Хянах ба хөл хорих

Uppsikt och förvar – mongoliska

Хэрвээ Шилжилт Хөдөлгөөн Хариуцсан Газар нь таныг нуугдах буюу ямар нэг байдлаар хамтран ажиллахаа болих эрсдэл үүсч болзошгүй гэж үздэг учраас зарим тохиолдолд таныг хараа хяналтанд байлгах тухай шийдвэрийг та хүлээн авах болно. Хэрвээ Шилжилт Хөдөлгөөн Хариуцсан Газар нь хараа хяналтанд байлгах нь хангалтгүй гэж үзэж байгаа тохиолдолд таныг саатуулах болно.

Хэрвээ та 18 нас хүрсэн болон 18-аас дээш настай бол таны биеийн байцаалт буюу таныг Швед улсад амьдрах эрхтэй эсэхийг шалгахын тулд шаардлагатай бол таныг хараа хяналтанд байлгах буюу саатуулна. Түүнчлэн хэрвээ таныг нэвтрүүлэхээс татгалзсан буюу албадан гаргах тухай шийдвэр хүлээн авсан буюу хүлээн авах магадлалтай болон Шилжилт Хөдөлгөөн Хариуцсан Газраас таныг Швед улсад гэмт хэрэг үйлдэх, хэрэг тарьчихаад оргон зугтаах, нуугдах, нэвтрүүлэхээс татгалзах буюу албадан гаргахад буюу ямар нэгэн байдлаар саад учруулах эрсдэлтэй гэж үзсэн тохиолдолд таныг хараа хяналтанд байлгах буюу саатуулна.

Хараахяналтанд байлгах

Хараа хяналтанд байлгах гэдэг нь Шилжилт Хөдөлгөөн Хариуцсан Газрын хувьд таныг олоход амар хялбар байлгах гэсэн арга юм. Хэрвээ таныг хараа хяналтанд байлгах тухай шийдвэрийг та хүлээн авсан бол энэ нь та тогтоосон цагт цагдаагийн газар эсвэл Шилжилт Хөдөлгөөн Хариуцсан Газрын хоёрын аль нэгнийх нь заасан газарт ирэх үүрэг хүлээнэ гэсэн үг юм. Таны ирэх цаг болон байршилыг танд өгсөн шийдвэр дээр тодорхой зааж өгдөг. Түүнчлэн та өөрийн пасспорт буюу бусад биеийн байцаалтуудаа хураалгах шаардлагатай.

Хязгаарлалтын хугацаа

Хараа хяналтанд байлгах тухай шийдвэр нь зургаан сарын хугацаанд хүчин төгөлдөр байх хэдий ч хугацааг нь дахин сунгах боломжтой. Ерөнхийдөө Шилжилт Хөдөлгөөн Хариуцсан Газраас хараа хяналтанд байлгах тухай шийдвэрийн хугацааг сунгахаасаа өмнө таныг шүүх хуралд оролцуулахаар дууддаг.

Хараа хяналтанд байлгах тухай шийдвэрийг давж заалдах

Хараа хяналтанд байлгах тухай шийдвэрийг та хүссэн үедээ цагаачлалын шүүхэд давж заалдаж болно. Та хараа хяналтанд байлгах тухай шийдвэрийг хүлээн авсан гэсэн ганцхан шалтгаанаар улсын өмгөөлөгч авах боломжгүй.

Саатуулах

Шилжилт Хөдөлгөөн Хариуцсан Газар нь тантай холбоотой байхын тулд хараа хяналтанд байлгах нь хангалттай биш гэж үзсэн тохиолдолд таныг саатуулах боломжтой. Жишээлбэл энэ нь та хараа хяналтанд байлгах тухай шийдвэрийг хүлээн авсан хэдий ч ирэх ёстой цагтаа ирэхгүй байх буюу Шилжилт Хөдөлгөөн Хариуцсан Газартай ямар нэгэн байдлаар хамтран ажиллахгүй байгаа тохиолдолд таныг саатуулах боломжтой.

Саатуулах гэдэг нь танд гадагшаа гарч явахыг зөвшөөрөхгүйгээр цоожтой байранд байлгана гэсэн үг юм. Эдгээр байранд байлгах үеийн хариуцлагыг Шилжилт Хөдөлгөөн Хариуцсан Газар үүрдэг. Манай үйл ажиллагаанд саад хийхгүй бол саатуулагдсан хүмүүс нь зочид хүлээн авах эрхтэй. Зарим тохиолдолуудад, Шилжилт Хөдөлгөөн Хариуцсан Газраас ирсэн зочдыг шалгах шийдвэр гаргадаг.

Саатуулагдах хугацаанд, хэрвээ танд байгаа мөнгө хүрэлцэхгүй байгаа бол та өдөр тутмын тэтгэмж авах өргөдөл гаргаж болно.

Өдөр тутмын тэтгэмж болон тусгай тусламжийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг унш

Нууцлал ба аюулгүй байдал

Нууцлалыг хадгалах үүднээс Шилжилт Хөдөлгөөн Хариуцсан Газрын албан хаагчид хэнийг саатуулсан буюу тэдний хаана амьдарч байгаа талаарх мэдээллийг ил болгодоггүй. Ийм учраас Шилжилт Хөдөлгөөн Хариуцсан Газар таны гэр бүл буюу найз нөхдөд таны хаана байгаа талаарх мэдээллийг өгөхгүй боловч та саатуулах байрнаас тэдгээр хүмүүстэй холбоо барих боломжтой.

Саатуулах байранд байгаа хүмүүс утсаар ярих болон интернет ашиглах боломжтой.Энд байгаа хүмүүсийн нууцлалыг хамгаалахын тулд саатуулах байранд камер буюу камертай утас ашиглахыг зөвшөөрдөггүй. Хэрвээ танд хэрэгтэй бол та камергүй гар утас зээлж авч болно. Аюулгүй байдлыг хангах үүднээс, таныг саатуулагдаж байх үед ашиглахыг хориглосон өөр бусад зүйлс ч байдаг. Хэрвээ Шилжилт Хөдөлгөөн Хариуцсан Газрын хориглосон эд зүйлс танд байгаа гэж сэжиглэж байгаа тохиолдолд алба хаагч нь таны биед нэгжлэг хийх эрхтэй байдаг.

Эрэгтэй, эмэгтэй болон хүүхэд гээд бүх насны хүн Шилжилт Хөдөлгөөн Хариуцсан Газрын саатуулах байранд байрлана. Саатуулах байрны зарим нэг онцгой хэсэгт эрчүүдийг орохыг хориглосон байдаг. Тушаал зааврыг дагаж мөрдөх буюу аюулгүй байдлыг хангах үүднээс шаардлагатай гэж үзсэн тохиолдолд, Шилжилт Хөдөлгөөн Хариуцсан Газраас таныг саатуулах байранд байгаа бусад хүмүүсээс тусгаарлах шийдвэрийг гаргана.

Хязгаарлалтын хугацаа

Саатуулах тухай шийдвэр нь та ямар шалтгаанаар саатуулагдсанаас хамаарч хүчин төгөлдөр байх цаг хугацааны хувьд өөр өөр байж болно. Ямар шалтгааны үндсэн дээр саатуулах шийдвэрийг гаргаснаас хамаарч саатуулах тухай шийдвэрийн үргэлжлэх хугацааг хамгийн ихдээ арван хоёр сар хүртэл байхаар тогтоож болно. Гэмт хэрэг үйлдсэний улмаас албадан гаргах шийтгэлээр шийтгүүлсэн хүнийг арван хоёр сараас ч илүү хугацаагаар саатуулж болно.

Саатуулах тухай шийдвэрийг давж заалдах

Саатуулах тухай шийдвэрийг хүссэн цагтаа цагаачлалын шүүхэд давж заалдаж болно. Саатуулах байранд ажиллаж байгаа Шилжилт Хөдөлгөөн Хариуцсан Газрын албан хаагчийн гаргасан шийдвэрийн талаар танд мэдэгдсэн өдрөөс хойш гурван долоо хоногийн дотор цагаачлалын шүүхэд давж заалдаж болно. Хэрвээ таныг саатуулсан байгаа бол та улсын өмгөөлөгч авах эрхтэй.

Хүүхдүүд

Хэрвээ та 18 нас хүрээгүй тохиолдолд таныг нэвтрүүлэхээс татгалзсан буюу албадан гаргах тухай шийдвэр хүлээн авсан бол, Шилжилт Хөдөлгөөн Хариуцсан Газраас таныг хараа хяналтанд байлгах шийдвэр гаргана. Хэрвээ та тус улсаас явахаар бэлтгэлээ хийж байгаа учраас хараа хяналтанд байлгах шийдвэрийг үл тоомсорлосон тохиолдолд Шилжилт Хөдөлгөөн Хариуцсан Газар өмнөх шийдвэрийнхээ оронд таныг саатуулах шийдвэр гаргана.

Хэрвээ таныг нэвтрүүлэхээс шууд татгалзах тухай шийдвэрийг хүлээн авсан буюу авах магадлалтайн зэрэгцээ таныг Швед улсыг орхин гарах тал дээр хамтран ажиллахгүй гэдэг нь тодорхой гэж үзэж байгаа бол Шилжилт Хөдөлгөөн Хариуцсан Газраас таныг хараа хяналтанд байлгах шийдвэрийг гаргана. Шилжилт Хөдөлгөөн Хариуцсан Газар таныг нуугдах буюу зугтаалгахаас сэргийлэхэд таныг хараа хяналтанд байлгах нь хангалтгүй гэж үзсэн тохиолдолд таныг саатуулах болно.

Хүүхдүүдийг хэзээ ч тэдгээрийн асран хамгаалагч нараас нь тусад нь байлгаж болохгүй. Хүүхдийг хамгийн ихдээ 72 цагийн турш саатуулж болно. Хэрвээ онцгой шалтгаан байгаа бол, саатуулах цагийг дахин 72 цагаар сунгаж болох хэдий ч үүнээс урт хугацаагаар саатуулж болохгүй.

Шилжилт Хөдөлгөөн Хариуцсан Газрын саатуулах байрнуудаас өөр газруудад байлгах

Таныг саатуулагдаж байх үед Шилжилт Хөдөлгөөн Хариуцсан Газар таныг Шилжилт Хөдөлгөөн Хариуцсан Газрын саатуулах байранд байлгахын оронд цагдаагийн газрын түр саатуулах байр буюу Хорих болон Шүүх Ажиллагааны Албаны цагдан хорих байр буюу шоронд байлгах шийдвэр гаргана. Та 18 нас хүрсэн тохиолдолд л энэ шийдвэрийг гаргана.

Доор дурдсан тохиолдолуудад Шилжилт Хөдөлгөөн Хариуцсан Газар ийм төрлийн шийдвэрийг гаргана. Үүнд:

  • Та гэмт хэрэг үйлдсэний улмаас албадан гаргах шийтгэлээр шийтгүүлсэн бөгөөд саатуулах байранд байх нь тохиромжгүй гэж үзвэл;
  • Таныг саатуулах байранд байгаа бусад хүмүүсээс тусад нь саатуулах болон та саатуулах байрны аюулгүй байдалд эрсдэл учруулна гэж үзвэл ;
  • Бэлтгэлийг хангах шаардлагатай учраас хамгийн удаандаа гурван өдөр байлгах шаардлагатай; буюу
  • Оноосон шийтгэлийн дагуу тээвэрлэх тээврийн хэрэгсэлийг хүлээх зэрэг онцгой нөхцөл байдал үүсэх зэрэг болно.

Хэрвээ та саатуулах тухай шийдвэрийг хүлээн авсан бол, Шилжилт Хөдөлгөөн Хариуцсан Газраас таныг Шилжилт Хөдөлгөөн Хариуцсан Газрын саатуулах байрнуудын аль нэгэнд хүргэх хүртэл цагдаагийн газар буюу Шорон ба Шүүхийн Байранд түр хугацаанд байлгана.

Өөр газар байрлуулах тухай шийдвэрийг давж заалдах

Хэрвээ таныг засан хүмүүжүүлэх байгууллага, хорих газар буюу урьдчилан хорих төв зэрэг газруудад байлгасан тохиолдолд цагаачлалын шүүхэд давж заалдаж болно. Танд шийдвэрийн тухай мэдэгдсэн өдрөөс хойш гурван долоо хоногийн дотор давж заалдах өргөдлөө Шилжилт Хөдөлгөөн Хариуцсан Газарт хандан гаргах ёстой.

Last updated: 11 September 2019

Was the information on this page helpful to you?

Thank you for helping us improve our website!

Thank you for helping us improve our website!

Tell us how we can make this page better*






If you wish to ask the Migration Agency a question you can find our contact details under the heading Contact us.