өөрт шаардлагатай эмнэлгийн тусламжийг хаанаас олох, зөвлөгөө эсвэл нэмэлт мэдээлэл хаанаас авах тухай мэдээлэл бий.

Эмнэлгийн тусламж авах эрх

Та Шведэд орогнох өргөдөл гаргах үеэр яаралтай эмнэлгийн болон шүдний тусламж, мөн хойшлуулашгүй тусламж авах эрхтэй. Аймаг/бүс танд ямар тусламж үзүүлэх болмжтойг шийднэ. Та мөн төрөх, аборт хийх, жирэмслэлтээс сэргийлэх зөвлөгөө авах, жирэмсний, мөн Халдвараас хамгаалах хуулиар (халдварт өвчин тархахыг зогсоох хууль) зохицуулах эмнэлгийн тусламж авах эрхтэй.

Орогнол хүсэгч 18-аас доогуур насны хүүхэд, өсвөр үеийнхэн Шведэд амьдарч буй бусад хүүхдийн адил эмнэлэг- шүдний тусламж авах эрхтэй. Хүүхдийн эмнэлгийн тусламж дийлэнхдээ үнэгүй, гэхдээ хаана амьдарч байгаагаас шалтгаалан ялгаатай. Хүүхэд хэрэглэх эм эмчийн жороор авсан нөхцөлд үнэгүй.

Та эмнэлгийн ажилтнуудтай уулзахдаа хэлмэрч авах эрхтэй. Цаг захиалах үедээ хэлмэрч хэрэгтэй тухайгаа хэлнэ үү.

Эрүүл мэндийн үзлэг

Бүх орогнол хүсэгчид эрүүл мэндийн үзлэг хийлгүүлэх санал хүлээж авна. Танд орогнол хүссэнээс тань хойш аль болох хурдан үнэгүй эрүүл мэндийн үзлэгт дуудсан захиа явуулна.

Эрүүл мэндийн үзлэг таны орогнолын өргөдөлд нөлөөлөхгүй. Үзлэг нь таны төлөө зүйл бөгөөд танд эмнэлгийн тусламж хэрэгтэй бол эртхэн үзүүлэх зорилготой. Эрүүл мэндийн үзлэгээр та эрүүл мэндийн асуудлаар зөвлөгөө авч, шинжилгээ өгөх санал авч, Швед дэх эрүүл мэнд- эмнэлгийн тусламжийн тухай мэдээлэл авна. Эмнэлгийн ажилтнууд Цагаачлалын албанд ажилладаггүй бөгөөд нууц хадгалах үүрэгтэй.

Хүчирхийлэл ба бэлгийн халдлага

Олон орогнол хүсэгч эх орондоо байхдаа эсвэл Швед рүү дүрвэх үедээ хүчирхийлэл эсвэл бэлгийн халдлагад өртдөг. Тийм юм давж гарсан хүн бие махбодь, сэтгэцээр өвдөж болно. Бие махбодийн гэмтлээс гадна гутралд орох, түгшдэг болох эсвэл унтахад хүндрэлтэй болж болно. Эмнэлгийн ажилтанд эрүүл мэндийн үзлэгийн дээр өөрийн зовиурын талаар яривал тэд зөв эмнэлгийн тусламж авахад тань тусална.

Бүх хэлбэрийн хүчирхийлэл болон бэлгийн халдлага нь Шведэд хууль бус зүйл. Таныг гэмтээсэн тэр хүн ямагт хариуцлага хүлээнэ, та хүчирхийлэл эсвэл бэлгийн халдлагад өртсөнөөрөө хэзээ ч шийтгэл хүлээхгүй. Үүнд хүмүүс бие биентэйгээ ямар холбоотой байх нь хамаагүй, жишээ нь гэрлэгсдийн хооронд хүчингийн хэрэг гарах эсвэл хүүхэд зодох хэрэг үүнд хамаатай. Та үүнд өртсөн бол цагдаад мэдэгдэнэ үү.

Эм эрхтэнд тойрсон зүсэлт хийх

Эм эрхтэнд тойрсон зүсэлт дэлхийн олон өнцөгт хийгддэг тухай бид мэднэ. Энэ нь охин эсвэл эмэгтэйн бэлэг эрхтэнг зүсэх үзэгдэл. Эм эрхтэнд тойрсон зүсэлт хийх нь Шведэд бүрэн хориотой ба ноцтой гэмт хэрэгт тооцогдоно. Үүнд өртсөн хүний бие махбодь, сэтгэцийн аль алинд зовиур үүсч болно. Хэрэв та эсвэл таны охинд хэн нэгэн хүн ийм зүйл хийж, тэгээд та эсвэл таны охин үүнээс болж асуудалтай болсон бол эмнэлгээс туслалцаа авах боломжтой. Эрүүл мэндийн үзлэг эсвэл ойрын хэсгийн эмнэлэг дээр ажилтнуудтай ярилцана уу.

Бэлгийн халдварт өвчнүүд

Та бэлгийн халдварт өвчнүүдээс хэрхэн сэргийлэх, мөн бусдад халдаахаас хэрхэн зайлсхийх тухай мэдлэг авах эрхтэй. Бэлгийн халдварт өвчнүүдийн жишээ бол хламид, элэгний үрэвсэл, заг хүйтэн, ДОХ юм. Та өөрийгөө ийм өвчтэйг мэдэж байгаа бол, та Шведийн хуулийн дагуу эмнэлгийн ажилтанд ярих үүрэгтэй, ингэснээр та эмчилгээ авах, мөн өөр хүнд халдаахаас зайлсхийнэ. Та эрүүл мэндийн үзлэг дээр ажилтнуудтай ярилцана уу. Та халдвар авсан эсэх дээрээ эргэлзэж байгаа бол ажилтнууд танаас шинжилгээ авна.

Жирэмснээс сэргийлэх хэрэгсэл ба жирэмсний эмнэлгийн тусламж

Шведэд жирэмсний болон төрөх эмнэлгийн тусламж орогнол хүсэгчдэд үнэгүй. Үүнд аборттой холбоотой эмнэлгийн тусламж мөн хамаатай. Та бас жирэмснээс сэргийлэх үнэгүй зөвлөгөө авах эрхтэй, ингэснээр та эцэг эх болохоо өөрөө сонгох боломжтой. Охид, хөвгүүдийн аль аль нь өөрийгөө болон бусдыг жирэмслэлтээс хэрхэн хамгаалах тухай мэдээлэл авах эрхтэй.

Жирэмснээс сэргийлэх олон хэлбэр бий. Бэлгэвчийг эмийн сан эсвэл хүнсний дэлгүүрээс авч болно. Та өөр хэлбэрийн жирэмснээс сэргийлэх хэрэгсэл хүсч буй бол эмч эсвэл эх баригчтай хамт ярилцаж өөрт тохирсон хэлбэрийг сонгож, эмийн жор бичүүлнэ. Жороор авах жирэмснээс сэргийлэх хэрэгсэл 21-ээс доош насны танд үнэгүй, мөн Шведийн зарим нутагт 25 хүртэлх насны хүн үнийн зөвхөн багахан хэсгийг төлнө.

Эмэгтэй та жирэмсэн бол эрүүл мэндийн үзлэг дээр эмнэлгийн ажилтантай ярилцаарай, та эсвэл хамгийн ойр эмнэлэг дээрх эхчүүдийн эрүүл мэндийн төвтэй холбоо барьж шаардлагатай эмнэлгийн тусламжийн тухай ярилцаарай.

Сэтгэцийн өвчлөл

Орогнолын өргөдлийн шийдвэр хүлээж буй хүн хүлээх хугацаандаа ирээдүйд юу болох тухай сэтгэл зовних нь элбэг. Олон орогнол хүсэгч өөрийн давж өнгөрүүлсэн зүйлээс эсвэл ар гэрийнхээ талаар сэтгэл зовнисноос болж сэтгэлээр хямардаг. Сэтгэл хямрах жишээ бол түгшдэг болох, унтахад хүндрэлтэй болох, эсвэл гуних, тамирдах явдал.

Та өөрийн амьдарч буй нутагт эмнэлгийн байгууллагаас туслалцаа дэмжлэг авах боломжтой. Эрүүл мэндийн үзлэг дээр эмнэлгийн ажилтантай ярина уу. Та хүүхдээ сэтгэл хямарч байна гэж зовниж буй бол хүүхдийн эрүүл мэндийн төв эсвэл хүүхдийнхээ сургуулийн ажилтнуудтай ярилцаж болно.

Чадамжийн буурал

Эрүүл мэндийн үзлэг дээр та өөрт байгаа эсвэл байгаа гэж бодож буй чадамжийн буурлын тухай бас хэлж болно. Өөрөөр хэлбэл та бие махбодийн, сэтгэцийн эсвэл оюуны хувьд чадамж буурсан бол.

Таныг орогнол хүсэх үед бусадтай ойлголцоход хүндрэл үзүүлэх тийм чадамжийн бууралтай бол, та тэр тал дээр туслалцаа дэмжлэг авах боломжтой. Чадамжийн бууралтай байх нь оршин суух зөвшөөрөл авахад саад болохгүй.

Та чадамжийн бууралтай ч Шведэд оршин суух зөвшөөрөл авбал, Шведийн нийгэмд ороход тань тус болох дэмжлэгийг та авах эрхтэй.

Шүдний эмнэлгийн тусламж

Насанд хүрсэн та яаралтай шүдний эмнэлгийн тусламж авах эрхтэй. Таны шүдний эмнэлгийн тусламжийн хэрэгцээг яаралтай юу үгүй юу, мөн танд ямар төрлийн эмчилгээ хийх тухай дүгнэлтийг шүдний эмч хийнэ. Хүүхэд шүдний эмч дээр яаралтай болон урьдчилан сэргийлэх эмчилгээний аль алийг нь авах эрхтэй. Шведэд бүх хүүхдэд шүдний эмнэлгийн тусламж үнэгүй.

Танд шүдний эмнэлгийн тусламж шаардлагатай бол Folktandvården эсвэл аймаг/бүсийн заасан шүдний эмчид хандана уу.

Харааны үзлэг

Та өөрийгөө нүдний шил зүүх шаардлагатай гэж бодож байгаа бол дурын нүдний шилчин дээр харааны үзлэг хийлгүүлж болно. Та тэгээд нүдний шил худалдаж авах шаардлагатай болбол, нүдний шилчин нэгэн цаасанд гарын үсэг зурна, та тэрийг нь Цагаачлалын албанд өгч, тусгай тэтгэлэг хүсэх боломжтой. Нүдний шил худалдан авах эдийн засгийн дэмжлэг өгөх эсэхийг Цагаачлалын албын ажилтан шийднэ, тиймд та шийдвэр авсны дараа л нүдний шил захиална уу.

Эм

Эмийн санд та өөр өөр төрлийн эм ба бусад эрүүл мэндийн бүтээгдэхүүн худалдан авч болно. Эмийн сангаас та бас эмчийн бичсэн жороор эм авч болно. Жороор эм авахдаа та LMA-картаа үзүүлэхээ мартуузай. Та тэгвэл эмчийн жор бичсэн ихэнх эмэнд арай доогуур хураамж төлнө.

Эрүүл мэнд ба эмнэлгийн тусламжийн тухай нэмэлт мэдээлэл

  • www.1177.seexternal link, opens in new window цахим хуудас дээр өвчнүүдийн тухай, мөн Шведэд эмнэлгийн тусламж хэрхэн үзүүлдэг тухай өөр өөр хэл дээр мэдээлэл бий. Тэнд мөн таны амьдарч буй нутагт байгаа хэсгийн эмнэлэг ба шүдний эмчийн утасны дугаар бий.
  • Та бас Эмнэлгийн тусламжийн хөтөч рүү 1177 дугаараар залгаж болно. Тэгвэл таны асуултад хариу өгч, эмнэлгийн тусламжийн тухай зөвлөгөө өгөх сувилагчтай ярина. Сувилагч мөн таны эмнэлгийн тусламжийн хэрэгцээг дүгнэж, шаардлагатай бол танд зөв эмнэлгийн хүлээн авахын чиглэл өгнө.
  • Та сэтгэцийн асуудалтай бол эмнэлгийн Туслах шугам руу 0771‑22 00 60 утсаар залгаж болно. Тэд танд түр зуурын сэтгэлзүйн дэмжлэг утсаар өгнө (өдөр бүр 13-22 цагийн хооронд нээлттэй). Та өөрийгээ хэн болохыг нууцлаж болно.
  • https://www.rfsu.se/uposexternal link, opens in new window дээр бие махбодь, сексийн мэдрэмж ба эрүүл мэндийн тухай илүү мэдэхийг хүсч байгаа танд зориулсан мэдээллийн богино кинонууд бий. Кинонууд олон янзын хэл дээр бий. Энд та жишээлбэл жирэмснээс сэргийлэх хэрэгсэл, төрөлт ба жирэмслэлтийн талаарх кинонууд олж болно.
  • http://www.youmo.se/external link, opens in new window цахим хуудас дээр өсвөр үеийнхэнд зориулсан эрүүл мэнд, харилцаа, секс болон олон өөр зүйлийн тухай мэдээлэл бий. 
  • Эмэгтэйн амар амгалангийн шугам нь заналхийлэл болон бие махбодийн, сэтгэцийн мөн бэлгийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэй танд зөвлөгөө ба дэмжлэг санал болгоно. 020‑505050 дугаар руу залгана уу. Тэд хэдхэн минутын дотор хэлмэрч олно. Та бас kvinnofridslinjen.se дээр нэмж уншиж болно. Мэдээлэл хэд хэдэн өөр хэл дээр бий. 
  • Таны хүлээн авах нэгжийн эсвэл амьдрах байрны ажилтнууд нэмэлт мэдээлэл олоход тань, мөн та өөрийн амьдарч буй нутагт хаана хандаж зөв эмнэлгийн тусламж авах тухай судалж өгч танд туслалцаа үзүүлж чадна.

Өвчний аяллууд

Та эрүүл мэндийн байдлаасаа болж бие даан эмнэлэгт очих боломжгүй бол өвчний аялал захиалах боломжтой. Та мөн хэсгийн эмнэлэг эсвэл өөр эмнэлэг рүү очих, тэндээс буцах аялалд зардал гаргасан бол тэрэнд нөхөн олговор авах боломжтой. Таныг өвчний аялал авах эрхтэй эсэхийг танд эмнэлгийн тусламж үзүүлж буй тэр байгууллага шийднэ. Та өөрийн амьдарч буй аймаг/бүсэд юу хамаатай талаар нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл Эмнэлгийн тусламжийн хөтөч рүү 1177 дугаараар залгаарай.

www.1177.se/sa-fungerar-varden/sjukresor-och-fardtjanst/sjukresor/ дээр нэмж уншина уу (зөвхөн швед хэл дээр)external link, opens in new window

LMA-картаа аваад очоорой

Та эмнэлгийн байгууллага дээр айлчлах эсвэл эмийн сангаас эм авах бол LMA-картаа үзүүлэх хэрэгтэй. Та LMA-картаа авч амжаагүй бол, орогнол хүссэн тухай баримтаа үзүүлээрэй. Та эмнэлгийн байгууллагад очихдоо LMA-картаа үзүүлбэл зарим тохиолдолд өвчтөний хураамжийг доогуур түвшнээр төлнө. Та бас эмийн санд картаа үзүүлбэл эмчийн жороор худалдан авах

Last updated: 17 April 2019

Was the information on this page helpful to you?

Thank you for helping us improve our website!

Thank you for helping us improve our website!

Tell us how we can make this page better*






If you wish to ask the Migration Agency a question you can find our contact details under the heading Contact us.