Цагаачлал хүсэгч болон швед хэл сурахыг хүсч байгаа танд

Lära sig svenska – mongoliska

Та Шведэд оршин суух эрхтэй ба хүн амын бүртгэлд бүртгүүлсэн бол та Гадаадаас шилжин ирэгчдийн швед хэлний сургалтад (sfi гэж бас хэлдэг) хамрагдах эрхтэй. Харин та шийдвэр хүлээх хугацаандаа швед хэл сурах хүсэлтэй бол швед хэлний дугуйлан зохион байгуулдаг олон сайн дурын байгууллага ба сургалтын холбоо байгаагийн аль нэгэнд хандаж болно.

Швед хэлний дугуйлангууд

Цагаачлал хүсэгч хүмүүст зориулсан швед хэлний болон нийгмийн тухай мэдлэг олгох дугуйлангууд ажиллуулдаг олон янзын сургалтын холбоонууд бий. Дугуйланд хэсэг хүмүүс уулзаж, хамтдаа швед хэл сурна. Дугуйлангийн хүмүүс хамтдаа өөрсдийн хүссэнээр хичээлийн хуваарийг гаргаж болно. Дугуйланд оршин суух эрхийн асуудлаар шийдвэр хүлээж буй хүмүүс, мөн оршин суух эрх авсан боловч Цагаачлалын албаны байранд хэвээрээ байгаа хүмүүс оролцох боломжтой. Дугуйланд оролцоход үнэгүй. Дугуйлан руу очих зардлыг Цагаачлалын алба шаардлагатай бол төлнө. Харин та өөр европ улсад цагаачлалын асуудлаа шийдүүлэх ёстой, эсвэл нутаг буцах шийдвэр авсан, эсвэл та Шведэд оршин суух эрх авах эрхгүй болох нь тодорхой болсон бол дугуйланд очих зардлыг та өөрөө гаргах ёстой.

Та швед хэлний дугуйланд оролцох хүсэлтэй бол өөрийн амьдарч буй газартай ойр сургалтын холбоонд хандаж болно. Таны амьдарч буй газартай ойр швед хэлний дугуйлан ажиллуулж буй сургалтын холбоонуудын талаар мэдээлэл авахыг хүсвэл та Цагаачлалын албаны Хүлээн авах нэгжид хандаж болно.

Сайн дурын байгууллагын тусламжтайгаар швед хэлний дасгал хийх

Олон янзын сайн дурын байгууллагууд цагаачлал хүсэгч нарт зориулсан швед хэлний сургалт болон Хэлний кафе зохион байгуулдаг. Та швед хэлний дасгал хийхэд ямар байгууллагууд танд туслах боломжтой талаар мэдээлэл авахыг хүсвэл өөрийн харьяалагдах Цагаачлалын албаныХхүлээн авах нэгжид хандаж болно.

Швед хэлийг бие дааж сурах

Швед хэлийг бие дааж сурахад зориулсан олон програм интернэтэд бий. Та www.informationsverige.se цахим хуудасд орвол тус программуудад нэвтрэх холбоос тэнд бий. Эдгээр программын ихэнх нь интернэттэй нөхцөлд л ажиллана. Бүх программууд үнэгүй.

Цахим хуудасд ороод Lära svenska гэсэн хуудас руу орж холбоосуудыг олно (www.informationsverige.se – англи хэлээр)external link, opens in new window

Last updated: 24 August 2017

Was the information on this page helpful to you?