Орон байр

Boende – mongoliska

Та улс төрийн орогнол хүссэн өргөдлийнхөө хариу шийдвэрийг хүлээх зуураа байх газаргүй байгаа бол Цагаачлалын агентлаг (Migrationsverket) танд тусалж чадна. Мөн та хамаатан садан, найз нөхдийнхөө гэрт байх зэргээр байр сууцаа өөрөө сонгож болно. Хэрэв та байр сууцаа өөрөө сонгож байгаа бол, Цагаачлалын агентлагаас тантай эргээд холбоо барих боломжтой байлгахын тулд та хаягаа өгөх ёстой.

Цагаачлалын агентлагаас хангах байр сууц

Цагаачлалын агентлагаас таныг шийдвэр гартал түр байрлах байраар хангана. Хэрэв танд мөнгө байхгүй бол, Цагаачлалын агентлаг байрны төлбөрийг төлнө..

Та боломжтой газраа амьдрах шаардлагатай болно

Хэрэв танд байр сууц олоход Цагаачлалын агентлагынтусламж хэрэгтэй байгаа бол, хаана байхаа та өөрөө сонгох боломжгүй ч, байрлах боломжтой газар луу нүүхэд бэлэн байх ёстой. Мөн бусад ийм хүсэлт гаргагчдад зай тавтж өгөхийн тулд, та шийдвэрийг хүлээх зуураа шинэ байр луу нүүх шаардлагатай болж болно.

Та өрөөндөө өөр хүнтэй байх шаардлагатай болж болно

Цагаачлалын агентлагын байр нь зөвхөн улс төрийн орогнол хүсэгчдэд зориулагдсан. Хэрэв танд өөр амьдрах газар санал болгоогүй бол, энэ газар зөвхөн танд зориулагдсан. Байр нь ихэвчлэн өөр хүмүүстэй хамт байдаг нэг орон сууцаас бүрддэг. Нэг гэр бүлийн хүмүүс бол ямагт өөрсдөө байраа олно. Ганц бие хүмүүс ижил хүйстэй хүмүүстэй цуг нэг өрөөнд байна.

Хэрэв ямар нэг шалтгааны улмаас танд тусгай байр хэрэгтэй бол, хүлээн авсан төвдөө хандана уу. Цагаачлалын агентлаг байранд байрлаж буй хүн бүрийг аюулгүй орчинд байлгана. Шашин шүтлэг, соёл, бэлгийн чиг баримжаанаас үл хамаарч байранд хүн бүр бие биенээ хүндэтгэж, бие биендээ анхаарал хадуулах нь чухал юм.

Хэрэв та Лесби, Гей, Бисекс, Трансжендер бол хүлээж авсан ажилтандаа яаралтай мэдэгдэж, тусгай байр сууцанд орох хэрэгцээ шаардлагаа тайлбарлана уу. Бид таныг аюулгүй байлгаж, танд тохирох байр олохын тулд чадах бүхнээ хийх болно.

Таны байранд байрлах эрх дуусах

Хэрэв та албадан гаргах эсвэл албадан явуулах шийдвэр хүлээн авсан бол, шийдвэр хүчин төгөлдөр болоход эсвэл таны сайн дураар орхин явах хугацаа болсон бол та байрыг чөлөөлөх ёстой. Энэ нь 18-аас доош насны хүүхдүүдтэй хамт амьдардаг асран хамгаалагчдаас бусад насанд хүрэгчдэд хамаатай.

Таны өөрийн гэр

Хэрэв та Цагаачлалын агентлагаас хангасан байранд амьдрахыг хүсэхгүй байвал, та өөрөө байраа олж болно. Улс төрийн орогнол хүссэн хүсэлтийнхээ хариуг хүлээх зуураа маш олон хүмүүс найз нөхөд, хамаатан садныхаа гэрт байхыг эрхэмлэдэг. Хэрэв өөрөө байраа олохоор сонгосон бол, та байрныхаа зардлыг өөрөө төлөх шаардлагатай болно.

Хэрэв ямар нэгэн шалтгаанаар өөрөө олсон байрандаа цаашид амьдрах боломжгүй болсон бол, та Цагаачлалын агентлагаас хангасан сул зайтай байр луу нүүж болно. Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах бол бүртгүүлсэн хүлээн авах төвдөө хандана уу.

Таныг Цагаачлалын агентлагаас хангасан байранд амьдрахаар сонгосон эсвэл өөрөө байраа олохоор сонгосон эсэхийг үл харгалзан, Цагаачлалын агентлагаас тантай холбоо барих боломжтой газарт та байх ёстой. Хэрэв та хариу хүлээх хугацаанд нүүх болбол, шинэ хаягаа таныг хүлээн авсан төвд мэдэгдэхээ бүү мартаарай.

Хэрэв та үлдэх зөвшөөрөл авсан бол

Хэрэв та Цагаачлалын агентлагаас хангасан байранд амьдардаг бол, оршин суух зөвшөөрөл авсныхаа дараа та Цагаачлалын агентлагаас шинэ байр сууц олох тал дээр тусламж авч болно. Цагаачлалын агентлагаас танд шинэ байр олж өгөх хүртэл та Цагаачлалын агентлагаас хангасан байранд амьдарч болно. Хэрэв та өөрийн байранд амьдардаг эсвэл ажлын үндэслэлээр оршин суух зөвшөөрөл авсан бол, та шинэ байраа өөрөө олох ёстой.

Хэрэв та байнга оршин суух зөвшөөрөл авсан бол юу болох талаар дэлгэрэнгүй уншина уу

Хэрэв та хязгаарлагдмал хугацаагаар оршин суух зөвшөөрөл авсан бол юу болох талаар дэлгэрэнгүй уншина уу

Last updated: 24 August 2017

Was the information on this page helpful to you?