Сайн Дураараа Буцах

Återvända självmant – mongoliska

Сайн дураараа буцах гэдэг нь та эх орон руугаа буцах болсоноороо бидэнтэй хамтран ажиллаж байгаа гэсэн үг юм. Таны орогнол хүссэн өргөдөлд татгалзсан хариу өгсөн тохиолдолд Швед улсыг орхин явах төлөвлөгөөгөө гарга.

Таныг нэвтрүүлэхээс татгалзсан буюу албадан гаргах тухай шийдвэрийг хүлээн авсаны дараа Шилжилт Хөдөлгөөн Хариуцсан Газраас таны хэргийг хариуцсан ажилтан таныг дуудаж уулзана. Энэхүү уулзалтын үед тантай холбоотой хэргийн тухай боломжит хэд хэдэн хувилбаруудын талаарх мэдээллийг танд танилцуулах ба та асуухыг хүссэн асуултуудаа асуух боломжтой.

Хэрвээ та аялалаа өөрөө зохицуулах боломжгүй бол таны хэргийг хариуцсан ажилтантай хамтран та өөрийн зүгээс юу хийх болон Шилжилт Хөдөлгөөн Хариуцсан Газар юу хийх талаар ярилцан нарийвчилсан төлөвлөгөө боловсруулж болно. Түүнчлэн та мөнгөн тусламж буюу өөр бусад тусламж авах эрхтэй бөгөөд ингэснээрээ та эх орондоо очоод илүү хурдан хугацаанд дахин төвхнөх боломжтой болох юм.

Буцах үедээ хэн тусламж авах боломжтой талаарх дэлгэрэнгүй мэдээллийг унш

Пасспорт буюу аялалын түр бичиг баримтууд авах

Та эх орон руугаа буцах эсвэл оршин суух эрхтэй өөр аль нэгэн улс руу буцах үед пасспорт буюу аялалын түр бичиг баримтуудын зэрэгцээ танд шаардлагатай гэсэн зүйлсээ авах нь таны үүрэг хариуцлага юм.

Танд аялалын бичиг баримтуудаа бүрдүүлэхэд туслалцаа хэрэгтэй байгаа бол Шилжилт Хөдөлгөөн Хариуцсан Газар нь танай улсын хариуцлагатай албан тушаалтануудтай холбогдон танд аялалын түр бичиг баримтууд олгохыг хүссэн өргөдөл гаргаж өгнө. Энэ тохиолдолд, Шилжилт Хөдөлгөөн Хариуцсан Газар нь танай улсын хариуцлагатай албан тушаалтануудад таны хувийн мэдээллийг өгөх шаардлагатай болдог хэдий ч бид таныг Швед улсаас орогнол хүссэн өргөдөл гаргасан гэдгийг тэдэнд хэлэхгүй.

Хэрвээ аялалын түр бичиг баримтууд авах өөр арга зам байхгүй бол, онцгой тохиолдолуудад Шилжилт Хөдөлгөөн Хариуцсан Газраас танд гадаадын иргэнд олгодог түр пасспортыг олгоно. Энэ тохиолдолд тухайн гадаадын иргэнд олгодог түр пасспорт нь зөвхөн таныг эх орон руугаа буцах аялалын хувьд л хүчинтэй байна.

Аялалын Тийз

Та нэвтрүүлэхээс татгалзсан буюу албадан гаргах шийдвэрт дурдсан улс руу явах нислэгийн тийз захиалах ёстой.

Юуны өмнө та буцах аялалынхаа зардлыг өөрөө хариуцаж төлнө. Хэрвээ та зардлаа төлж чадахгүй байгаа бол, Шилжилт Хөдөлгөөн Хариуцсан Газар таны өмнөөс тийзийг чинь захиалж зардлыг нь төлнө. Харин та өөрөө зардлаа төлсөн тохиолдолд, та аялалын тийзээ захиалах үедээ хүчин төгөлдөр аялалын бичиг баримтуудтай байх ёстой гэдгийг санаарай.

Хэрвээ та нэвтрэх зөвшөөрөлгүй улс руу явах аялал худалдаж авсан тохиолдолд, та торгууль төлөх эрсдэл хүлээх буюу тухайн улсын хариуцлагатай албан тушаалтанууд таныг буцаад Швед улс руу буцахыг шаардана. Ийм учраас, та Шингений орнуудаас өөр улс руу явах аялалын тийз захиалах хэрэгтэй. Таны өөрийн захиалсан аялалын өмнөөс Шилжилт Хөдөлгөөн Хариуцсан Газар хариуцлага хүлээхгүй болно. Хэрвээ та Шингений аль нэг орон руу аялах захиалга өгсөн тохиолдолд, та тухайн улсын визийг авахын зэрэгцээ тухайн улсад нэвтрэх эрхтэй байх ёстой гэдгийг мэдэж байх шаардлагатай.

Байр, банкны карт болон LMA карт

Та Швед улсыг орхин явахын өмнө LMA картаа Шилжилт Хөдөлгөөн Хариуцсан Газарт буцааж өгөх ёстой.  Хэрвээ та Шилжилт Хөдөлгөөн Хариуцсан Газраас банкны карт авсан бол дансан дахь мөнгөө аваад картаа буцааж өг. Хэрвээ Шилжилт Хөдөлгөөн Хариуцсан Газраас хуваарилж өгсөн байранд амьдардаг бол та байрнаасаа гарч түлхүүрүүдийг нь буцааж өгөх ёстой.

Эрүүл мэндийн үйлчилгээ ба сургууль

Та энэ улсыг орхин явах өдөр хүртлээ, өмнөх шигээ эрүүл мэндийн үйлчилгээг хүлээн авах эрхтэй хэдий ч таныг буцаах шийдвэр гарсаны дараа эм тариа буюу эмнэлгийн тусламж үйлчилгээ авахад тань санхүүгийн нөхөн олговор олгогдохгүй бөгөөд эдийн засгийн дэмжлэг авах эрх тань дуусгавар болно.

Хүүхдүүд Швед улсад байх хугацаандаа сургуульдаа явах эрхтэй.

Орогнол хүсэх явцад хүүхэдтэй холбоотой асуудлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг унш

Явах

Та Швед улсыг орхин явсан гэдгээ Шилжилт Хөдөлгөөн Хариуцсан Газарт мэдэгдэх эсэх нь таны үүрэг юм. Хэрвээ та Швед улсыг орхин явсан гэдгээ Шилжилт Хөдөлгөөн Хариуцсан Газарт мэдэгдээгүй тохиолдолд, бид таныг энэ улсад дахин ирэхийг хориглосон хориг тавих шийдвэр гаргана. Энэ нь та Шингений Орнуудаар аялах боломжгүй болно гэсэн үг юм. Таны асуудлыг хилийн хяналтанд оруулах боломжтой.

Та Швед улсыг орхин явсан гэдгээ Шилжилт Хөдөлгөөн Хариуцсан Газарт мэдэгдэхийн тулд хилээр гарах үедээ пасспорт шалгадаг хэсэгт гарах гэрчилгээгээ өгөх ёстой. Гарах гэрчилгээг тан руу шуудангаар илгээх буюу эсвэл та хамгийн ойр байрлах түр орогнуулах байрнаас авах хүсэлт гаргаж болно. Түүнчлэн та пасспортныхоо биеийн байцаалтын хуудсыг гарах тамга дарсан хуудасны хуулбарын хамт (таны хэрэглэгчийн дугаараар тэмдэглэгээ хийсэн) Шилжилт Хөдөлгөөн Хариуцсан Газар руу илгээж та тухайн улсыг орхин явсан гэдгээ нотлох боломжтой. Нислэгийн тийз болон суух тасалбарууд нь тухайн улсаас явсан гэдгийг нотлох нотолгоо болохгүй.

Та Шингений аль нэгэн улс руу аялах аялал худалдаж авч болохгүйн зэрэгцээ гарах гэрчилгээг зөвхөн Шведийн онгоцны буудлууд дээр өгөх ёстой гэдгийг анхаар. Жишээлбэл, та Каструпаас онгоцоор явж байгаа бол та гарах тамга даруулсан пасспортныхоо хуулбарыг илгээж явсан гэдгээ баталгаажуулна.

Шилжилт Хөдөлгөөн Хариуцсан Газартай холбоо барих талаарх дэлгэрэнгүй мэдээллийг унш (англи хэлээр)

Эх орноосоо өөр улс руу буцах

Европын Холбоонд багтдаг өөр улс

Шилжилт Хөдөлгөөн Хариуцсан Газар нь таныг ЕХ-ны Гишүүн Улс Орнуудын аль нэгэн рүү буцах ёстой ба тухайн улсад орогнол хүсэх өргөдөл гаргах хэрэгтэй гэсэн шийдвэр гаргаж болно. Жишээлбэл, та Швед улсад ирэхээсээ өмнө ЕХ-ны Гишүүн Улс Орнуудын аль нэгэнд нь байсан буюу эсвэл ЕХ-ны аль нэг Гишүүн Улс Орны визтэй буюу орогнол хүссэн өргөдөл гаргасан зэргээс хамаарна. Дублины Журам-аас эдгээр дүрэм журмуудын талаар мэдээлэл авч болно.

Хэрвээ та өөр улс руу явахын оронд эх орон руугаа буцахыг хүсч байгаа тохиолдолд, энэ нь буцах хугацааг хойшлуулах шалтгаан болохгүй буюу харьцангуй өндөр зардал шаардагдахгүй гэвэл үүнийг зөвшөөрч болно.

Дублины Журмын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг унш (англи хэлээр)

Шийдвэрт заасан улсаас өөр улс

Хэрвээ таныг хүлээн авна гэдгийг нотолсон тохиолдолд та шийдвэр дээр заасан улсаас өөр улс руу явж болно. Энэ тохиолдолд тухайн улс руу явахын тулд хүчинтэй пасспорттай байхын зэрэгцээ оршин суух зөвшөөрөлтэй байх хэрэгтэй. Жуулчны визтэй байх болон визний хөнгөлөлттэй байх нь хангалтгүй. Таны буцах аялал хойшлогдох буюу харьцангуй өндөр зардал шаардагдана гэвэл үүнийг хүлээн зөвшөөрөхгүй.

Last updated: 8 October 2019

Was the information on this page helpful to you?

Thank you for helping us improve our website!

Thank you for helping us improve our website!

Tell us how we can make this page better*






If you wish to ask the Migration Agency a question you can find our contact details under the heading Contact us.