The Swedish Migration Agency logotype

Эрүүл мэндийн үйлчилгээний төлбөр

Avgifter för sjukvård – mongoliska

Эдгээр төлбөр хураамж нь зөвхөн LMA картаа үзүүлсэн орогнол хүсэгчдэд л үйлчилнэ.

Эрүүл мэндийн үйлчилгээний төлбөр

 

 

Эрүүл мэндийн төвийн эмчид үзүүлэх цах авах

50 крон

Шилжүүлсний дараа эмчид үзүүлэх цаг авах*

50 крон

Эмч (сувилагч, физик эмчилгээний эмч, зөвлөх)-ээс бусад эрүүл мэндийн төвд шилжилсний дараа цаг авах

25 крон

Хүүхдийн урьдчилан сэргийлэх, төрөхийн өмнөх асаргаа, жирэмсэний асаргаа, хүүхэд төрөх

Үнэ төлбөргүй

Хэрвээ та халдварт өвчтэй бол хамгаалах эмчилгээ

Үнэ төлбөргүй

*Шилжүүлэх гэдэг нь тусгай үзлэг шинжилгээ, эмчилгээ шаардлагатай үед эмч өвтөнг өөр эрүүл мэндийн төв рүү илгээх харилцааг хэлдэг. Шилжүүлгийн баримтад таны шинж тэмдэг, биеийн байдал, таны өвчний түүх, гэмтэл шархны тухай мэдээллийг агуулдаг. Шилжүүлгийн хүлээн авч байгаа эрүүл мэндийн төв таныг үзлэг шинжилгээнд дуудна.

Эрчимт эмчилгээ

Эрчимт эмчилгээний төлбөр орон даяар өөр өөр байдаг. Та каунтийн зөвлөл/ бүс нутгийн цахим хуудаснаас юмуу 1177 Vårdguiden –аас лавлана уу.

Шүдний эрчимт эмчилгээ

 

 

Үндэсний шүдний үйлчилгээ юмуу бусад шүдний үйлчилгээний газар очиж шүдний эрчимт эмчилгээг хийлгээрэй

50 крон

Үндэсний шүдний үйлчилгээнээс зөвшөөрөл авах шаардлагагүйгээр хувийн шүдний эмчид эрчимт эмчилгээ хийлгэж болно

Шүдний эмчийн төлбөр

Та эмнэлгийн төлбөрөө ингэж төлнө

Та эмнэлгийн төлбөрөө хэрхэн төлөх тухайн эмнэлгийн тусламж үзүүлэгч эрүүл мэндийн төв, эмнэлэг, шүдний эмнэлгээс заавал асуугаарай. Төлбөр таныг аль хотод амьдарч байгаагаас хамааран өөр өөр аргаар хийгдэнэ. Зарим эмнэлэг карт эсвэл бэлэн мөнгө авдаг бол зарим нь гэрийн хаягаар нэхэмжлэл ирүүлнэ. Эмнэлэг зөвхөн нэхэмжлэлээр төлбөр хийлгүүлдэг бол, та эргэж ирээд газар дээр нь төлөх боломжтой эсэхийг асуух хэрэгтэй, учир нь орогнол хүсэгчдэд төлбөр тооцоо хийх боломж хязгаарлагдмал байдаг.

Эм тариа

Эмчийн жортой ихэнх эмэнд та 50 крон төлнө. Зарим жортой эмнүүд 50 кроноос үнэтэй байдаг. 18-аас доош насны хүүхдүүдэд бичиж өгсөн жортой эмнүүдийн ихэнх нь үнэ төлбөргүй байдаг.

Өвчтөн тээвэрлэх

Өвчтөн тээвэрлэхэд та 40 кроноос илүү төлөхгүй.

Цагаачлалын Зөвлөлийн нөхөн олговор

Эрүүл мэндийн үйлчилгээ авах, эм тариа авах, жороор олгосон эм авах зэрэгт төлсөн мөнгөний тусгай нөхөн олговорыг Цагаачлалын Зөвлөлөөс авч болно.

Хэрвээ таны зардал 400 кроноос хэтэрвэл

Эмчид үзүүлэх цаг авах, өвчтөнийг тээвэрлэх, жорто эм тариа авах, бусад эрүүл мэндийн үйлчилгээ (физик эмчилгээ гэх мэт) авахад төлсөн 400 кроноос илүү зардлыг 6 сарын турш төлсөн бол та тусгай тэтгэмжид хүсэлт гаргаж болно. Цагаачлалын Зөвлөл нь 400 кроноос хэтэрсэн зардлыг нөхөн олгодог. Тэр мөнгийг буцаан авахын тулд тухайн үйлчилгээг авахын тулд төлсөн мөнгөний (хураамж) баримтыг үзүүлнэ. Эм тариатай холбоотой баримтад жорын тодорхойлолт болон таны нэр заавал байх ёстой.

Та хэсгийн эмнэлгийн эмчийн шилжүүлэггүйгээр тусгай мэргэжлийн эмчид үзүүлбэл илүү өндөр хураамж төлнө. Тэр хураамжийг өндөр зардлын хамгаалалд хамаатай 400 кронд тооцож оруулахгүй.

Хүнд өвчтөний асаргаа ба эм тариа

Дээр тодорхойлсон 400 кронп хүнд өвчний эмчилгээ асаргаанд зориулсан зардлууд багтаагүй бөгөөд 400 зроноос хэтэрсэн өртөгтэй зардалд тусгай тэтгэмжид өргөдөлд өгч болно. Үндэсний шүдний үйлчилгээ нээлттэй бус юмуу шаардлагатай эмчилгээний сул цаг байхгүй тохиолдолд хүндэрсэн шүдний эмчилгээнд ч энэ журам ижил үйлчилнэ.

Баримтаа Цагаачлалын Зөвлөлд авч очоод хүнд өвчний асаргаа эмчилгээний дараа аль болох хурдан тусгай тэтгэмжийн өргөдөл гаргана.

Мөн та 50 кроноос илүү үнэ бүхий жороор олгох эмийн нөхөн олговорыг авч болно.

Та татгалзсан шийдвэр авсан бол

Буцаасан эсвэл улсаас гаргах шийдвэр гарч тэрийг даван заалдах боломжгүй болсон шалгаанаар таны Цагаачлалын албаас эдийн засгийн дэмжлэг авах эрх дууссан бол та LMA-картаа буцааж өгөх ёстой, та мөн эм эсвэл эмнэлгийн айлчлалын мөнгө авч чадахгүй

Last updated: 26 September 2019

Was the information on this page helpful to you?