Дахин төвхнөхөд зориулсан мөнгөн тусламж

Kontantstöd – mongoliska

Хэрвээ та эх орон руугаа буцаж байгаа тохиолдолд, Шилжилт Хөдөлгөөн Хариуцсан Газраас олгодог дахин төвхнөхөд зориулсан тусламж гэгддэг мөнгөн тусламж авах өргөдөл гаргах боломжтой. Энэ тусламж нь аюулгүй байдлыг хангах нөхцөл байдлаас хамаарч дахин төвхнөхөд бэрхшээлтэй байгаа улс руу буцаж байгаа тэдгээр хүмүүст зориулагдсан. Та Швед улсад байх хугацаандаа энэхүү тусламжийг авах өргөдлөө гаргана.

Хэрвээ та доор дурдсан улсуудын аль нэг рүү нь буцаж байгаа бол мөнгөн тусламж авна. Үүнд:

Афганистан, Төв Африкийн Бүгд Найрамдах Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс, Кот д’Ивуар, Эритрэй, Ирак, Йемен, Либери, Ливи улс, Мали, Сьерра Леон, Сомали, Палестин улс, Судан, Өмнөд Судан, Сири, Чад.

Тусламж авах нөхцөлүүд

Энэхүү мөнгөн тусламж өгч байгаа нь таныг эх орондоо буцаж очоод дахин төвхнөх боломжийг хангаж өгөх зорилготой. Та хүүхэд үү эсвэл насанд хүрсэн хүн үү гэдгээс хамаарч та доор дурдсан тусламжуудыг хүлээн авна. Үүнд:

  • Таны Швед улсад орогнол хүссэн өргөдөлд тань татгалзсан хариу өгсөн буюу эсвэл та Швед улсад орогнол хүссэн өргөдлөө буцаан авсан тохиолдолд;
  • Аюулгүй байдал нь хязгаарлагдсан нөхцөл байдлын улмаас эр орон руугаа сайн дураараа буцаж тэндээ дахин төвхнөх төлөвлөгөөтэй;
  • Таны буцаж явахыг хүссэн улс таныг хүлээж авах боломжтой байх;
  • Та өргөдөл гаргах үедээ Шведэд байгаа бол;
  • Таны орогнол хүссэн өргөдөлд татгалзсан хариу өгсөн буюу та орогнол хүссэн өргөдлөө буцаан авсан гэдгээ тодорхойлон өргөдөл гаргах зэрэг болно.

Гэр бүлд тань үзүүлэх тусламж

Тантай хамт эх орон руугаа буцаж байгаа гэр бүлийн гишүүн тус бүр бас тусламж авна: таны эхнэр юм уу нөхөр, хамтран амьдрагч, 18 нас хүрээгүй хүүхдүүд, буюу тантай хамт амьдардаг ойрын хамаатан садангууд. Тусламж авах эрхтэй байхын тулд таныг өргөдөл гаргах үед таны гэр бүлийн гишүүд Швед улсад байх ёстой.

Өргөдөл ба шийдвэр

Таны орогнол хүссэн өргөдөлд татгалзсан хариу өгсөн буюу эсвэл та орогнол хүссэн өргөдлөө буцаан авсан учраас хүчингүй болсон тохиолдолд та мөнгөн тусламж авах өргөдөл гаргах ёстой. Шилжилт Хөдөлгөөн Хариуцсан Газар шийдвэр гаргасанаас хойш хоёр сарын дотор таны өргөдлийг хүлээн авна.

Та түр орогнуулах газрын нийгмийн ажилтантай хамтран дахин төвхнөхөд зориулсан тусламж авах өргөдөл гаргаж болох бөгөөд танд тусламж өгөх эсэх шийдвэрийг Шилжилт Хөдөлгөөн Хариуцсан Газар гаргадаг. Шилжилт Хөдөлгөөн Хариуцсан Газрын гаргасан дахин төвхнөхөд зориулсан тусламжийн тухай шийдвэрийг давж заалдах боломжгүй.

Та эх орондоо очсоныхоо дараа мөнгөн тусламжийг авна

Шилжилт Хөдөлгөөн Хариуцсан Газар нь ихэнх улс орнуудад байдаг төлөөлөгчийн газар болох ШХХОУБ (Шилжилт Хөдөлгөөн Хариуцсан Олон Улсын Байгууллага)-тай хамтран ажиллаж дахин төвхнөхөд зориулсан мөнгөн тусламжийг хуваарилдаг. Эдгээр тохиолдолуудад ШХХОУБ нь нь мөнгийг хуваарилна. Таныг Швед улсыг орхин явахаас өмнө танай улсад байх ШХХОУБ-ын утасны дугаарыг танд өгнө. Та эх орондоо очсоны дараа тэдэнтэй холбогдож цаг товлон дахин төвхнөхөд зориулсан мөнгөн тусламжаа авч болно.

Тусламжийн мөнгийг нэг дор бүгдийг нь өгнө. Та мөнгөө авахдаа өөрийн пасспорт буюу аялалын түр бичиг баримтууд болон танд дахин төвхнөхөд зориулсан тусламж олгох шийдвэрийнхээ хуулбарыг үзүүлэх ёстой.

Хэрвээ та Төв Африкийн Бүгд Найрамдах Улс, Эритрей буюу Палестины Улс руу буцаж байгаа бол таныг тухайн улсад буцаж ирсэний дараа тусламжийн мөнгийг өөрийн тань банкны данс руу шууд шилжүүлнэ.

Хэрвээ та Сири улс руу буцаж байгаа бол та тусламжийн мөнгөө Дамаск дахь ШХХОУБ-аар дамжуулан авах буюу тухайн улсынхаа бусад хотуудаас өөрийн банкны дансаараа хүлээн авах боломжтой.

ШХХОУ (Шилжилт Хөдөлгөөн Хариуцсан Олон Улсын Байгуулага)-ын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг уншzexternal link, opens in new window

Мөнгөн тусламжийн дүн

Дахин төвхнөхөд зориулсан мөнгөн тусламж нь 18 хүрсэн хүн тус бүрт 30,000 Швед крон байх бөгөөд 18 нас хүрээгүй хүүхэд тус бүрт 15,000 Швед крон байна. Нэг гэр бүл хамгийн ихдээ 75,000 Швед кроны тусламж авах боломжтой.

Хэрвээ та буруу ташаа мэдээлэл өгсөн тохиолдолд

Доор дурдсан тохиолдолд Шилжилт Хөдөлгөөн Хариуцсан Газар таны авсан мөнгөн тусламжийг бүгдийг нь буюу хагасыг нь танаар буцаан төлүүлэх шийдвэр гаргана. Үүнд:

  • Та эх орон руугаа буцсаныхаа дараа Швед улс руу сайн дураараа ирэх буюу хууль бусаар зорчих болохгүй;
  • Буруу ташаа мэдээлэл өгсөн буюу тусламжийн мөнгийг ямар нэгэн аргаар шийдвэрт заасны дагуу бус буюу илүү хэмжээгээр авсан зэрэг болно.

Last updated: 11 September 2019

Was the information on this page helpful to you?

Thank you for helping us improve our website!

Thank you for helping us improve our website!

Tell us how we can make this page better*






If you wish to ask the Migration Agency a question you can find our contact details under the heading Contact us.