Буцах үед хэрэгтэй чухал баримт бичиг

Viktiga dokument vid återvändande – mongoliska

Танд Шведээс явахаас өмнө гаргуулах хэрэгтэй баримт бичиг байж болно. Энд та болон таны хүүхдэд эх орон эсвэл буцах өөр улсад очоод хэрэг болох баримт бичгийн жагсаалт байна.

Хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа

Таны хүүхэд төрөхөд Татварын алба танд бүртгэлийн лавлагаа өгсөн байх ёстой. Тэрийг эх орон эсвэл буцах улсад очоод бүртгүүлэх эсвэл сургуульд явахад хэрэглэх магадлалтай. Та хүүхэддээ зорчих баримт бичиг гаргуулахад бүртгэлийн лавлагаа мөн хэрэг болж магадгүй. Бүртгэлийн лавлагаа дээрх мэдээлэл зөв эсэхийг буцахынхаа өмнө шалгах хэрэгтэй. Мэдээлэл буруу эсвэл шинэ лавлагаа хэрэгтэй бол Татварын албанд хандана уу. Шведэд төрсөн хүүхдийн тухай Татварын албын хуудасexternal link, opens in new window дээр нэмэлт мэдээлэл бий. Тэдний цахим хуудсаар дамжуулж мөн тийш нэвтэрч болно: www.skatteverket.seexternal link, opens in new window.

Шийтгэлийн бүртгэлийн лавлагаа

Цагдаагийн алба шийтгэлийн бүртгэл хариуцдаг. Энэ бүртгэлд гэмт хэрэг хийсэн хүний тухай мэдээлэл бий.

Та Цагдаагийн албын шийтгэлийн бүртгэлээс лавлагаа хүсэж, гаргуулах эрхтэй. Бүртгэлийн лавлагаа нь таныг тус бүртгэлд байгаа, өөрөөр хэлбэл таныг Шведэд гэмт хэрэг хийсэн эсэхийг харуулна. Бүртгэлийн лавлагааг мөн өөр улсад харуулах шаардлагатай болж болно. Тэр нь та жишээ нь буцаж очоод оршин суух эсвэл ажил хайхад шаардлагатай болж болно. Цагдаагийн шийтгэлийн тухай цахим хуудасexternal link, opens in new window дээр нэмэлт мэдээлэл бий. Тэдний цахим хуудсаар дамжуулж мөн тийш нэвтэрч болно: www.polisen.seexternal link, opens in new window.

Сургуулийн дүн/тодорхойлолт

Та эсвэл таны хүүхэд Шведэд сургалтад хамрагдсанаа харуулах бол дүнгийн жагсаалт эсвэл тодорхойлолт үзүүлэх шаардлагатай байж болно. Тэр нь та жишээ нь эх орондоо сургуульд орох эсвэл сургалтад хамрагдахад шаардлагатай байж болно. Дүнгийн жагсаалт болон тодорхойлолт авахын тулд та сургалтад хамрагдсан шведийн сургуульд хандах ёстой. Нэмэлт мэдээлэл харьяа коммуны цахим хуудасд бий.

Эмчийн тодорхойлолт ба таны эрүүл мэндийн тухай баримт бичиг

Шведэд эрүүл мэндийн үйлчилгээг бүсүүд хариуцна. Эмчийн тодорхойлолт эсвэл таны эрүүл мэндийн байдлыг харуулах баримт бичиг авахын тулд та эмнэлгийн тусламж үзүүлсэн хэсгийн эмнэлэг эсвэл эмнэлэгтээ хандах хэрэгтэй. Нэмэлт мэдээллийг харьяа аймгийн цахим хуудсаас олох ба, тийш нь www.1177.seexternal link, opens in new window хуудсаар дамжиж нэвтэрч болно. Эрүүл мэндийн талаарх нэмэлт мэдээлэл www.informationsverige.seexternal link, opens in new window хуудасд бий.

Таны баримт бичгийн орчуулга

Та баримт бичгүүдээ англи эсвэл өөрийн хэл рүүгээ орчуулуулах шаардлагатай болж болно. Тэгэхийн тулд баримт бичиг олгосон тухайн байгууллагадаа хандана. Зарим тохиолдолд мөн Цагаачлалын алба орчуулганд туслах боломжтой.

Last updated: 15 January 2020

Was the information on this page helpful to you?

Thank you for helping us improve our website!

Thank you for helping us improve our website!

Tell us how we can make this page better*






If you wish to ask the Migration Agency a question you can find our contact details under the heading Contact us.