Эргэн суурьших дэмжлэг

Stöd till återetablering – mongoliska

Хэрвээ таны орогнол хүссэн өргөдөлд татгалзсан хариу өгсөн учраас эх орон руугаа буцаж байгаа бол Шилжилт Хөдөлгөөн Хариуцсан Газраас танд мөнгөн тусламж олгоно. Та мөнгөн тусламж авах өргөдөл гаргаж болох төдийгүй өөр бусад төрлийн тусламж авах замаар эх орондоо дахин очих дэмжлэг туслалцаа авах боломжтой.

Дахин төвхнөхөд зориулсан мөнгөн тусламж

Аюулгүй байдлыг хангах нөхцөл байдлаас хамаарч дахин төвхнөхөд бэрхшээлтэй байгаа улс орон руу буцаж байгаа тэдгээр хүмүүст дахин төвхнөхөд зориулсан тусламж гэгддэг мөнгөн тусламжийг өгдөг.

Хэрвээ та доор дурдсан улсуудын аль нэг улс руу буцаж байгаа бол тусламж авна. Үүнд:

Афганистан, Төв Африкийн Бүгд Найрамдах Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс, Кот д’Ивуар, Эритрэй, Ирак, Йемен, Либери, Ливи улс, Мали, Сьерра Леон, Сомали, Палестин улс, Судан, Өмнөд Судан, Сири, Чад.

Мөнгөн тусламж болон түүнийг авахын тулд хэрхэн өргөдөл гаргах талаарх дэлгэрэнгүй мэдээллийг унш

Бусад төрлийн тусламжууд

Түүнчлэн та өөр бусад төрлийн тусламж авах замаар эх орондоо дахин очих дэмжлэг туслалцаа авах боломжтой. Эдгээр төрлийн тусламжуудыг эх орон руугаа буцаж байгаа хүмүүст төдийгүй ажил хөдөлмөр эрхлэхэд дэмжлэг туслалцаа шаардлагатай байгаа буюу хуулийн зөвлөгөө шаардлагатай байгаа тэдгээр хүмүүст санал болгодог.

Дэмжлэг одоогоор дараах улс руу буцаж буй танд олгогдох боломжтой:

Афганистан, Ирак (Курдистан), Ирак (төв ба өмнөд), Марокко, Пакистан, Нигери.

Үзүүлэх тусламжийн төрлүүдийн талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг унш (англи хэлээр)

Last updated: 2019-09-11

Was the information on this page helpful to you?

Thank you for helping us improve our website!

Thank you for helping us improve our website!

Tell us how we can make this page better*






If you wish to ask the Migration Agency a question you can find our contact details under the heading Contact us.