Шведийн Цагаачлалын Албанд байрлах

Bo hos Migrationsverket – mongoliska

Энэ мэдээллийг өргөдлийнхөө шийдвэрийг хүлээх хугацаандаа Цагаачлалын Албаны байранд байрлах орогнол хүсэгчид зориулав.

Цагаачлалын Алба таныг шийдвэрээ хүлээх хугацаанд түр орон байраар хангах санал тавьна. Шведийн Цагаачлалын Албаны байранд байрлах таны эрх таныг өргөдлийг татгалзсанаар, мөн шийдвэр хүчин төгөлдөр болсноор эсвэл сайн дураараа явах эцсийн хугацаа дууссанаар дуусгавар болно. 18-аас доош насны хүүхэдтэй хамт амьдраагүй насанд хүрсэн хүн болон түүний асран хамгаалагч нь та мөн бол энэ журам хамаарна.

Хэрвээ таньд мөнгө байхгүй бол Цагаачлалын Алба таны байрны мөнгийг төлнө. Гэсэн хэдий боловч хэрвээ та орлоготой юмуу өөрийн хөрөнгөтэй бол та өөрөө байрны төлбөрөө хоолны хамтаар төлнө.

Сул өрөө байгаа газар та байрлаж болно

Та хаана байрлахаа сонгохгүй, харин та сул өрөө гарсан газар луу нүүхэд бэлэн байх ёстой. Шийдвэрээ хүлээж байхдаа шинэ хүсэлт гаргагчид өрөө гаргаж өгөх үүднэээс та шинэ байр луу нүүж явах боломжтой.

Та нэг өрөөнд хамт байж болно

Цагаачлалын Албаны байр нь зөвхөн орогнол хүсэгчдэд л зориулагдсан байдаг. Хэрвээ таньд байрлах байр санал болгосон бол тэр зөвхөн таньд л зориулагдсан байх болно. Байр нь ихэнхдээ бусад хүмүүстэй хамт амьдрах дундын байр байдаг. Гэр бүлийн хувьд тусдаа өрөөнд байрлана. Ганц бие хүн бусад /эрэгтэй хүн эрэгтэй хүнтэй, эмэгтэй хүн эмэгтэй хүнтэй/ хүмүүстэй өрөөгөө хувааж байрлах шаардлагатай болно.  

Хэрвээ танд тусгайлсан байр хэрэгтэй байгаа бол хүлээн авах төвд хандана уу.

Танд тусгай хэрэгцээ бий бол

Та хэрэв онцгой эмзэг нөхцөлд байгаа бол өөрийн хэрэгцээнд тохирсон байранд орох эрхтэй байж болно. Та тиймд байрны нөхцлийн хувьд онцгой хэрэгцээтэй бол өөрийн Хүлээн авах нэгжтэй аль болох хурдан ярина уу. Бид танд баталгаатай, сайн шийдэл олохын тулд өөрсдийн хийж чадах бүхнийг хийнэ.

Байрны бусад хүмүүст хүндэтгэл үзүүлэх

Цагаачлалын алба байранд байгаа бүх хүмүүст байр нь баталгаатай санагдахыг хүсч байна. Тиймд бүх хэлбэрийн согтууруулах ундаа болон мансууруулах бодис Цагаачлалын албын байруудад хориотой. Байранд байгаа бүх хүн бие биеэ хүндэтгэж, бие биендээ шашин, соёл, бэлгийн чиг хандлага, мөн эмэгтэй эсвэл эрэгтэй гэдгээс үл хамааран харилцан хүндэтгэлтэй хандах нь чухал.

Бүх хэлбэрийн хүчирхийлэл хориотой ба Шведийн хуулийн дагуу шийтгэгдэх зүйл юм. Энэ нь гэр бүлийн дотор ба гэр бүлийн гадуурын аль алинд хамаатай. Хүчирхийллийг хүүхэд хүмүүжүүлэхэд эсвэл гэр бүлийн хэн нэгэн рүү чиглүүлж хэрэглэж болохгүй. Бүх хэлбэрийн хүчирхийллийг цагдаад мэдээлнэ.

Та өөрийгөө заналхийлэл, хүчирхийлэл эсвэл өөр доромжилсон үйлдэлд өртөж байна гэж үзэж байгаа бол, байрны ажилтнууд эсвэл өөрийн Хүлээн авах нэгжтэй ярина уу. Таны амьдарч буй газар сайн дурын байгууллагууд байдаг бол тэдэнтэй бас ярьж болно. Гэмт хэрэг мэдээлэхэд цагдаа руу 11414 утсаар ярина. Шууд аюул учирвал 112 руу залгана.

Эмэгтэйн амар амгалангийн шугам нь заналхийлэл мөн биеийн, сэтгэлийн эсвэл бэлгийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэй танд зөвлөгөө, дэмжлэг санал болгоно. 020-505050 руу залгана уу. Тэд хэдэн минутын дотор хэлмэрч зохицуулна. Та бас kvinnofridslinjen.se дээрээс энэ тухай дэлгэрэнгүй уншиж болно. Мэдээлэл нь хэд хэдэн өөр хэл дээр бий.

Тавилга ба тоног төхөөрөмж

Байранд танд хэрэгтэй байж болох тавилга, тоног төхөөрөмж бий. Байр, тавилга, тоног төхөөрөмж нь Цагаачлалын албын өмч тул тэрийг санаатай гэмтээвэл цагдаагийн мэдүүлэг хийгдэхэд хүргэж болно. Байран дахь ямар нэгэн зүйл эвдрэх эсвэл ажиллахгүй тохиолдолд та Цагаачлалын албын ажилтнуудтай аль болох хурдан холбоо барих нь чухал. Заримдаа ажилтнууд таныг тэнд амьдрах үеэр ямар нэгэн зүйл засах хэрэгтэй эсэхийг харахын тулд очиж болно.

Таны хувийн зүйлс

Байранд байгаа агуулах эсвэл өөр ямар нэгэн зай талбай таны байранд орохгүй. Та цоожилж болох шкаф хэрэглэх боломжтой, гэхдээ өөрийн хувийн зүйлсээ та өөрөө л хариуцна. Цагаачлалын албын ажилтнууд таныг амьдарч буй хугацаанд таныг шкафыг онгойлгож эрхгүй.

Дундын зай талбай

Бүгд зохицож, харилцан зөвшилцөхийн тулд дундын зай талбайг хэрхэн ашиглах дээр дүрэм журам бий. Таныг байранд орсоны дараа тэр байранд хамаатай дүрэм журмын талаар нэмэлт мэдээлэл танд өгнө.

Бүх байранд дараах танд хамаатай:

  • Цэвэр байлгаж, цэвэрлэнэ
  • Дотор тамхи татахгүй байх
  • Тавилга, тоног төхөөрөмжтэй болгоомжтой харьцах
  • Гэрийн тэжээмэл амьтан байлгахгүй байх.

Аюулгүй байдал

Дараахийг анхаарна уу:

  • Цахилгаан суурь залгуурыг өөрөө засах эсвэл өөрчлөх нь амь насанд аюултай ба хориотой
  • Ямар нэгэн юм эвдэрсэн бол ажилтнуудтай холбоо барих
  • Гал гарахад байшингаас хүмүүсийг хурдан гаргахад саад болох эд зүйлээр хаалганы гаднах орчин болон зугатах замыг хаахгүй байх
  • Тавган антенн суурилуулах нь хориотой байж болох тул таны байранд юу хамаатайг ажилтнуудаас заавал асуух.

Орчин тойронг бодоорой

Цагаачлалын алба тантай хамтран орчин тойронг сайжруулахад хувь нэмэр оруулахыг хүсч байна. Тиймд дараахийг анхаарна уу:

  • Ус, цахилгаан, халаалтыг хэмнэлттэй хэрэглэх
  • Гадаа хүйтэн байхад цонхнуудыг удаан хугацаанд нээлттэй байлгахгүй байх (энэ тохиолдолд цахилгаан, халаалт их хэрэглэгдэнэ)
  • Хаягдлаа ялгах. Хог хаягдлыг тусгай хогийн саванд ялгаж хийнэ. Та өөрийн байранд юу хамаатай тухай мэдээллийг Цагаачлалын албын байрны ажилтнууд эсвэл байрны эзнээс авна.

Та байрнаас гарах эсвэл байраа солих бол

Цагаачлалын албын ажилтнууд байр болон тэнд байгаа тавилга, тоног төхөөрөмжийг шалгаж, тэдгээрийг дараагийн хүн орохын өмнө бүрэн бүтэн ба сайн байдалд байгаа эсэхийг харна.

Дараахийг анхаарна уу:

  • Байрнаас гарахын өмнө байраа цэвэрлэх.
  • Өөрийн хувийн зүйлсээ аваад явах. Та Цагаачлалын албын Хүлээн авах тогтолцооноос гарсан эсвэл гаргагдсан тохиолдолд өөрийн үлдээсэн зүйлсээ эргүүлж авна гэдэгт итгэлтэй байж болохгүй. Мартсан эсвэл орхисон зүйлсийг хаях, бэлэглэх эсвэл цагдаагийн байгууллагад олсон бараа журмаар хүлээлгэн өгөх магадлалтай.
  • Түлхүүрээ Цагаачлалын албын ажилтанд эргүүлж өгөх.
  • Та өөр байранд шилжих бол голдуу галт тэрэг эсвэл автобусаар аялна. Биедээ авч явах ачаа тээшийн хэмжээ голдуу хязгаарлалтай. Цагаачлалын албын байруудын хооронд нүүхэд ачаа тээш хэрхэн зохицуулагддаг тухай нэмж мэдэхийн тулд Цагаачлалын албын ажилтнуудтай холбоо барина уу.

Байртай байх эрх цуцлагдаж болно

Цагаачлалын алба танд орогнол хүсэгч байх хугацаанд тань байр санал болгоно. Та өөрийн оршин суух асуудлаар шийдвэр авбал бас таны байртай байх эрх цуцлагдаж болно.

Last updated: 12 February 2019

Was the information on this page helpful to you?

Thank you for helping us improve our website!

Thank you for helping us improve our website!

Tell us how we can make this page better*






If you wish to ask the Migration Agency a question you can find our contact details under the heading Contact us.