Орогнолын өргөдлийн татгалзсан хариу

Avslag på ansökan om asyl – mongoliska

Хэрвээ таны өргөдөлд татгалзсан хариу өгсөн бол, энэ нь Шилжилт Хөдөлгөөн Хариуцсан Газар нь таныг Швед улсад үлдэх хангалттай шалтгаан байгаа гэж үзэхгүй байна гэсэн үг юм.

Хэрвээ та таныг нэвтрүүлэхээс татгалзсан буюу албадан гаргах тухай шийдвэрийг хүлээн авсан бол, та үүргээ биелүүлэх мэдүүлэг гэгддэг бичиг баримт дээр гарын үсгээ зурж болно. Үүргээ биелүүлэх мэдүүлэг дээр гарын үсгээ зурсаны дараа, та тухайн шийдвэрийг давж заалдах боломжгүй бөгөөд буцах аялалын төлөвлөгөөгөө гаргах ёстой. Хэдийгээр та үүргээ биелүүлэх мэдүүлэгт гарын үсэг зураагүй ч гэсэн та эх орон руугаа буцахын тулд Шилжилт Хөдөлгөөн Хариуцсан Газартай хамтран ажиллах нь чухал.

Сайндураар буцах талаарх дэлгэрэнгүй мэдээллийг унш

Өргөдөлд нь татгалзсан хариу өгсөн асран хамгаалагчгүй хүүхдүүдэд зориулсан мэдээллийг унш (англи хэлээр)

Таныг хэзээ Швед улсаас явах ёстойг тодорхой зааж өгсөн шийдвэр

Гаргасан шийдвэр дээр таныг хэдий хугацааны дотор Швед улсыг орхин явах ёстойг зааж өгсөн байдаг бөгөөд ихэнх тохиолдолд шийдвэр хүчин төгөлдөр болсоноос хойш хоёроос дөрвөн долоон хоногийн дотор багтаж явах ёстой. Шийдвэр хүчин төгөлдөр болох гэдэг нь шийдвэрийг дагаж мөрдөж эхэлсэн бөгөөд дахин давж заалдах боломжгүй гэсэн үг юм. Ихэнх тохиолдолд, Шилжилт Хөдөлгөөн Хариуцсан Газрын гаргасан шийдвэрийн талаар танд мэдэгдсэнээс буюу та үүргээ биелүүлэх мэдүүлэгт гарын үсэг зурсанаас хойш гурван долоо хоногийн дотор явах ёстой байдаг. Тухайн шийдвэр хэзээнээс хүчин төгөлдөр болсоныг сайн мэдэж авах ёстой бөгөөд шийдвэрт заасан хугацаанд багтан тухайн улсыг орхин яв.

Татгалзсан хариу өгсөн шийдвэр нь ерөнхийдөө дөрвөн жил хүчинтэй байдаг.

Нэвтрүүлэхээс шууд татгалзах

Нэвтрүүлэхээс шууд татгалзсан шийдвэр хүлээн авсан бол та тухайн шийдвэрийг хүлээн авсан даруйдаа аль болох хурдан Швед улсыг орхин явах ёстой.

Хэрвээ та давж заалдахыг хүсч байгаа бол

Шилжилт Хөдөлгөөн Хариуцсан Газрын гаргасан шийдвэрийг давж заалдаж болно. Хэрвээ та давж заалдах сонголтыг хийсэн тохиолдолд, шүүх тухайн шийдвэрийг дахин авч хэлэлцэнэ. Танд өгсөн шийдвэр дээр хэдий хугацааны дотор давж заалдах талаар зааж өгсөн байдаг ба энэ нь ихэнх тохиолдолд шийдвэрийг гардуулж өгсөн өдрөөс хойш гурван долоо хоног байдаг. Хэдийгээр та давж заалдах сонголтыг хийсэн боловч, та эх орон руугаа буцах төлөвлөгөөгөө гаргах ёстой.

Хэрвээ та давж заалдахыг хүсч байгаа бол юу юу хийх хэрэгтэй талаарх дэлгэрэнгүй мэдээллийг унш

Буцаж явах аялалаа төлөвлөх

Таныг нэвтрүүлэхээс татгалзсан буюу албадан гаргах тухай шийдвэрийг хүлээн авсаны дараа Шилжилт Хөдөлгөөн Хариуцсан Газрын таны хэргийг хариуцсан ажилтан таныг дуудаж уулзана. Энэхүү уулзалтын үед таны хэргийн тухай боломжит хэд хэдэн хувилбаруудын талаарх мэдээллийг танд танилцуулах ба та асуухыг хүссэн асуултуудаа асуух боломжтой.

Тан руу утсаар ярьж уулзалт товлохоос өмнө та өөрөө Швед улсыг орхин явах төлөвлөгөөгөө гаргасан бол илүү дэлгэрэнгүй мэдээллийг хамгийн ойр байх түр орогнуулах байранд очих авах боломжтой. Тэндээс та энэ улсаас явах үедээ Шведийн пасспорт шалгах хэсэгт өгөх ёстой гарах гэрчилгээ зэргийг авч болно.

Сайн дураараа буцахтай холбоотой илүү дэлгэрэнгүй мэдээллийг унш

Буцах үед үзүүлэх тусламж

Таныг аль улсаас ирсэнээс хамаарч эх орондоо очоод илүү хурдан хугацаанд дахин төвхнөхөд тань тус болох мөнгөн тусламж буюу өөр бусад тусламж авах боломжтой. Сайн дураараа буцах нь мөнгөн тусламж авах урьдач нөхцөл болно.

Буцах үед үзүүлэх тусламжийг хэн авч болох талаар унш

Хэрвээ та шийдвэрийг дагаж мөрдөхгүй бол

Шийдвэр нэгэнт гарч хүчин төгөлдөр болж давж заалдах боломжгүй болсоны дараа та Швед улсыг орхин явах ёстой. Та заасан хугацаанд яваагүй тохиолдолд та Шилжилт Хөдөлгөөн Хариуцсан Газраас байр болон санхүүгийн тусламж авах эрхгүй болно. Энэ нь 18 нас хүрээгүй хүүхдүүдийн асран хамгаалагчийн үүрэг гүйцэтгээгүй насанд хүрсэн хүмүүст хамааралтай.

Шилжилт Хөдөлгөөн Хариуцсан Газраас санхүүгийн тусламж авах эрх бүхий хэн ч байсан гэсэн (жишээлбэл, асран хамгаалах хүүхдүүдтэй гэр бүл) энэ улсыг орхин явах асуудал дээр хамтран ажиллаагүй бол бага хэмжээний өдрийн тэтгэмж авна.

Хэрвээ та буцах үедээ бидэнтэй хамтран ажиллаагүй бол, Шилжилт Хөдөлгөөн Хариуцсан Газар хараа хяналтандаа байлгах буюу саатуулах тухай шийдвэр гаргах болно. Хараа хяналтандаа байлгах гэдэг нь та байнга Шилжилт Хөдөлгөөн Хариуцсан Газар буюу цагдаагийн газар байх ёстой гэсэн үг юм. Хэрвээ таныг саатуулах тухай шийдвэр хүлээн авсан бол та явах өдрөө хүлээх хүртлээ цоожтой байранд амьдарна.

Хараа хяналтандаа байлгах ба саатуулах талаарх дэлгэрэнгүй мэдээллийг унш

Дахин ирэхийг хориглосон хориг

Хэрвээ та хүлээн авсан шийдвэр дээр заасан хугацаанд Швед улсыг орхин яваагүй тохиолдолд, танд дахин ирэхийг хориглосон хориг тавих ба энэ нь Румын улс, Болгар улс, Хорват улс буюу Шингений аль ч улсад ирэхийг тань хориглоно гэсэн үг юм. Энэхүү дахин ирэхийг хориглосон хориг нь нэг жилийн хугацаанд хүчинтэй байна.

Хэрвээ таныг нэвтрүүлэхээс шууд татгалзсан тухай шийдвэрийг та хүлээн авсан бол, та Швед улсыг нэн даруй орхин явсан ч гэсэн дахин ирэхийг хориглосон хориг нь хамгийн багадаа хоёр жилийн хугацаатайгаар үргэлжилдэг.

Өөр шалтгаануудын улмаас дахин ирэхийг хориглосон хориг

Хэрвээ Шилжилт Хөдөлгөөн Хариуцсан Газар нь таныг Швед улсыг сайн дураараа орхин явна гэдэгт итгэхгүй байгаа тохиолдолд та тав хүртэлх жилийн хугацаанд хүчин төгөлдөр үйлчлэх Шингений Орнуудад дахин ирэхийг хориглосон хоригийг хүлээн авна. Доор дурдсан тохиолдолуудад ийм хориг тавигдана. Жишээлбэл үүнд:

  • Өмнө нь нуугдаж байсан;
  • Та Швед улсыг орхин явахыг хүсэхгүй байгаа гэдгээ мэдэгдсэн;
  • Хуурамч биеийн байцаалт ашигласан буюу таны хэн болохыг тогтоох асуудал дээр Шилжилт Хөдөлгөөн Хариуцсан Газарт туслаагүй;
  • Санаатайгаар буруу мэдээлэл өгсөн буюу чухал мэдээллийг хассан;
  • Шоронд хорих шийтгэлтэй гэмт хэрэг үйлдсэн байх зэрэг болно.

Дээр дурдсан шалтгаануудын аль нэгэнд таныг буруутгаж танд дахин ирэхийг хориглосон хориг тавьсан бол, таны сайн дураараа буцах хугацааг хүчингүй болгох ба та нэн даруй тус улсыг орхин авах ёстой.

Сайн дураараа буцах хугацааг хүчингүй болгоно гэдэг нь хэрвээ та 18 нас хүрээгүй хүүхэдгүй тохиолдолд та Шилжилт Хөдөлгөөн Хариуцсан Газраас амьдрах байр болон санхүүгийн тусламж авах эрхгүй болно гэсэн үг юм.

Цагдаагийн газар таны буцах үйл явцыг хариуцана

Хэрвээ та хамтран ажиллаагүйн улмаас таныг нэвтрүүлэхээс татгалзах буюу албадан гаргах боломжгүй болсон тохиолдолд, Шилжилт Хөдөлгөөн Хариуцсан Газар таны тухайн улсыг орхин явах үйл явцыг цагдаагийн газарт хариуцуулна. Хэрвээ таныг олохгүй байгаа тохиолдолд цагдаагийн газар нь таныг хайж олоод баривчлах зөвшөөрөл өгөх эрхтэй. Түүнчлэн цагдаагийн газар нь таныг тухайн улсаас явуулахын тулд хүч хэрэглэх эрхтэй.

Хэрвээ таны хэргийг цагдаагийн газарт хариуцуулсан тохиолдолд та ямар нэгэн хэлбэрээр мөнгөн тусламж авах эрхгүй болдог. Эх орондоо очоод дахин төвхнөхөд зориулан олгодог бусад тусламжуудын хэмжээ буурдаг.

Хэрвээ таныг албадан гаргах ажлыг цагдаагийн газар хариуцаж байгаа тохиолдолд буцаж явахтай холбоотой ямар нэгэн асуулт байгаа бол цагдаагийн газраас асууж тодруулах хэрэгтэй.

Татгалзсан хариу авсаны дараа үүсэх шинэ үйл явдлууд

Таныг буцах боломжгүй болгосон ямар нэг зүйл тохиолдвол түр орогнуулах төвд мэдэгд.  Шилжилт Хөдөлгөөн Хариуцсан Газраас албадан гаргахад саад болох ямар нэг зүйл байгаа эсэхийг дахин хянаж үзнэ. Энэ нь та шийдвэрийг хүлээн авсанаас хойш бий болсон шинэ мэдээлэл байх ёстой.

Татгалзсан хариу авсаны дараа үүссэн шинэ үйл явдлуудын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг унш

Дараах улс орон Шенгений Гэрээнд хамрагдсан:

Австри, Бельги, Чехийн Бүгд Найрамдах Улс, Дани, Эстон, Финлянд, Франц, Герман, Грек, Унгар, Исланд, Лихтенштейн, Литва, Люксенбург, Мальт, Нидерланд, Норвеги, Польш, Португали, Словак, Словени, Швед, Швейцар.

Last updated: 18 September 2019

Was the information on this page helpful to you?

Thank you for helping us improve our website!

Thank you for helping us improve our website!

Tell us how we can make this page better*






If you wish to ask the Migration Agency a question you can find our contact details under the heading Contact us.